Монгол Улсын Засгийн газраас Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг дахин өргөн барьж, яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ төслийг өмнө нь өргөн барихдаа Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл болон "Сэлбэ дэд төв"-ийн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэхээр тусгасан байсан ч чуулганы хуралдаанаар уначихсан. Тиймээс энэ удаад төслийг өргөн барихдаа Сэлбэ дэд төвийн төслийг хасаад дахин өргөн барьсан юм. Өөрөөр хэлбэл, "Сэлбэ дэд төв"-ийн асуудлыг хасаад бусад хоёр төслөө оруулж ирсэн нь "Сэлбэ дэд төв"-ийг гацааж, олон жил яригдаж, ашиглалтад орохгүй байгаа Газрын тосны үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийг салгаж оруулж ирсэн нь чуулганы танхимд маргаан дагуулаад байна.
Угтаа бол Засгийн газар энэ гурван төслөө гурвууланг нь дэмжээд, төсвийг нь шийдээд явах боломж байсан ч Х.Нямбаатарын хэрэгжүүлж байгаа төсөл учраас энэхүү төслийг хассан гэх шүүмжлэлийг УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлэв. Өөрөөр хэлбэл, Ардын намын зодооны гор нь нийслэлийн иргэд, нийслэлээс хэрэгжүүлж байгаа төслүүдийг энэ мэтээр зогсоогоод байвал Засгийн газрын цаашдын ажил, хувь заяа хэрхэх вэ.
Ерөнхий сайд Н.Учралын 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гарсан 05 тоот албан даалгаварт, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, арга хэмжээний худалдан авах ажиллагааг 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, гэрээ байгуулаагүй төслүүдийг зогсоох, гэрээ байгуулсан боловч хэрэгжилт удааширсан төслүүдийг эрэмбэлэн, зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Улсын төсвийн 2026 оны нэгдсэн төсвийн зарлагын санхүүжилтийг төсвийн орлогын бүрдүүлэлт, төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагатай уялдуулан эрэмбэлж санхүүжүүлэх зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгасан. Гэвч Засгийн газар энэ захирамжийнхаа эсрэг үйлдэл гаргаж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн барихдаа "Сэлбэ дэд төв" төслийг хассан нь намынхаа улс төрийг төрийн ажилтай хольж, нийслэлд жишиг болохуйц том төслийг гацаалаа гэж парламентын гишүүд нь шүүмжилж байна. Монгол Улс жилдээ 19 мянга орчим айлын орон сууц шинээр бүтээн байгуулдаг бол Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах жишиг төсөл 2000 гэр хорооллын яндаг буулгаж, ашиглалтад оруулах байж. Гэвч ийнхүү Сэлбэ дэд төвийг төслөөс хассан нь улс төрийн зорилготой гэж хардах хүмүүс байна.
Саяхандаа, Ерөнхий сайд Н.Учрал ЗГХЭГ-ын дарга байхдаа Сэлбэ дэд төв бол хэрэгжих ёстой, чухал төсөл гэсэн байр суурьтай байв. Гэвч одоо Ерөнхий сайд болсон учраас ийнхүү төслийн төсвийг хасч, хуулиа оруулж ирж байгаа нь ардын намынхны улс төр гэж хардмаар.

Угаас Ерөнхий сайд Н.Учрал өмнөх гаргасан шийдвэрүүдийн эсрэг шийдвэр гаргаж, түүнээс нь болж олон нийтийн дунд маргаан үүсэх болсон. Зөвшөөрлийн хуулийн дагуу хотын төвөөс нүүлгээд байсан ТҮЦ-нүүд Ерөнхий сайд Н.Учралын буянаар эргэн ирсэн бол түгжрэлийг сааруулах бус улам нэмэгдүүлэх зорилгоор хайбрид машинд ногоон дугаар олгох шийдвэр мөн гаргачихсан. Одоо ажил нь амжилттай яваа Сэлбэ дэд төвийн төсвийг зогсоочихлоо. Ингээд харвал Н.Учралын Засгийн газарт урагш алхах сонирхол байна уу гэж асуумаар. Намын даргын хувьд улстөржиж болох ч Улсын Ерөнхий сайд улсаа урагшлуулах бус уянгалсан шийдвэр гаргаад улсынхаа хөгжлийг уруу татаад суугаад байж боломгүй. МАН-ын зодооны хохирогч нь нийслэлчүүд болж, түгжрэл, утаатайгаа ирэх жилийг үдэх вий гэх болгоомжлол ч үүсээд байгааг дурдъя.
Т.ОД
3,576.03






















































Нэргүй 2026-05-15 59.153.115.179
Утаанаас салах ганц арга нь барилгажуулалт. Үүний зогсоодог Учралд ухаан хайрла
Нэргүй 2026-05-15 66.181.161.217
Учралыг огцруулах хэрэгтэй
Нэргүй 2026-05-15 66.181.186.163
наад Сэлбэ хотын тендэр чинь тэр чигээрээ авилгал, мөнгө угаалт
Hulgai 2026-05-15 202.9.46.83
Учрал уянгамаа зайлмой!!
Зочин 2026-05-15 66.181.184.252
Учрал чинь ердөө л нэг утсан хүүхэлдэй. Бие нь ерөнхий сайд боловч сэтгэл санаа, ухаан бодол нь өөр зүйлд захирагддаг. Ерөнхийлөгч юу айлдана, нам юу гэж тушаана тэрийг нь биелүүлдэг морь унасан толгойгүй хүн шүү дээ. Юу хийж, юу хэлэхээ өөрөө шийдэж чадахгүй ийм нөхрөийг ерөнхий сайд болгочихоод бид сайн юм хүлээгээд хэрэггүй. Харин нилээн том ухралтад бэлдэх хэрэгтэй болж байна даа.Хайран сайхан том том төслүүд!!! Одоо цаашид хэн ч ингэж Нямбаатар шиг зүтгэж ажиллахгүй.
Хүмүүн 2026-05-15 202.9.46.83
Жулдаад жижигдээд байх юу байхав. Нас 40н хэдтэй, насаараа л нам минь нам минь гэж далдганаж хор найруулсан хөгшин улаа хамгаалагч шүү дээ..
Нэргүй 2026-05-15 59.153.113.33
хэ хэ уянгалах гэхээс Гуагалах гэвэл үнэнд ойртох байх
Нэргүй 2026-05-15 66.181.161.59
эргүү с**
ёстой л үнэн дээ 2026-05-15 103.212.116.169
Учирлаас их юм хүлээх хэрэггүй.Яагаад гэвэл мэдлэг боловсрол дулимаг дээр нь туршлагагүй тул намаа,улсаа удирдах зангараг байхгүй алд дэлэм дутаад байна ш дээ Ням-Осор гуай уг нь басгүй болосролтой нас нь ахиж намба суусан л байлтай .Миний хүүгийн нас залуу байна аа .Ажил амьдарлын арвин туршлагатай нас тогтож намба суусан хашир мэдлэг боловсрол сайтай нэр бүтэн, гар цэвэр ахмад үеэсээ дагаж суралахлцахын оронд уралдаж урдуур гүйгээд хэрэгүй гэж хэлдэггүй юм байх даа.
Зочин 2026-05-15 202.126.89.214
Улсын хөгжил Улаанбаатар биш шүү дээ. Ерөнхий сайд Монгол улсын эрх ашиг 1 гэж шийдвэр гаргах ёстой. Дэмжиж байна аа.
Нэргүй 2026-05-15 74.110.124.254
ogtsrooch
Учка 2026-05-15 66.181.165.234
Учрал жижиглэж байнаө
Нэргүй 2026-05-15 103.212.119.198
Учрал арай л жулдаад байна уу даа,уг нь залуу хүн арай илүү хурдтай зоригтой ажиллах байх гэж бодсон юмсан гэтэл өмнөх үеүүдийн талцаж төслүүдээ гацаадаг үе эргээд ирэв үү гэж бодогдож байна шүү хэрэв ийм юм хийгээд байвал монгол улс улам ядуурч улам л бусдаас хоцрогдоод байх болно,эрхи мэдэлтэнгүүд ч яахав зувчуулсан маш их хөрөнгөтэй болохоор үнэ хичнээнч өссөн хотойхгүй мэдрэхгүй байр орон сууц барихгүй байсан ч тоохгүй өчнөөн байртай,битонон ширэнгэ гэж попроод л сууж бн ард иргэд яах вэ….
зочин 2026-05-15 103.140.11.145
Сэлбэ төсөл явдгараа явна шүү дээ. Буруу тийш нь түлхээд битгий байлдаа.
Нэргүй 2026-05-15 43.242.242.59
Сөрөг хүчнийхэн албаар ийм хүмүүсийг дэмжиж том албан тушаал дээр очуулчихаад араас нь шүүмжилж намынх нь нэр хүндийг унагааж өөрсдөө хонжоо олж байх юм даа. Занданшатар болон Учрал нарыг тэд яаж дэмжиж бараг л түлхэх нь холгүй өндөр адбан тушаалд гаргаж ирж байсан. Гэтэл тэр бүгд худлаа байжээ
Зочин 2026-05-15 103.212.116.49
Сэлбэ дэд төвийг хассан нь маш зөв шийдвэр болж, хотод шавар ой багадаагүй, барилга барих дуртай бол Хархорин барьж эхлээчээ
Жидүчин Тимон Огцор!! 2026-05-15 202.9.46.83
Учрал бол хоосон уянгалуулан тэнэгтэгч, намын улаа хамгаалагч төдий юм, зандка нь арай нэг хуруу дээр байжээ !!!
Нэргүй 2026-05-15 202.55.188.110
uyangalsan har lalat. nam dotor ni hurtel ene huuheldeig ajlaa hiij chadahgui bgaag shuunjlen tariltsah bolson gene
Нэргүй 2026-05-15 59.153.112.24
Учрал утсан хүүхэлдэйг удирдаж бгаа ХААН нь их Мулгуу хүн бөлгөө. Ийм хүмүүс бидний толгой дээр суучихаад шээгээд бхад бид нар ч Бүр Тэнэг Ацнууд бөлгөө гэж.
Нэргүй 2026-05-15 66.181.180.113
Данхын дайны тэнэгэвтэр кукла Учка
Нэргүй 2026-05-15 64.119.29.146
Түцээ буцааж тавилаа, Махны үнэ чөлөөллөө мундаг сайн ажиллаж байна….
Зочин 2026-05-15 103.212.117.239
Газрын тосны үйлдвэрээ болимоор юмаа ятүүхий эдийн хувьд галнаас хараат хэвээрээ л үлдэх юм байна ятэгвэл байгальд халтай энэ төслөөр яахмпм бэ язориг гаргаад болиоч ядараа хь маш том өр алдагдал ярина даа
Зочин 2026-05-15 202.179.2.138
Н.Учрал бол өөрийн толгой байхгүй №1-н утсан хүүхэлдэй болжээ. Ингэж боол болж байхаар зориг гаргаад зөв шийдвэр гаргаад монголчуудын төлөө ажиллах хэрэгтэй
.
Нэргүй 2026-05-15 103.212.163.245
uchral ogtsor
Нэргүй 2026-05-15 202.70.43.34
Монголчууд Соёл Уламжлал гэхээр Орчин цагт ямар ч Ач Холбогдолгүй ЗҮйлсэд Цаг заваа үрж, Дэмий мэтгэлцэж, Биесийхээ Сайн Мууд дурлаж, Хов ярьж, Хэт махчилсан мөртлөө Хоосон хэлбэр хөөж, Загасны ой санамжаар амьдрахын… Гаднаа зүгээр л хэлбэрээ хадгалаал Дотроо 100% Орчин үежээд цаг үетэйгээ зэрэгцээд Даян Дэлхийн аж амьдралаар амьдармаар бнооо….Аль нь ч биш бүр нэг Завсрын Хачин Аж Амьдралтай улс …..Хөгждөг ч үгүй яадаг ч үгүй гацсан
Нэргүй 2026-05-15 202.70.43.34
Монголчууд Соёл Уламжлал гэхээр Орчин цагт ямар ч Ач Холбогдолгүй ЗҮйлсэд Цаг заваа үрж, Дэмий мэтгэлцэж, Хэт махчилсан мөртлөө Хоосон хэлбэр хөөж, Загасны ой санамжаар амьдрахын… Гаднаа зүгээр л хэлбэрээ хадгалаал Дотроо 100% Орчин үежээд цаг үетэйгээ зэрэгцээд Даян Дэлхийн аж амьдралаар амьдармаар бнооо….Аль нь ч биш бүр нэг Завсрын Хачин Аж Амьдралтай улс …..Хөгждөг ч үгүй яадаг ч үгүй гацсан
ЗОЧИН 2026-05-15 180.149.67.118
ЯГ АДИЛ ГУРВАН ТӨСЛӨӨС НЯМБААТАР БОЛОХООР СЭЛБЭ ТӨСЛИЙГ ХАСЛАА ДАА. ХОХИРОГЧИД НЬ БИД. УЛС ТӨРИЙН САЙД УЛС ТӨРИЙН АЛХАМ Л ХИЙДЭГ ЮМ БАЙНА. БАЙДАЛ ОГТ ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙ. ХАРИН БҮР УРУУДАВ ГЭЖ ҮНЭН ХЭЛЛЭЭ. ТОЛГОЙ УГААСАН ГЭЖ ЭНДҮҮРЧ БАЙГАА ДАА