“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяны хаалтын арга хэмжээ боллоо

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяны хаалтын арга хэмжээ боллоо

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяны хаалтын арга хэмжээ боллоо

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяны хаалтын арга хэмжээ Баянхонгор аймагт амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголын банкны холбооны Ерөнхийлөгч О.Хүрэлбаатар, Гүйцэтгэх захирал Л.Амар, Монголбанкны Санхүүгийн боловсролын хэлтсийн захирал Б.Одонтунгалаг, Хадгаламжийн даатгалын корпорацийн захиргаа удирдлагын газрын захирал Х.Гэрэлт–Од, Санхүү, бүртгэлийн албаны захирал Ц.Цэрэннамжил болон санхүүгийн салбарын төлөөллүүд оролцлоо.

Тус арга хэмжээний үеэр асуулт хариултын Kahoot тэмцээнийг зохион байгуулж, амжилттай оролцсон хүүхдүүдэд хадгаламжийн эрхийн бичиг гардууллаа.

Энэ удаагийн “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян нь “Мөнгөө ухаалгаар удирдъя” уриан дор зохион байгуулагдсан бөгөөд нийт 1000 гаруй хүүхэд, залуучууд оролцсон юм.

Ийнхүү 13 дахь жилдээ Монгол Улсад зохион байгуулагдаж буй аян нь жилээс жилд өргөжиж, санхүүгийн салбарын бусад байгууллагууд оролцох болсоноор илүү өргөн цар хүрээг хамрах боллоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж