Шинэ Зеландын Маори үндэстний хатан Те Арикинуи Куини Нга Вай хоно и тэ по Их Британид айлчилж, хаан III Чарльзд бараалхлаа. Энэхүү айлчлал нь 2024 онд хаан Киинги Тухейтиа таалал төгсөж, Те Арикинуи Куини Нга Вай хоно и тэ по хатан ширээнд заларснаас хойших Британийн хаантай хийсэн анхны уулзалт болж байна.
Тус айлчлал нь Шинэ Зеландын уугуул маори ард түмэн болон Британийн хаант засгийн хооронд бараг 200 жилийн турш үргэлжилж буй харилцааг бэлгэдэж байгаа юм. Энэхүү харилцаа нь Шинэ Зеландын үндсэн баримт бичгүүдийн нэг болох "Treaty of Waitangi"-гээр албан ёсоор баталгаажсан байдаг. Маори хатны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, хоёр тал талийгаач хааны талаар “сэтгэл хөдөлгөм” яриа өрнүүлж, цаашдын харилцаагаа бэхжүүлэх талаар хэлэлцжээ. Үүнээс өмнө маори хатныг ханхүү Уильям Виндзор цайзад хүлээн авч уулзсан байна.
Ханхүү Уильям цахим хуудсандаа “Хатантай уулзсан нь таатай байлаа” хэмээн бичжээ. Уулзалтын дараа гарсан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, маори хатан дэлхийн хэмжээний олон асуудлын талаар ханхүү Уильямтай ярилцсан байна. Тэрбээр байгаль орчин, нийгмийн сорилтуудыг шийдвэрлэхэд уугуул иргэдийн мэдлэг болон үе дамжсан хариуцлага чухал үүрэгтэй гэдгийг онцолжээ. Маорийн хаант засаг XIX зуунд үүссэн бөгөөд тухайн үед маори овгууд Британийн колоничлолын улмаас газар нутгаа алдаж байсан. Тиймээс соёлоо мөхөхөөс хамгаалахын тулд Европын хаантай төстэй нэгдсэн удирдагчтай болохоор шийдсэн түүхтэй. Өнөөдөр энэ үүрэг нь голчлон бэлгэдлийн шинжтэй юм.
3,576.03






















































Бадарч тахар 2026-05-15 66.181.189.251
хүн иддэг маори овог ! 3 р Карлыг идчихээсэй !