Хятад улс 200 ширхэг "Boeing" онгоц захиалах төлөвтэй байна

Хятад улс 200 ширхэг "Boeing" онгоц захиалах төлөвтэй байна

Хятад улс 200 ширхэг "Boeing" онгоц захиалах төлөвтэй байна

Хятад улс "Boeing"-оос 200 нисэх онгоц худалдан авахаар тохиролцсон гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар "Fox News"-т ярилцлага өгөхдөө дурдсан бөгөөд Ши Жиньпин 200 орчим онгоц захиалахаар зөвшөөрсөн гэв. Өмнө нь шинжээчид Трампын Хятадад хийх айлчлалын үеэр "Boeing"-той холбоотой томоохон гэрээ хийгдэнэ гэж таамаглаж байсан юм. Зарим нь бүр Хятад улс 500 онгоцны захиалга өгнө гэж таамаглаж байжээ.

Сүүлийн бараг 10 жилийн хугацаанд "Boeing" компани Хятадаас томоохон захиалга аваагүй. Энэ хугацаанд Хятад улс "Boeing"-ийн гол өрсөлдөгч "Airbus"-аас илүү их онгоц худалдан авч байсан юм. Одоогоор ямар төрлийн онгоц худалдаж авах нь тодорхойгүй байна. Гэхдээ шинжээчид хамгийн их борлуулалттай "737 Max" загварын онгоцнууд багтана гэж үзэж байна.

"Boeing" компанийн гүйцэтгэх захирал Келли Ортберг өнгөрсөн сард “АНУ-Хятадын уулзалт бидэнд том боломж авчирч магадгүй” хэмээн мэдэгдэж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ок 2026-05-15 202.9.46.83

Мундаг юмаа хөрш айл маань, Монгол өв соёл бүхий бид тэгэхэд ганц ширхэг АН-2 ч нэмж авах чадалгүй орондоо орох завгүй олзлолдон хулгайлцгаадаг нам засагтай, даан ч дээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж