Газрын тосны үйлдвэрийн төсөв 1.7 тэрбум доллар болж нэмэгдсэн

LiveГазрын тосны үйлдвэрийн төсөв 1.7 тэрбум доллар болж нэмэгдсэн

Газрын тосны үйлдвэрийн төсөв 1.7 тэрбум доллар болж нэмэгдсэн
13 : 58
2026-5-15

"Хөрөнгө оруулагч ААН-тэй хийсэн төрөл бүрийн маргаанаас болж 300 мянга болж буурсан"

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: 

Монгол Улсын эдийн засгийн асуудалтай холбоотой чухал асуудал учраас дэмжиж байгаа. Гэхдээ бодлогын хувьд анхаарал зүйлс байна. Тухайлбал, Газрын тосны үйлдвэр нь төрийн өмчит газар. Гэтэл бидэнд газрын тосоо олборлох төрийн өмчит олборлолт, хайгуулын компани алга. Өөрөөр хэлбэл гадаадын компанийн хараат. Монгол Улсын нийт газрын тосны 95%-ийг зөвхөн Дорнод аймгийн нутгаас олборлодог тул энэ асуудлыг гадарлана. Тэгэхээр үйлдвэрийнхээ түүхий эдийг яаж хангах вэ гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас асууя. Хоёрдугаарт, Үйлдвэртэй холбогдуулан хоёр хөрштэйгөө хэрхэн хамтарч ажиллах талаар төлөвлөж байгаа юу. Түүхий эдээ хойд хөршөөс эсвэл Казахстанаас авна гэж яриад байгаа. Газрын тос тээвэрлэлт их нарийн технологитой. Ихэвчлэн  дамжуулах хоолойгоор тээвэрлэдэг. Авто зам эсвэл төмөр замаар тээвэрлэнэ гэвэл өртөг маш өндөр. Тиймээс технологийн их онцлог сонголттой бүтээгдэхүүн учраас түүхий нефтээр хангана гэдэг их том асуудал. Үүнийг юу гэж үзэж байна вэ? 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Нэгдүгээрт, Газрын тосны үйлдвэрийн түүхий эдийг тасалдуулах ажилд манай монголын төрийн шат шатны байгууллагууд системтэйгээр ажилласан юм шиг эсэргүү үйлдлүүд зөндөө хийсэн. 1991 онд байгуулагдсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, 30-аад жил тамлаад хаячихсан. Яривал олон юм бий. Газрын тосны харилцааг Ашигт малтмалын харилцаагаар шийдэж торгосон асуудал шүүх дээр очоод ойлгомжгүй шийдэгдсэн. Удахгүй Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг дагуулаад олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудлыг оруулж ирнэ гэж төлөвлөж байгаа.

Монгол Улс 1,2 сая тонн хүртэлх түүхий эдийг өөрсдөө олборлодог байсан бол хөрөнгө оруулагч ААН-тэй хийсэн төрөл бүрийн маргаанаас болж 300 мянга болсон.

Тийм учраас бид дунд хугацаандаа ОХУ болон бусад улсаас түүхий тос авч ирж үйлдвэрийнхээ түүхий эдийг монголынхтой хамтруулж хийх ажлыг хийж байна. Дээрээс нь төрийн өмчит ААН байгуулаад хайгуул судалгаа хийнэ гэдэг асар үнэтэй тоглоом. Татвар төлөгчийн мөнгөөр хайгуул хийнэ гэдэг эрсдэлтэй. 

 УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Монгол Улс гадаадын зээл тусламж аваад 74 төсөл 13,8 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүнийгээ зарцуулахгүй байгаа.  1,3 их наяд төгрөгөөр зээлийн ашиглалт энэ жилийнх шиг явах юм бол эдгээр төслүүд хэрэгжих хугацаа нь 5-10 жилээр хойшилно.Үүнийг дагаад зардал нь нэмэгдэнэ. Хүүгийн төлбөр болон зээлийн үйлчилгээний төлбөр нэмэгдэнэ. Төслүүдийн үр өгөөж , түүнчлэн эдийн засгийн үр ашгийг хүртэх хугацаа хойшилно. Энэ нөхцөл байдал өрийн таазтай огт холбоогүй. Гагцхүү төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал эс үгүй бол  ашиг 2 хувьтай тэнцэнэ  гээд хуульчлаад өгчихсөн. Энэ нь  төсвийн нэгдсэн орлого, нэгдсэн төсвийн зарлага хоорондоо хоёрхон хувийн зөрөөтэй байж болно гэсэн үг. Ашигтай эсвэл алдагдалтай. Үүнд баригдаж, урсгал зардал цалин хөлс бусад  бүхий л зарлагын хэмжээ өндөр байгаа учраас үлдсэн жоохон орон зайн дээрээ суурилаад энэ зээл ашиглалтаа оруулаад байгаа юм. Энэ хэлэлцэж байгаа хууль  хүүхэд хуурч байгаа юм шиг энэ хоёр төсөл энэ хязгаарт орохгүй шүү гэж байгаа юм. Энэ чөдөр тушаа болж буй  2 хувь буюу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19-ийн 9-ийг өөрчлөх хэрэгтэй.  2017 онд 10,4 хувь байсан. Чөдөрлөсөөр байгаад хоёр хувиас илүүгүй байна гээд оруулсан. Энэ хоёр төслийн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээнд тооцохгүй гэсэн байна. Ямар ялгаатай юм. Энэ хязгаараа больчих" гэдэг байр суурь илэрхийлэв. 

 

 

10 : 11
2026-5-15

"1991 оноос хойш Монгол Улс 10,4 тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулсан"

УИХ-ын өнөөдрийн чуулганы эхэнд Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн талаар Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав. Тэрбээр, "2011 оноос эхлэн нэн хөнгөлөлттэй нөхцөл өөрчлөгдөж Монгол Улс энгийн болон хөнгөлөлтэй зээлд хамрагдах болсон. Харин 2024 оноос эхлэн манай улс дунджаас дээгүүр орлоготой улс болсон тул арилжааны нөхцөлтэй зээл авахаар зээлийн нөхцөл өөрчлөгдөж байна. Нийт зээлийн төслүүдийн 13.8 их наяд төгрөгийн ашиглагдаагүй үлдэгдлийн 89 хувь нь 2026-2029 онд хэрэгжиж дуусах гэрээ хэлэлцээртэй байгаа нь ирэх гурван жилд зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх үндэслэл бөгөөд зээлийн ашиглалтыг УИХ-аар соёрхон баталсан хэлэлцээрийн хугацаанд багтаан хэрэгжүүлэхгүй тохиолдолд төслийн хугацаа хойшлох өртөг өсөх хүүгийн болон үйлчилгээний зардал нэмэгдэх улмаар хөрөнгө оруулалтын төслүүд хугацаандаа ашиглалтад ороогүйгээс үүдэн нийгмийн ач холбогдол эдийн засгийн үр өгөөж саарах бодит эрсдэлийг бий болгож байна. Энэ мэт зарим төслүүд 5-10 жилээр хойшлох эрсдэл бий. Тиймээс уг төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна" гэв. 

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр: 

-Өмнө нь орж ирээд дэмжэгдээгүй хуулийн төсөл байна. Миний хувьд өмнө нь орж ирэхэд дэмжиж байсан. Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын зардал дэлхий нийтэд өсөж байна. Тийм учраас бид хэлэлцээр хийчихсэн авахад бэлэн болсон зээлийн ашиглалтаа авч ашиглаж улс орныхоо бүтээн байгуулалтыг эрчимжүүлмээр байна. Манай улсын дэд бүтэц хэдэн арван хувиар хоцрогдсон. Тийм учраас дэд бүтцээ шийдэх хэрэгтэй. Ажил хийхийн тулд мөнгө хэрэгтэй.  үүнд нэн хөнгөлөлттэй, урт хугацааны гадаад зээл хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар яг авч ашиглах боломжтой хэдэн төгрөгийн гадаад зээл байгаа вэ. Үүнийг дотор нь эрэмбэлсэн үү?

Сангийн сайд З.Мэндсайхан: 

-1991 оноос хойш Монгол Улс 10,4 тэрбум ам.доллар буюу 33.4 их наяд төгрөгийн төслийн зээлийн хэлэлцээр байгуулсан. Өнөөдрийн байдлаар 6.1 тэрбум ам.доллар буюу 19.6 их наяд төгрөгийг ашигласан байна. Харин 4.3 тэрбум ам.доллар буюу 13.8 их наяд төгрөгийн зээлийн хэлэлцээрийг ашиглаж чадаагүй байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: 

-Засгийн газар өөрөө өөрийнхөө ажлыг өөрөө хийдэг баймаар байна. Төсвийн хүрээгээс гадуур төсвийн сахилга батыг алдагдуулж болзошгүй авсан зээлийнхээ ашиглалтыг нэмэгдүүлэх бодлогоо өөрсдөө өргөн барьж УИХ-д оруулах хэрэгтэй. Гэтэл Засгийн газар заль хэрэглэж гишүүдээр өргөн бариулдаг. Дараа нь ямар нэг асуудал үүсвэл өөрсдөө араа даана гэж байгаа юм шиг, өөрсдөө ард нь нуугддаг. Үүнээс чинь болж гүйцэтгэх эрх мэдэлд худалдагдсан гишүүд байгаа юм бишүү гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж байна. Улмаар энэ хууль өмнө нь хоёр удаа буцсан. Харин зарчмын бөгөөд суурь шинжтэй алдаагаа засаад өнөөдөр өөрсдөө оруулж ирж байгаа нь сайн хэрэг. Парламент гэдэг бол төлөөлөл хууль тогтоох Засгийн газарт хяналт тавих үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа. Гэтэл Засгийн газарт хяналт тавих ёстой сайдууд нь Засгийн газрын нэрийн өмнөөс төсвийг хоёр болгох төсвийн сахилга батыг алдагдуулах дараа нь хяналт тавихад буцаад ашиг сонирхлын зөрчил гардаг ажил хийхээ УИХ-ын гишүүд болих хэрэгтэй. Хамгийн гол нь Засгийн газар УИХ-ын гишүүдээр өөрсдийнхөө галтай сэдвийг бариулахаа болих ёстой" гэдэг санал хэлэв. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир: 

-Өргөн барьж байгаа энэ хууль дээр чинь Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тос боловсруулах үйлдвэр гээд хоёр том төсөл яригдаж байгаа. Гэтэл үүн дээр чинь ажиллах хүчний асуудал яригдана. Өөрөөр хэлбэл, энэ хоёр том төсөл дээр чинь ажиллах шаардлагатай мэргэшсэн монгол инженерүүд бий юу. Учир нь сүүлийн жилүүдэд гаднаас ажиллах хүч авах асуудал 30 хувийн өсөлттэй байна. Тухайлбал, 2025 онд дунджаар 16027 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ирж ажил эрхэлсэн байна. Он гараад өнөөдрийн байдлаар 11 мянга гарчхаад байна.  Өнгөрсөн жилийн бүтээн байгуулалтын оргил үед 23 мянга гаруй хүн гаднаас ирж ажилласан байна. Гэтэл  Монгол Улсын ажилгүйдлын түвшин 5,6 хувь ажилгүй 200 мянга орчим иргэн байна. Эдгээр хүмүүсийн ажлын байрыг хэрхэн хамгаалах юм. Энэ төсөл дээр чинь гаднын ажилчид болон дотоод ажилчдын харьцаа ямар байгаа юм. Гаднаас хүмүүс аваад ажиллуулчихдаг дараа нь энэ хоёр төсөл чинь ашиглалтад орох болчихдог. Гэтэл үргэлжлүүлээд ажиллах хүн бий юу. Дээрээс нь яг хэзээ ашиглалтад орох юм. Бид зээ аваад барьчихдаг эргүүлээд үүнийг төлнө. Төсөвь өртөг нь ямар шалтгаанаас нэмэгдсэн юм үүнийг мэдмээр байна. 

Сангийн сайд З.Мэндсайхан хариулт өгөв. Тэрбээр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөвт өртөг нэмэгдээгүй. Хийгдсэн ТЭЗҮ-ийн дагуу санхүүжилт нь хэрэгжээд явж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд анх Энэтхэгийн 1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа. Гэхдээ анх зээл олгохдоо Газрын тосны үйлдвэрт гэж олгогдоогүй байсан. Ингээд дараа нь Газрын тосны үйлдвэр барихаар болж ТЭЗҮ боловсруулахад 1,2 тэрбум ам.доллар болж төсөвт өртөг нэмэгдсэн. Улмаар сүүлд 2024 онд 467 сая ам.доллароор нэмэгдсэн. Ингээд нийт 1,7 тэрбум төгрөг болсон.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Газрын тосны асуудлаар нэмэлт хариалт өгөв. 

-Бид одоогийн байдлаар зээлээ 25,6 хувьтай ашиглаж байгаа. Харин гүйцэтгэл 50 хувь руу орсон. Төсөл 2021 онд эхэлсэн буюу анхны санхүүжилтээ нэг жил гаруй хугацааны дараа авсан. дээрээс нь цоо шинэ салбар учир асуудал бас их бий. 550 ажлын байр бий болно. ШУТИС дээр 51 хүнийг энэ чиглэлээр тэтгэлэгтэй бэлдэж байна. Төсөл удахгүй ашиглалтад орох учир энэ оны сүүлээр энэ төслийг удирдаж авч явах 30-50 хүнийг бэлдээд байнгын ажлын байр дээр бэлдэнэ. Дараа нь түүхий эдээ гаргаад ирэхээр хэрхэн тээвэрлэх вэ гэдэг асуудал үүснэ. 200-300 цестерн вагоны асуудал яригдана. Монголын ААН-үүд үүнийг яаж зохицуулах вэ гээд төсөл эхлэхэд шаардлагатай ажлыг хийж байгаа. 

Газрын тосны үйлдвэр дээр одоогийн байдлаар 2500 хүн ажиллаж байгаа. Энэ жил зээлийн ашиглалт нэмэгдэхээр 4500 хүнийг бүтээн байгуулалт дээр ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа. Төсөл ашиглалтад орохоор 700 хүний ажлын байр бий болно. Харин Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орохоор 870 хүний ажлын байр бий болно гэж Сангийн яамнаас хариулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

z 2026-05-15 103.229.122.252

udahgui bs neg nuhur ene neftin uildverig ashiglaltand orohgui bgd buruutaj ogtsroh bhdaa ene zasag neg iimerhuul ajil hiij bgd buuh esvel ogtsroh boluudaa

Avatar

Нэргүй 2026-05-15 188.162.248.250

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Огт бүтэхгүй үлгэрүүд бна 2026-05-15 202.9.46.117

Эдний ярьж бгаагаас үзэхэд Газ.тосны үйлдвэр бол бүтэхгүй үлгэр бна. МАН-н мангасууд ийм үлгэр ярьж улсаа олон тэрбумын өрөнд гүн шааж өөрсдөө дундаас нь цулайж бна. Үйлдвр хагас хугас бүтлээ гэхэд нефть нь бхгүй. Дээрээс үйлдврээ ажиллуулах мэргжтн хүн алга. огт бүтэхгүй яаяа дотор эвгүй оргилоо.мнглын тусгаар тогтноол ирээдүй их барзгар бна даа

Avatar

Hulgai 2026-05-15 202.9.46.83

Хулгайчдын намынхны ГЭГЭЭН үйл хэрэг бүр мөнхөрчээ!!!

Avatar

учир начир 2026-05-15 202.9.40.125

кк товчдоо том 2 талхны үйлдвээрийн дэргэд бж бж хөрөнгийн 2.соо аваад шинэ үйлдвэр зээлээр байгуулна гэсэнтэй агаар нэг үнэртэж бн

Avatar

Teapot 2026-05-15 202.9.46.83

Xятад шиг хэдэн teapot цех барих лицензийг МАН нам хулгайчууддаа өгчмөөр юм яршиг зүгээр.

Avatar

Нэргүй 2026-05-15 59.153.113.33

хэ сайхан цу слаж ээ хөрөнгө мөнгийг нь түүхий эдгүй болоо биз үйлдвэрийн хэрэг байна уу

Avatar

Нэргүй 2026-05-15 202.126.88.137

Яанааа……АН хаана бнаа ??????

Avatar

АН байхгүй 2026-05-15 202.9.46.83

АН чинь 2016 онд байхгүй болсон. Байсан хэдэн намын гишүүн дэмжигч нар нь тарж ихэнх нь МАН-ын хашаа руу орсон.

Avatar

И 2026-05-15 103.212.116.78

Нефтийн үйлдвэр анхны үнээсээ 3 дахин өсснийг шалгаач! Дараа нь Бодийн төмөр зам шиг маргаад унанадаа !

Avatar

Зочин 2026-05-15 202.9.46.195

Хэтэрхий том үйлдвэр төлөвлөжээ. Арай хөрөнгө бага зарцуулах үйлдвэрийг оростой хамтраад барихгүй дээ.

Avatar

Нэргүй 2026-05-15 103.212.119.198

Элдэв шалтаг шалтгаан тоочоод байлгүй наад үүсээд байгаа түүхий эдийн нөөцөө түргэн шийдэх арга ол уг нь үүнийгээ шийдэх нефтийн хайгуулаа олигтой хийгээгүй зосоосон бас тэр олзворлож байгаа нефтээ ч бас элдвээр дарамталж оролдсоор байгаад олборлолтыг нь бүр багасгаад авсан олигтой шийдэмгий засаг төр,их хурлын гишүүдтэй байсансан бол энэ бүхнээ шийдцэн байх байлаа одоо тэгээд та нарын байж байгаа царай тэгээд одоо маргалдсаар байгаад ахиад цаг алдаад байх уу тэнэгүүдээ,одоо урагшаа хараад яв

Avatar

Нэрнээсээ 2026-05-15 66.181.165.234

Хүрэлсүх гэдэг нэр их учиртай

Avatar

Зочин 2026-05-15 66.181.176.98

Нефтийн үйлдвэрт нэг их нарийн төхөөрөмж ордоггүй. Чеченийн дайны үед айлын авгай нар бараг нефть бүтээгдэхүүнээ нэрээд машинаа цэнэглээд байлдаад явж байсан гэдэг нэг их хол зөрүүтэй жишээ биш. Монгол оронд чадалтай мянган инженерүүд байгаа. Мөнгийг нь өгвөл энэ байтугай үйлдвэрийг аль эрт босгоод одоо нефтээ нэхээд сууж байх байсан. Өөрсийн хүч боломждаа итгэхгүй бас хөгийн идэж уух гэсэн тэнэг дарга нартай улс ийм үр дүнд хүрнэ. Хайран мөнгө. Хэзээ ямар өртөгөөр орох нь ТЭЗҮ дээрээ тодорхойл

Avatar

Нэргүй 2026-05-15 43.242.242.59

Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэг болж байна. Энэ үйлдвэр ашиглалтанд орох гэж монголын мөнгийг барах юм байна. Ашиглалтанд ороод үр дүнтэй ажиллах эсэх нь эргэлзээтэй.

Avatar

Нэргүй 2026-05-15 138.252.28.117

songuuliin sanhuujilt, undsen huuli uurchiluulsenii tulbur bolson bhooo.

Avatar

Хулгай 2026-05-15 202.9.46.83

Тэр үйлдвэр барих ажил бол битүү хулгай..

Avatar

Нэргүй 2026-05-15 66.181.181.210

төр оролцсон учраас лавтай 20-30 жил ашиглалтад орохгүй. бензин ч хийж чадахгүй. харж л байгаарай

Avatar

Нэргүй 2026-05-15 103.57.92.238

Түүхий газрын тосгүй үхмэл хөрөнгө үйлдвэр өр тавин барих хэрэг байна уу

Avatar

Зочин 2026-05-15 103.212.117.239

Яана даа Газрын тосны үйлдвэр барих төслөө сайн боловсрууолж төлөвлөж чадаагүй байнаа Хараат байдлаас гарахын тулд барих гэж байггаа гэсэн Гэтэл түүхий эдээрү ххараат хэваээр л баыхмюм баына Бэлэн өензин аьахын оронд байгаль орчинд халтай үылдвэртээ түүхээ эдээ өөрсдөө болоьсруулахнээ Хэр ашигтай пм бэ Хэн ажиллах юм бэ Лан галаад ажилчин байхаа Хоер хөршид л ашигтай юм байна Ашгийн тооцоо яагаад ярихгүй байна

Avatar

арай ч дээ 2026-05-15 202.70.37.221

1. ТЭЗҮ г 200 сая доллараар хийсэн гэж юу вэ?
2. Түүхий эдээ ОХУ аас авна гэнэ. Оросууд өмнө нь бензины крантаа хаадаг байсан бол удахгүй түүхий тосны крантаа хаагаад л бид хэд дашийн шог

Avatar

Нэргүй 2026-05-15 202.70.43.34

ЭЭЭЭЭнэ Бэлэгдлийн Чанартай Олон Төслүүд ер нь 2 улсын ДАРГА НАРЫН ХУВААЖ ИДЭХ МӨНГӨ гэж ҮНЭН юмаа Хөөрхий

Avatar

5aa5a5a5a5a 2026-05-15 103.143.40.139

555555555555

Avatar

fasdfasdf 2026-05-15 103.143.40.139

fdsadfasd

Avatar

asdfasdf 2026-05-15 103.143.40.139

asdf

Avatar

asdfasdf 2026-05-15 103.143.40.139

adsfasdfas

Avatar

aan 2026-05-15 103.143.40.139

aaaaaaaaaaaaaaaaaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж