Тайландад визгүй зорчих хугацааг 30 хоног болгон бууруулна

Тайландад визгүй зорчих хугацааг 30 хоног болгон бууруулна

Тайландад визгүй зорчих хугацааг 30 хоног болгон бууруулна
Thailand

Тайланд улсад визгүй зорчих хугацааг 60 хоногоос 30 хоног болгон бууруулахаар төлөвлөж байна. Энэ нь гадаадын жуулчдын хууль бус үйл ажиллагаатай холбоотой санаа зовнилоос үүдэлтэй шийдвэр аж.

Тайландын Гадаад хэргийн сайд Сихасак Фуангкеткеов хэлэхдээ "60 хоногийн хугацаа хэтэрхий урт байж магадгүй. Одоогийн бодлогыг аялал жуулчлалын бус зорилгоор ашигладаг хүмүүс байж магадгүй. Гадаад хэргийн яам энэ асуудлыг холбогдох байгууллагуудтай зөвлөлдсөний дараа төлөвлөгөөгөө засгийн газарт өргөн барина" гэв.

Тайланд улс Covid-19 цар тахлын дараа 2024 онд эдийн засгаа дэмжих зорилгоор 93 улс орон, бүс нутагт 60 хоногийн визгүй зорчих журмыг нэвтрүүлсэн. Гэвч гадаадын жуулчид оршин суух хугацаандаа бодлогыг буруугаар ашиглаж, хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж албаныхан мэдэгдсэн байна. Цагдаа нар энэ сарын эхээр гадаад улсын иргэн цэргийн ангиллын зэвсэг хадгалж байгааг илрүүлсний дараа бодлогыг шинэчлэх уриалга улам бүр нэмэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-15 203.17.23.177

МОЯА ОРКУУДЫГ ВИЗТЭЙ БОЛГОЧИХ. х***а НАРААС Ч ДОЛООН ДОР ЁС ЗҮЙГҮЙ ООРКУУД АСАР ИХ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж