"Xiaomi" 76 секундэд нэг автомашин үйлдвэрлэдэг

"Xiaomi" 76 секундэд нэг автомашин үйлдвэрлэдэг

"Xiaomi" 76 секундэд нэг автомашин үйлдвэрлэдэг

"Xiaomi" компанийн цахилгаан автомашины супер үйлдвэр Бээжингийн Эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд 2024 онд ашиглалтад оржээ. Тус үйлдвэр бусад автомашины үйлдвэрээс ялгаатай нь ухаалаг үйлдвэрлэлийн бүрэн автомат системээр тоноглогдсон. Байгальд ээлтэй цахилгаан автомашины үйлдвэрлэлд чиглэсэн энэхүү үйлдвэр цагт 40 ширхэг Xiaomi SU7 загварын автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Өөрөөр хэлбэл, 76 секунд тутамд нэг шинэ автомашин үйлдвэрлэлээс гардаг. Тухайн цогцолбор нь зөвхөн автомашин үйлдвэрлээд зогсохгүй ухаалаг үйлдвэрлэлийн судалгаа, хөгжлийн бааз, тээврийн хэрэгслийн туршилт, баталгаажуулалтын зам, Хятадын хамгийн том автомашины дэлгүүрийг нэг дор төвлөрүүлсэн байна. "Xiaomi Auto" 2024 оны гуравдугаар сарын 28-нд албан ёсоор нээлтээ хийснээс хойш 230 хоногийн дотор 100 мянган автомашин үйлдвэрлэж дууссан нь автомашин үйлдвэрлэгчдийн дунд богино хугацаанд хамгийн олон машин үйлдвэрлэсэн амжилтыг эзэмшжээ. Мөн "Xiaomi" компани автомашины үйлдвэрээ аж үйлдвэр, аялал жуулчлалыг хослуулсан жишиг цогцолбор болгон хөгжүүлж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдэд нээлттэй танилцуулдаг аж. Технологийн үзэсгэлэнгийн танхимд Модена архитектур, V8s хөдөлгүүр зэрэг гол технологийн шийдлүүдийг дэлгэн үзүүлдэг байна. Автомашины үзэсгэлэнгийн хэсэгт SU7 загварын бүх төрлийг байршуулж, хэрэглэгчид автомашины ухаалаг системтэй танилцах, дотор нь сууж турших боломжтой. Жолоодлогын туршилтад оролцож, автомашины хүч чадал, технологийн шийдлийг биеэр мэдрэх боломжийг ч бүрдүүлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-15 122.201.31.32

Писда нэрээсээ авкулал лалрын шүү нээрээ шайөми ч гэх шиг, урд зүгийн гаралтай э****з хурлийз х*******н шээснүүдийн мөрөөдлийн унаа юм биздэ. News.mn ээ битгий гятдын хөгжил дэвшлийг магтан дуулаад бай с**

Avatar

Нэргүй 2026-05-15 202.70.37.243

no chanar

Avatar

Нэргүй 2026-05-15 203.98.76.55

60*60=3600 3600/40=90 л байх юм.

Avatar

Нэргүй 2026-05-15 202.126.88.223

х***а манжууд ихэнхн нь хужааманжууд мнголыгхамг юмыгххулгайлаад хамаадкомпнигээдюм бгуулцн тэрн нвтэгээл нэглих худлаа. Хулгайнмөнгө хийцн хэднхүн ажлуулцнмнгө хийгээлсууцнкмпнихлбртманжхужаа хулгай шаацнернкмпни гэсний болих хэргтэйманжхужаагуудыгтгээлхэднюммаанжулцн хулгайнхрнгийг өсгөөл авивжуулаадбж бдгманжхужаагууд дийлдхгүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж