Төрийнхөн гай болохоор зай бол!!!

Төрийнхөн гай болохоор зай бол!!!

Төрийнхөн гай болохоор зай бол!!!
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ/News.mn

Эдийн засгийн хамгийн чухал хэсэг иргэдийн амьжиргаа хүндэрсэн гэдгийг хаа, хаанаа хүлээн зөвшөөрөх цаг иржээ. Монголд иргэдийн амьржиргааг илтгэдэг луужин гэж болох махны үнэ улаан зураас давж, аюултай түвшинд хүрэв. Инфляц дөрөвдүгээр сард 10.1 хувьд хүрч, өмнөх сараас 2.7 нэгж хувиар өссөн. Үүнд  махны үнэ ганцхан сарын дотор 13.3 хувь, жилийн өмнөхөөс 38 орчим хувиар өссөн нь голлон нөлөөллөө. Нийт инфляцийн 3.4 нэгж хувийг махны үнийн халалт дангаараа бүрдүүлэв. Махны үнэ тэнгэрт хадсаны шалтгаан нь ердөө нийлүүлэлт. Төр нийлүүлэлтийн сүлжээг доголдуулсны алдаа илэрч байна.

Махны үнийг төр зохицуулахгүй гэж худлаа. Төр хэдийнэ хутгалдчихсан. Татвар төлөгчдийн мөнгөнөөс мах бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд жил бүр олон тэрбумын татаас өгч ирсэн. Нийслэл 2026 оны төсвөөс 8.7 тэрбум төгрөг хуваарилсан ч үргүй зардал болж хувирлаа.  Энэ мөнгөөр нийт 5000 тонн мах нөөцөлсний 60 хувь нь намар гаргасан хонины мах. Үлдсэн 40 хувь нь шүүслэг үхрийн мах. Хангалттай хүрэлцэнэ гэж сурталчилсан. Гэтэл махны үнэ энэ он гарсаар ийнхүү 40 орчим хувиар өсөв.

Өнгөрсөн намар нөөцийн мах бэлтгэж, төрөөс татаас авахаар 15 компани хүсэлт гаргаж, 9 нь шалгарч 8.7 тэрбум төгрөг авсан. Харамсалтай нь, тэд татвар төлөгчдийн халааснаас авсан мөнгөнийхөө ашгийг гаргаж, махны үнийг тогтвортой байлгах үүргээ биелүүлж чадаагүй ч, тэндэнд хүлээлгэх хариуцлагын талаар ярих хүн алга.

Сүүлдээ төр зах зээлийн зарчмаараа явж байсан компаниудыг хүчээр дуудаж авчраад мөнгө өгсөн болж хувирч байна. Үүнийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба зохион байгуулсан. Төрийн зохицуулалттайгаар махны үнийг хөөрөгдсөн энгийн жишээ энэ.

Нөгөө талаар нийслэлийн хүн амын махны хэрэгцээг бүрэн тооцоолж чадахгүй байна. Өнгөрсөн өвөл, хаврын махны хэрэгцээнд зориулж нийт 5016 тонн мах нөөцөлсөн. Энэ бол нөөцийн бэлтгэж нийлүүлэх ажлыг зохион байгуулсан Нийслэлийн захирагчийн албанаас зарласан албан ёсны тоо. Гэтэл Эдийн засаг, хөгжлийн сайд УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр 8000 тонныг бэлтгэсэн гэж илт худлаа ярьж харагдсан.

Тэгвэл өнгөрсөн жил буюу 2025 оны өвөл 8713 тонн нөөцийн мах бэлтгэж, худалдаалсан байдаг. Тэр жил махны үнэ тогтвортой байсан. Түүнээс өмнө 2024 онд 7800, 2023 онд 9400, 2022 онд 12700, 2021 онд 11500 тонн гэх мэтээр энэ оныхоос харьцангуй их хэмжээний мах нөөцөлж иржээ. Өөрөөр хэлбэл, жил бүрийн нөөцийн мах бэлтгэсэн хэмжээний зөрүүнээс зах зээлд дутагдаж буй хэмжээг харж болохоор байна.

Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нөөцийн мах худалдаалдаг дэлгүүрийн тоог цөөлсөн. Өнгөрсөн саруудад зохион байгуулсан өргөтгөсөн худалдааны үеэр иргэд нөөцийн махны худалдаанд урт дараалал үүсгэж, захын лангуун дээрх үнээс таван цаасны хямд мах авахаар булаацалдан зодолдож, бүлэг цагдаагийн хүчээр тараахтай ч таарч байлаа. Энэ бол төрийн зохицуулалттай махны үнийн хөөрөгдөл үүссэний дараагийн жишээ.

Зах зээл дээрх махны хувьд малчид өнгөрсөн өвлийг өнөтэй давж, тогтуун хаваржсан учраас малаа махлаж зарахыг тэр болгон хүсэхгүй байна. Ялангуяа зүүн аймгуудад махны үнэ намар ч буугаагүй. Хөдөө орон нутагт буй хадгалагдсан энэ үнийн өсөлт Улаанбаатар хотын иргэдийн халаасыг хоёроор үржигдэн тэмтэрсэн бөгөөд өнөөдөр зах, худалдааны төвүүдэд үхрийн мах 1 кг нь 35.000 төгрөгийн ханштай байгаа. Энэ өсөлт цаашид ч үргэлжилэхээр байна. Төр эдийн засгийн зохицуулалтад хөндлөнгөөс оролцсон гор нь эргээд иргэд, аж ахуйн нэгжүүдэд ирдэг гэдгийн бэлэн жишээ олон байна. Төрийнхөн зохицуулж чадахгүй харилцаанаас савраа татаж сурмаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-05-15 66.181.161.255

Нөөцийн махыг цахим картаар зөвхөн өрхүүдэд (зорилтот бүлгийн) олгодог болсон цагт л үнэ нь буурна. Манай дарга нар дэлгүүрт зарж байгаа махыг нь уутыг нь задлаад үзчих завгүй том том ярьцгаана. Ерөөсөө сургаар бөөн дүнгээр томроод сурчихсан. Тонн, их наяд төгрөг л яриад байдаг цаадуул нь жинхэнэ тоглож байгаа ш дээ.

Avatar

Нэргүй 2026-05-15 202.55.188.41

халамжын үр дүн малчдыг гүйцэх халамж урамшуулал авч байгаа давхрага байхгүй ноолуурын төр 200000ааар авч архины мөнгийг нь 100%даасны гай

Avatar

Нэргүй 2026-05-15 43.242.242.59

АН-ынхан мах нөөцөлж иргэдэд зардаг явдлыг дандаа шүүмжилж ирсэн. Нөөцийн мах байдаг учир махны үнэ арай гайгүй байдаг. Нөөцийг мах байдаггүй бол үнэ нь тэнгэрт гарна. Та нар нэртэйгээр нь монголын төрөөс татгалзаач. Дандаа төрийг муулж төрийг муухай харагдуулж ирсэн. Монголд үеийн үед төр байсан.

Avatar

Зочин 2026-05-15 202.126.91.233

Төр улааэбуудай, гурил дээр эвийлэн аргадаж маш олон жил болсон. Махаа аргадмаар байх юм уг нь

Avatar

Төрөө ч хат 2026-05-15 202.9.46.83

Сүүлийн 10 жилд мөн ч сайхан сөнөж байна даө!!

Avatar

Нэргүй 2026-05-15 202.21.107.23

Haana oroltsood baigaa um hudaal shaaagaaad tur buh umaa chiheed shaan ter mah hudaldaa 2 hon tovoos bolj bla bla yamar emzeg uls be z daa 2 hon gazaraas bolj haha bitgii ene zah zeel jamaraa yavaad um bol tur gej aash bolioochee lalaruuda aan tur oroltson gej shaan haana oroltson noots mah beldeegui bolc hi odiid pzda mine tahiaa ni mahara hushuur hiine maluud sudaglaagui shaaah ni heterch bnda l**

Avatar

Зочин 2026-05-15 202.179.18.91

Ж Энхбаяр төр оролцохгүй гээд л хуцаад байгаа үнэндээ төр оролцоод л ийм өндөр үнэтэй болсон шүү дээ. Өөрийнхөө төлөө биш ард түмний төлөө ажиллах ёстой суудал шүү.

Avatar

Нэргүй 2026-05-15 66.181.188.21

махны Чэнж сайд гишүүд хүртэл төр их хуралд нь байдаг биз дээ яаж юу гэж хямд байлгах билээ

Avatar

Нэргүй 2026-05-15 124.158.123.34

Нөөцийн мах бэлдэж байна гэж хомосдол үүсгэхээ болих хэрэгтэй.Төр бүх бизнесээс хол бай

Avatar

И 2026-05-15 103.212.116.78

Мах, ногоо, тариа , ноос ч гэх шиг ХАА салбар, малчдад элдэв татаас, хөнгөлөлт өгдгөө болих хэрэгтэй. Ингэж төр оролцсгоос л үнэ нэмэгдэж, замжамаараа явагдахгүй болж бнаам ! Орон сууцны үнийг хар, төр оролцоод л замаа алдсан. Инпотекийн зэал, төсвийн мөнгөөр төр орон сууц барих г.м. Энэ аалуудаас төрийнхэн авилга авч үнийн хөөрөгдлийг нэмэгдүүлдэг

Avatar

Нэргүй 2026-05-15 103.229.122.68

малчид махаа үнэл,үнэр хамаагүй харин тариа шахсан өмхий ха хай эцэж ядарсан элдэв муу малаа үнэрхэх хэрэггүй байх шүү махаа чанаржуулж

Avatar

Нэргүй 2026-05-15 118.221.147.99

Хятдад байдал маш муу байгаа. Гадаадын том компаниуд гараад ажилгүйдэл хэт өсөөд дотоодын компаниуд нь орлогогүй болсон барууныхан хятад барааг сайн оруулахгүй их хаадаг болсон. Олон хүн гудамжинд гарч, гэмт хэрэг хэт их өссөн. Хүний наймаа – хүмүүсийг барьцаалж онлайнаар залилан хийлгэдэг болсон. Ганц камбож биш бусад өмнөд азийн орнуудад ч ийм мафиуд олон байгаа. Хятад, өмнөд ази руу аялах аюултай болсон. Хүний эрхтний наймаа хэт ихэсч хятдад эргэн тойрон олон хүүхэд залуучууд алга болоод байн

Avatar

Нэргүй 2026-05-15 103.57.94.194

Төр бизнесээс хол байх гэдгээ бодит байдлаар харуулах хэрэгтэй, хамгийн түрүүнд Төрийн банкийг татан буулгах хэрэгтэй, төрд банк байх шаардлаггүй, хувийн хэвшил хийж чөдөөд байгаа шүү дээ, Төн Тонголын хөрөнгийн биржий 100 хувь ядахдаа 66 хувийг олон нийтэд нээлттэй болнох хэрэгтэй, тэгээд төрийн өмчит компаниудаа нээлттэй болго,

Avatar

Баяр 2026-05-15 122.201.31.91

тэд ард олныг нөөцийн махаар хуурч ирсэн он жилүүдэд, тэд болон бүлэглэл франц, австрали,хятад, лат америкаас олон шилдэг үүлдэрийн мал оруулан ирж мал, махны зах зээлийг атгасан. тэдний 1 нь төр махны асуудалд оролц
охгүй гэв. яагаад гээч, тэд төрийн маш их мөнгөөр махны сүлжээ, бэлчээр, зах зээлийг бүрэн эзэлсэн тул, ингэж хэлж бна даа. ХААХС, ЖДҮХС, ХБ…мөнгө хаашаа орсон нь та нарт одоо тодорхой болов уу.

Avatar

Нэргүй 2026-05-15 66.181.182.209

Махны экспортдоо хязгаарлалт таьиач ээ: Цаана чинь махгүй хоосон хонох айлын тоо өсөөл байна.

Avatar

ЯДУУРАЛ 2026-05-15 202.126.93.115

НӨӨЦИЙН МАХ ….ЭМГЭНЭЛ….АРД ОЛОН НАМАР ХЯМД НӨӨЦӨЛСӨН МАХАА ХАВАР ӨНДӨР ҮНЭЭР ХУДАЛДАЖ АВСАН…

Avatar

Зочин 2026-05-15 202.131.230.163

Юм бол төр засаг руу дайрдаг зангаа татах хэрэгтэй. Махны үнийг дундын дамлагчид мөнгө хүүлэгчид л нэмдэг нь үнэн шүү. Хотыг иргэдийг махаар хангах бодлогоо төр барилгүй яах вэ? бүх юмыг улс төржүүлдэг зангаа бас татах хэрэгтйэ. сүүлдээ некролог буруу бичлээ гэж ярьдаг. болсон, ажилгүй боловсролгүй хийх юмгүй монголчуудыг хөдөөгийн уул талаар тараан хөөх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-05-15 202.126.91.204

Төр гараа татаж чадахгүй ээ ! Яагаад гэвэл төрийхөн ашиг гаргаж амиа тэжээдэг нэгэн чухал обьект нь энэ махны салбар юм чинь, тэд яаж салахав дээ, көөркөс.

Avatar

Зочин 2026-05-15 159.26.119.229

өдөр ирэх тусам бүх юм үнэтэй болж байна.тэтгэвэрийн мөнгөөр амьдарна гэж байхгүй болжээ???

Avatar

Нэргүй 2026-05-15 202.70.43.34

ТӨР-д Оролцохгүй юм алгаа, Бүхнийг MESS болгодог.

Avatar

Нэргүй 2026-05-15 138.252.29.2

хүнсний биш үнийн хувьсгал юм биш үү

Avatar

Нэргүй 2026-05-15 202.70.43.34

HAHAHAHAHAHAH

Avatar

Нэргүй 2026-05-15 202.70.43.34

Тэгж битгий ярь, ӨНӨӨХ ТОТАЛИСТ гар чинь Коммунизм байгуулах гээд Нар нь гарна шүү

Avatar

Нэргүй 2026-05-15 66.181.180.58

Гахай, тахиа, загас идэваа

Avatar

зочин 2026-05-15 66.181.178.177

Малчид ,мах нийлүүлэгчдэд татаас бүү өг. Зах зээлийн журмаар нь явуулалдаа. Малчид нь амьдрал хэцүү байна гэсээр байгаад маниусын хоолойдоо хутга тулгуулах нь холгүй байж төлсөн НДШ, ХАОАТын мөнгөнөөс улсаар НДШ төлүүлнэ, малынх нь үс ноос, арьс үсэнд нь мөнгө төлнө. Маниасаа илүү баяжчихсан. Сонгуулийн үр дүн. Одоо нэг хонь хагас сая төгрөг. Тэгэхээр одоо бүх хөнгөлөлтөө зогсооё өө. Дарга нараа. Малчид маань орлоготой болчихлоо. 1 кг ааруул 30000-50000, айраг 1л 50000-80000 г.м.

Avatar

aduu 2026-05-15 180.149.98.126

100 myanga ch hyreh yostoi shyy solongos yapontoi oiroltsoo ochih heregtei

Avatar

зочин 2026-05-15 66.181.178.177

Татвар төлдөггүй махны дамчин дуугаа тат. Татвараа төл

Avatar

зочин 2026-05-15 66.181.187.13

Монголын эдийн засгийг сүйрүүлж,иргэдийн амьдралыг хүндрүүлэн, хамаг бурууг одоогийн засгийн газарт тохох, улмаар луйврын аргаар төрийн эрхэнд гарах АН-ын бодлого амжилттай хэрэгжиж байна, Бусрамаг этгээдүүдийг турхиран самуун үүсгэнэ,Төрийг хэврэг хүлцэнгүй байлгана, Дарамтлана, Айлган сүрдүүлнэ ,Засгийн газрыг байнга унагаж, энэ 4 жилд огт ажиллуулахгүй байлгах зорилттой нь илт байна, Үүний дүнд манай эдийн засаг тун хүнд байдалд оржээ,Юун хөрөнгө оруулалт урсгал зардлаа ч нөхөх чадваргүй,,

Avatar

зочин 2026-05-15 66.181.187.13

Дэлхий бүхэлдээ хүнд байна Асар их зөрчилтэй байна, Сайжрах төлөв ажиглагдахгүй байна, Гэтэл бид төрийн эрхийн төлөө хэдэн хэдэн хэсэг болж тэмцэлдэж алалцсаар байгаад өөрсдөө өөрсдийгөө нураах зорилготой , өнөө маргаашийн ашиг хонжоо хайсан,хувиа бодсон хөгийн хүмүүс,

Avatar

Зочин 2026-05-15 103.212.117.239

Нөөцийн махыг чаж худалдсаныг шалгах хэрэгтэй Энэ хотынхон иргэлиын эсрэг хиыж болох бүх юмыг хийжээ Тэд бас малчны зах нээж үнэ хөөхөглсөн

Avatar

Нэргүй 2026-05-15 59.153.87.54

ясыг нь ялгаад зарна. махыг нь өөрсдөө шаана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж