Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ХУД-ээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн хамт тус дүүргийн 8, 23, 24 дугаар хороо буюу Яармаг орчмын иргэдтэй уулзаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Яармаг орчмын суурьшил сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Маш олон том хотхон, хороолол баригдсан боловч барилгын компаниуд зам, сургууль, цэцэрлэг зэрэг суурь асуудлаа шийдээгүй. Нийслэлийн зүгээс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хэд хэдэн байршилд сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн зарим байршилд аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар газар чөлөөлөөд байна. Хүүхдүүдийг амьдарч буй орчиндоо, хороололдоо эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг хангах зорилгоор бид сургуулиудыг төлөвлөөд байна. Тухайлбал энэ жил 23 дугаар хороонд нэг сургуулийг ашиглалтад оруулах гэж байна. Мөн шинэ гүүрний хажууд сургууль ашиглалтад оруулна. Цаашид бид хүн амын суурьшилд үндэслэн аль байршилд сургууль, цэцэрлэг нэмэх талаар тооцож, нэмнэ. Авто замын тухайд энэ жил нийслэл, дүүрэг, замын сангийн хөрөнгөөр ХУД-ийн хэмжээнд авто замын нийт 23 төсөл хэрэгжүүлнэ. Замын нийт урт 36.8 км байх юм. Хамгийн чухал хэрэглээний усны шугамыг стандартын дагуу тавиагүйгээс болж олон иргэд хохирч байна. Өнгөрсөн жил нийслэлээс Яармагийн гол магистрал шугамыг шинэчилж, барилга барьсан компаниудад салбар шугамуудаа мөн шинэчил гэдэг шаардлага тавьсан боловч шинэчлэхгүй байна. Иргэд зэвтэй усны асуудлаар маш их хүсэлт, шаардлага тавьдаг. Тиймээс энэ жил нийслэлээс төсөв гаргаж, салбар шугамуудыг шинэчлэх ажлыг эхлүүлнэ” гэлээ.








НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
3,576.03






















































Нэргүй 2026-05-15 202.9.40.138
Яармагийнхан Монгол улсын далбааг урж тасдаж хаядаг хүн маш их дуртай. Тий болохоор Лодоймамбууг УИХ-д сонгосон. Тйим хүмүүс зэвтэй ус уувал ууж л байг Нямбаатар чи ажил хийлээ гээд чамайг наадуул чинь үнэлэхгүй. Нян бактер гэж л ярьцгаадаг. Тэгэхийн оронд Сэлбэ төвийн барилгаа барихыг бод. Яармагийн орон сууцны хорооллынхонд илүү зүйл бүү амлаад бусдын дургүйг хүргээд бай
Зочин 2026-05-15 66.181.186.221
Ард иргэд сайхан санал санаачлага гаргаж баймаар, эерэг сайхан мэдээ мэдээлэл бичиж байвал зүгээр юм. Юм хийгээд байгаа нэгнийгээ битгий буруутгаач,сайхан урам хайрлаж байвал яасан юм бэ. Урамыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг үг байдаг шүү.
Нэргүй 2026-05-15 150.228.177.195
одоо тэр сайхан үг хэллэгээр ярьдаг хүмүүс ховор болсон шүү дээ хэн нэгнийгээ дэмжиж харилцан ойлголцож ажил төрлөө хийх нь бүүр больсон өөрийгөө дөвийлгөхөөс өөр юм байхгүй надаас өөр хүнгүй л өөрсдийгөө дөвийлгөөл байхаас биш зөв буруугаа харилцан ярьж зөв ойлголцох нь бүүр больсон доошоо орохгүй гээд л. буруу зөв байсан ч хамаагүй тас гүрийгээд л
Зочин 2026-05-15 66.181.186.221
Дээр байгаа нь мэдэж байгаа биздээ. Уул нь гадаад орнуудад зэс турботой байдаг юм билээ. Маш цэвэр устай. Манай улс чинь зэсний орон шүү дээ. зэс турбо тавьчихвал нэг насных болох болов уу. Үнэ ханш нь яадаг юм болдоо. Нийслэл,хотхон барьсан компанитайгаа нэгдээд зэс хоолой тавьчихвал аль аль талдаа зүгээр юм шиг байх юмдаа. Яармагаас сонгогдсон УИХ-ын гишүүд тойрогтоо зарах мөнгөөрөө юу хийж байгаа юм болдоо. Лодойсамбуу.Яармагаас сонгогдсон шүү дээ. Юу хийж байна аа
Нэргүй 2026-05-15 150.228.177.195
Лодойсамбуу гуай юу ч хийх хүн биш алдар нэр горилсон эрх мэдэл албан тушаал горилсон цагаан гартан ажил амьдрал мэдэхгүй цагаан гартан
И 2026-05-15 103.212.116.78
Зайсангийн хотхонуудыг ус бохирдсон гэж гараад бгаад бас төвийн шугаманд холбож өгнө үү . Өмнөх жил холбоно л гэсэн , одоо сураггүй л бна
сонгогч 2026-05-15 202.9.46.110
Ийм заваан юм хийсэн ХК- уудын эрхийг хас, тэднээр дахин хийлгэ……
Нэргүй 2026-05-15 202.9.47.3
хуучин зэвэрсэн шугам угсарсан компанаар нь наад засвараа хийлгэ. төлбөр тавь. хүлэээ авсан комиссын гишүүдэд хариууцлага тооцож, иргэдэд мэдээл. татвар төлөгчдийн мөнгийг чи ингэж зарцуулах ёсгүй.
зочин 2026-05-15 223.118.51.119
Бусад нь яах вэ? Наад Яармагийн цэвэр усны танк чинь удахгүй нурж усгүй болох вий дээ. Үүнд анхаар
Нэргүй 2026-05-15 211.36.152.100
шаана биз, өчнөөн ихнаядаар барилга барьж зарсан компаниуд наад шугамаа татна биз, төв гол шугамдаа анхаараад болох байтал бас бөөн мөнгө идэх нь
Нэргүй 2026-05-15 74.110.124.254
oorsdoo yu ch hiij buteej chadahgui bj duugui amaa tat novshiin money nii trolluud
Нэргүй 2026-05-15 43.242.242.59
Нянбаатар баахан мөнгө идэхээр шийдэж дээ. Сөрөг хүчнийхэн эсэргүүцлээ илэрхийлээч ээ. Амаа үдсэн юм дуугүй байж болохгүй.