АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Хятад дахь айлчлал үргэлжилж байна. Трамп, Ши Жиньпин нарын Жуннанхай цогцолбор дахь уулзалт өнөөдөр /2026.05.15/ эхэллээ.
Жуннанхай нь Хятадын Коммунист намын удирдлагын төв бөгөөд АНУ-ынхаар Цагаан ордонтой дүйцэхүйц байгууламж юм. Энэ нь зургаан км квадрат орчим талбайг хамардаг. Үүнд гурван км квадрат орчим талбайг хамрах нуур, асар, цэцэрлэгт хүрээлэн, албан өрөөнүүд багтана. Улсын хамгийн нууцлаг бүсэд тооцогддог тус газрыг тойроод тоо томшгүй олон хяналтын камер суурилуулсан байдаг. Энгийн болон дүрэмт хувцастай аюулгүй байдлын албаныхан хараа салгалгүй эргүүл хийдэг.
Дашрамд дурдахад, энэ айчлалын төгсгөлд Хятад улс дараагийн гурван жилийн хугацаанд жил бүр АНУ-аас хоёр оронтой тоогоор үнэлэгдэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахаар тохиролцоно гэж найдаж байгаагаа АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир мэдэгджээ. Мөн Хятад улс Америкийн үхрийн махны экспортын лицензийг дахин сунгасан гэдгийг тэр батлаад байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд АНУ-ын 400 гаруй үхрийн махны үйлдвэрийн экспортын зөвшөөрлийн хугацаа дууссан байсан. Эндээс чухам хэчнээнийх нь гэрээг сунгасан гэдгийг Жеймисон Грир тодорхой мэдээлээгүй байна.
Трампын айлчлал хэр амжилттай болсныг дүгнэх бас нэгэн хэмжүүр нь Ши Жиньпиний АНУ-д хийх харилцан айлчлалын төлөвлөгөө юм. Одоогоор Ши Жиньпиний хариу айлчлалын огноо есдүгээр сарын 24-нд товлогдсон гэх мэдээлэл байна.
3,576.03






















































Зочин 2026-05-15 103.212.119.151
компютерийн програм шиг юмаар монгол хүмүүсийн с***р бичлэгийг хадгалж аваад өөрсдийх нь зөвшөөрөлгүй гадаадийн гаж донтой баячуудад зарж бна