Арлын Куба улс АНУ-ын хоригийн улмаас шатахууны ямар ч нөөцгүй болсон гэдгээ албан ёсоор зарласан. Энэхүү мэдэгдлийн дараа /2026.05.14/ АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Ратклифф Кубад айлчилж, албан тушаалтнуудтай уулзаж байна. Албаны мэдэгдэлд дурдсанаар тэдний уулзалт хоёр улсын харилцааны нарийн төвөгтэй байдлыг шийдэх, улс төрийн яриа хэлэлцээнд хувь нэмэр оруулахад төвлөрчээ.
Эргэн сануулахад, Куба улс дизель түлш болон мазутын нөөцгүй болсон гэх мэдэгдлийг Эрчим хүч, уул уурхайн сайд Висенте де ла О Леви хийсний дараа нийслэл Хавана даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Гэхдээ Эрчим хүч, уул уурхайн сайдын албан мэдэгдлээс ч өмнө арлын нөхцөл байдал хэдийнэ муудаад байсан юм. Тус улсад цахилгаан тасалдал болон нийлүүлэлтийн хомсдол хэвийн үзэгдэл болоод буй.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Кубад 100 сая ам.долларын тусламж үзүүлэх санал өмнө нь тавьж байсан. Тэрбээр энэ саналаа дахин дэвшүүлсэн боловч тусламжийг тухайн улсын засгийн газраар дамжуулахгүй, харин Католик сүмээр дамжуулан тараах ёстой гэсэн нөхцөл болзол тавьжээ. Харин Куба улсын ерөнхийлөгч Мигель Диас-Канел үүнийхээ оронд хоригоо цуцал гэсэн саналыг АНУ-д тавьжээ.
3,576.03





















































Бүүбүр 2026-05-15 66.181.165.234
ардчилал хүний эрхийг дээдэлж айлчлал ийнхүү эхэллээ
Зочин 2026-05-15 66.181.161.161
Америкчууд алж бн дөө дэлхийн дэглэмийг тогтоож байна. Ядуу байгалийн баялаггүй үгээгүй ядуугаа мэдэхгүй байж том том яриад байгаа Кубагын нэг мөсөн дампууруул. Өөрсдөө баян Америкчуудаа гуйгаад ирнэ дээ нэг өдөр.
Нэргүй 2026-05-15 66.181.164.211
Новшийн америкууд …
St 2026-05-15 95.14.104.160
юу гэсэн үг вэ….новшийн гэдэг чинь ?
Америк арчаагаа алдсан орон болж таарах нь уу?
Америк асар хөгжилтэй юм юм үзсэн туршалгатай улс…. Америктай эн зэрэгцэх орон байхгүй ш дээ..
Тэд Японы хиросимо хотод атомын цөмийн бөмбөг хаясан нь хамгийн том алдаа бөгөөд …харин дайны нөхөн төлбөрөөс Америкыг хэзээ ч чөлөөлж болохогүй!!! Америк хүн бүр ойлгодог биз дээ га