НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ирэх долоо хоногт Япон улсад айлчилна. Тус улсын засгийн газрын мэдэгдснээр, Гутерриш Ням гаригаас Лхагва гариг (2026.05.17-20) хүртэл айлчлах юм байна. Эл үеэр тэрбээр Токио хотод болох НҮБ-тай холбоотой арга хэмжээнд оролцож, эзэн хаан Нарухитотой уулзахаар төлөвлөж байна. Тэрбээр мөн ерөнхий сайд Такаичи Санаэтай хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.
Энэ жил Япон улс НҮБ-д элссэний 70 жилийн ой тохиож байна. Улмаар тус улсын засгийн газар ерөнхий нарийн бичгийн даргын айлчлалаар дамжуулан НҮБ-тай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийг хүсч байна.
3,576.03






















































Холбоотой мэдээ