“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн гарааны цагуудад өөрчлөлт орлоо

“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн гарааны цагуудад өөрчлөлт орлоо

“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн гарааны цагуудад өөрчлөлт орлоо

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт энэ сарын 23-нд зохион байгуулагдах бөгөөд энэ жил 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна.

Оролцогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор зохион байгуулагчид гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Ингэснээр замын ачаалал, гүйгчдийн урсгалыг илүү зохион байгуулалттай байлгах, аюулгүй байдлыг хангах боломжтой гэж үзсэн байна.

Бүтэн марафон буюу 42.195 км-ийн ангилал өглөөний 07:00 цагт Соёлын төв өргөөний баруун талаас эхлэх бол 21.095 км болон 10 км-ийн төрөл 08:30 цагт гараагаа авах юм.

Харин 5 км-ийн эрүүл мэндийн гүйлт 13:00 цагт МУИС-ийн урдаас эхлэх бол 1.5 км-ийн гэр бүлийн ангилал 15:00 цагт стартлана. Түүнчлэн тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэдийн 1.5 км-ийн төрөл 15:30 цагт эхлэхээр товложээ.

Мөн Тусгай олимпын 800 метрийн төрөл 16:00 цагт Спортын төв ордны орчмоос, 500 метрийн төрөл 16:10 цагт Улаанбаатар зочид буудлын орчмоос тус тус гарах юм байна.

Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдыг гараанаас дор хаяж 30-60 минутын өмнө ирж, энгэрийн дугаар болон чипийн мэдээллээ урьдчилан шалгахыг зөвлөжээ.

Жил ирэх тусам оролцогчдын хүрээ тэлж буй “Улаанбаатар марафон” нь эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын томоохон спортын арга хэмжээний нэг болоод байна.

Энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдах тус марафоны энгэрийн дугаарыг үе шаттайгаар тарааж эхэлсэн. Тодруулбал,  5 км-ийн насанд хүрэгчдийн ангилал, 12-17 насны охид, хөвгүүдийн 5 км-ийн төрөл болон 1.5 км-ийн гэр бүлийн гүйлтийн энгэрийн дугаарыг тавдугаар сарын 8-21-ний өдрүүдэд нийслэл болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодоор дамжуулан олгож байгаа аж.

Мөн оролцогчид заавал харьяа дүүрэгтээ очих шаардлагагүй бөгөөд өөрт хамгийн ойр байрлах дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос энгэрийн дугаараа авах боломжтой юм байна.

Харин 10 км, 21 км 095 метр болон бүтэн марафон буюу 42 км 195 метрийн ангиллын энгэрийн тэмдгийг энэ сарын 16-наас тараахаар болжээ.

May be an image of text

May be an image of text that says 'МИААНВААТАР БАяНзурхуα JYYPT баянзуех БЗД-ИЙН БЗД-ИЙНБиеийн ийн Биеийн тамир, спортын хороо Хаяг: Энхтайваны ерген челее, БзД, 41-p хороо, Ангорын байр, 3-p давхарт, 314 тоОт (Отгонтэнгэр сургуулийн баруун талд) Утас: 11-450511, 86257995, 88110981 РААяРРУ НД-ийн Нд- Биеийн тамир, спортын xopoo Хаяг: Нд, 7-р хороо, Спорт цогцолбор, 3-р давхарт, 3-р давхарт, 304 TOOT Утас: 70233601, 89130213 Схд-ийн ийн Биеийн тамир, спортын хороо Хаяг: Хаяг:хд, СХД, 34-p хороо, Орбит-1, Найрамдалын зам, Спорт цогцолбор Утас: 70176348, 88067796, 88901111'

May be a graphic of text

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Санаа зовоод 2026-05-15 103.212.162.201

Шижэрээ зөв зүйл хэлээд бичээд байгааг нөгөө матарууд нь ойлгосон болов уу даа

Avatar

11 2026-05-15 66.181.179.79

"Стартлана" гэж юу гэсэн үг вэ? Энэ сэтгүүлчид чинь Монгол хэлээ ч мэдэхгүй байж мэдээ бичнэ.

Avatar

Монголын иргэн 2026-05-15 119.40.98.114

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн нэрийг өөрчилж Дэлхийн монголчуудын гэх юм уу эсвэл Монгол туургатны гэж өөрчлөн зохион байгуулмаар юм даа. Тэгэхгүй бол хэн түрүүлэх нь ойлгомжтой нэг жижигхэн хар л түрүүлдэг уламжлал тогтжээв Тэр харыг нь хэн ч дагаж ирэхгүй. Харин дэлхийн өнцөг бүрээс монгол цустай хүмүүс ирвэл дагаад олон хамаатан садан, найз нөхөд нь ирж Монгол орныг маань сайхан сурталчвах байхдаа гэж бодох юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж