Хулан Дорнын талд дахин шилжин нутагшиж эхэллээ

Хулан Дорнын талд дахин шилжин нутагшиж эхэллээ

Хулан Дорнын талд дахин шилжин нутагшиж эхэллээ

Тал хээрийн зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд олон жил саад болж ирсэн Транс-Монголын төмөр замын хамгаалалтын торыг хэсэгчлэн буулгаснаар хулан Дорнын талд дахин нутагшиж эхэлжээ.

“Оюу толгой” компани Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Зам, тээврийн яам болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран 2018 оноос уг ажлыг хэрэгжүүлж байна.

Хулан, хар сүүлт зээр зэрэг амьтад өргөн уудам тал нутгаар чөлөөтэй нүүдэллэж байж идэш тэжээл, ус, амьдрах орчноо олдог. Харин төмөр замын хамгаалалтын тор тэдний байгалийн хөдөлгөөнийг хязгаарлаж, тархац нутаг нь хумигдах нэг шалтгаан болж байв.

Иймээс хамгаалалтын торыг тодорхой хэсгүүдэд буулгаж, зэрлэг амьтад төмөр замын хоёр талаар чөлөөтэй нүүдэллэх боломжийг нэмэгдүүлжээ. Үүний үр дүнд хулан төмөр замын зүүн хэсэг буюу Дорнын талд дахин ажиглагдаж эхэлсэн бөгөөд уг үр дүнг Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн судалгаагаар баталгаажуулж, олон улсын “Oryx” сэтгүүлд нийтэлсэн байна.

Үүнээс гадна БЗАХН-тай хамтран хэрэгжүүлсэн хяналт-шинжилгээ, хамгааллын цогц арга хэмжээнүүд хулан болон хар сүүлт зээрийн тогтвортой өсөлтөд эерэг нөлөө үзүүлсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-15 43.242.242.59

Хулан чинь өвсийг үндэсээр нь иддэг ашиг багтай амьтан даа. маш хурдан үрждэг. Хэрэггүй л байсан юм

Avatar

Нэргүй 2026-05-15 202.126.88.223

мнголд ү\а явуулж бгаа компни бүгдийнхн хөрнгийн эх үүсврийг шалгх хэргтэй манжхужаакомпни бүгд хулгай эх үүсвртэй бга а эсвл хужааг-с хужаамнгөөр хийсн хужааманжмууд уул уурхай ухж цөлмсн.

Avatar

Нэргүй 2026-05-15 103.57.95.178

Хот суурин, тосгоны ойр орчмоос бусад газар хамгаалалтын торыг тэр чигээр нь буулгах хэрэгтэй. 1960-аад он хүртэл баруун аймгаар цагаан зээр элбэг байсан гэж байгаа.

Avatar

Нэргүй 2026-05-15 103.168.34.244

YAMAR SAIHAN MEDEE VE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж