Монголын үндэсний бөхийн холбооны "Их Эе" хурал дөрвөн жилийн дараа албан ёсоор өнөөдөр/2026.05.15/ болно. Дөрвөн жилийн өмнө бөхийн холбоо хоёр хуваагдсан байдалтай, допинг, цолны эрэмбийн асуудалтай байлаа. Энэ удаад ч нам жим болохгүй бололтой. Арав дахь "Их Эе" хурлын гол асуудал нь допинг хийгээд бөхийн холбооны шинэ тэргүүний асуудал байх нь дамжиггүй. Ц.Магалжав албан ёсоор дөрвөн жил холбоог удирдаж, энэ өдөр дүнгээ тавиулах учиртай.
Нийт 255 хүртэлх тооны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй "Их Эе" хурал болно. Тэдний саналаар бүх зүйл шийдэгдэнэ.
Бөхийн холбооны тэргүүнд хэн өрсөлдөх вэ гэдэг сонирхол татаж буй. Ямартай ч Ц.Магалжав дахин өрсөлдөх нь тодорхой. Харин түүнтэй хэн өрсөлдөх вэ? Бор шувуудын жиргээнээр бол С.Мөнхбат аварга, Ч.Санжаадамба аварга тэргүүтэй бөхчүүд өрсөлдөнө гэх. Архангай, Увс гэсэн бөхийн том төлөөлөлтэй аймгууд нөлөөгөө ихэсгэхийг хүсэх нь мэдээж. Тэдний санал, хүсэл дундын хүн дээр огтлолцох боломжтой.
Ч.Санжаадамба аварга дөрвөн жилийн өмнө "Их Эе"-ийн үеэр "Ц.Магалжаваас өөр нэр дэвших хүн энд алга байна. Би нэр дэвшиж болно. Гэхдээ энд та нарын троллууд байна. Одоо барилдаж байгаа бүх залуусаа энд цуглуулж байгаад санал хураалт явуулбал би дэвшье. Энэ хуралд ирсэн та нарын хүмүүс та нарын төлөө л саналаа өгнө. Монголын сайн сайхны төлөө юм ярихад ганц нь ч дэмжихгүй байна. Бөхөд сэтгэлтэй хүн бөхийн холбооны тэргүүн баймаар байна. Тань шиг/Ц.Магалжав/ хүн баймааргүй байна” гэж хэлээд хурлыг орхин гарсан юм.
2022 онд Ц.Магалжав болон улсын начин Б.Одхүү нар тэргүүнд өрсөлдөж, Б.Одхүү нэрээ татаж байсан билээ. Улмаар 98.5 хувийн саналаар Ц.Магалжав сонгогдсон түүхтэй.
С.Мөнхбат болон Ч.Санжаадамба аваргуудад бөхчүүд, бөх сонирхогчид ам сайтай байдаг ч аль нэг нь давуу санал авна гэдэг учир дутагдалтай. Тиймээс Ц.Магалжав шиг бөхөөрөө "жижиг" аймгийн хүн л тэргүүнд хүчтэй өрсөлдөнө. Нөгөө талдаа улсын заан Б.Сайнбаяр нэгэн цагт бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2022 онд түүнийг дэмжигчид ч олон байсан. Гэвч өөрөө шунаагүй. Энэ удаад өрсөлдөх үү гэдэг сонирхолтой. Мөн УИХ-ын гишүүн Р.Сэддорж Өмнөговь аймгийн засаг дарга байхдаа тэргүүнд өрсөлдөнө гэх яриа гарсан. Түүнчлэн улсын гарьд Н.Ганбаатарыг дэмжигчид ч их бий.
Ингээд харахаар одоогийн байдлаар Ц.Магалжав улирах магадлал тун өндөр байна. Түүнийг олон хүн допингийн асуудлаар шүүмжилдэг.
Нэг аймгаас таван төлөөлөгч оролцоно. Үүн дээр улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд, бөхийн холбооны тэргүүлэгч гишүүд, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд, Барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүд, Жаяг дэгийн багийн гишүүдийн төлөөлөл оролцоно.
3,576.03






















































Нэргүй 2026-05-15 59.153.114.234
ШЭЭСЭЭ СОЛЬДОГ, ШЭЭСЭН ДЭЭР НЬ БОДИС НЭМДЭГ ХАХА. БААС ШЭЭСНИЙ ХЭРҮҮЛ Ч СПОРТЫН САЛБАРААС ХЭЗЭЭ Ч САЛАХГҮЙ Л ДЭЭ.
Зочин 2026-05-15 178.115.67.207
Магалаа хүүгээс өөр бөхийн холбоог олигтойхон шиг аваад явчих хулгайч ойрын 100 жилдээ байхгүй.!!
Зочин 2026-05-15 202.9.46.34
Далай даян дархан аварга Х.Баянмөнх болох ёстой.
Нэргүй 2026-05-15 178.174.229.45
SANJAA MAANAG KKK BAS DARGA SANAATAI
Нэргүй 2026-05-15 43.242.242.59
Мөнх-Эрдэнэ арсланг тавибал олон хүн дэмжинэ дээ
Нэргүй 2026-05-15 66.181.190.92
баян ченжээр даргаа тавь
Нэргүй 2026-05-15 202.126.91.189
Магалжав бомбоо одоо болно
Нэргүй 2026-05-15 103.57.94.186
аваргууд хэрэггүй, бөхчүүд ихтэй гал голомт булаалддаг аймгуудаас ч хэрэггүй,
Нэргүй 2026-05-15 202.126.91.204
10 төгссөн төдий бус арай жаахан боловсролтойхон хүнийг сонгох ухаан мань бөхчүүдэд заяагаагүй л бх даа, чааваас.
ААГИЙ 2026-05-15 202.70.37.220
Санжаадамба аварга л одоо гарч ирэх цаг болсон, БӨХ ТӨДИЙГҮЙ ОЛОН НИЙТИЙН ХҮЛЭЭЛТ Ч ИХ БАЙГАА, ШУДАРГА БАЙХ ГЭЭД ӨӨРӨӨ Ч БАРИЛДАХГҮЙ ОЛОН ЖИЛ БОЛЖ, ӨӨРИЙГЭЭ БАС ЗОЛИОСОЛСОН ШҮҮ, ЖААХАН ШУДАРГА ХҮН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН БАЙСАН НЬ АЛСДАА ТУСТАЙ ШҮҮ, АМЖИЛТ,
Ганаа 2026-05-15 202.21.120.62
Энэ тэнэг бөхийн холбооны тэргүүний ажлыг хийж чадахгүй барилдаж чадахгүй хүн дэмий
Нэргүй 2026-05-15 66.181.190.227
магалжав 10 төгссөн бздэ.өвөрхангайн хөгшин аальгү 51 тэй шар сэмж наранбаатар магад гэсн.х****а.удахгү авгайдаа азаартах бж
Нэргүй 2026-05-15 66.181.190.227
авгай нь онцгү бха.эр нь хүүхэн хайгаад яваад баыдаг бол.
Нэргүй 2026-05-15 103.215.14.4
энэ удаагиин Их эёээр допингтой холбоотой асуудлаа эцэслэн шиидээсэй.ИРЭХ НААДМААР БӨӨН ХЭРҮҮЛ ТАЛЦАЛ БОЛЖ НААДМАА ХИИЖ ЧАДАХГҮЙДЭЭ ХҮРЭХ ВИИДЭЭ. ИИМ БАЙДАЛД ХҮРГЭХ СОНИРХОЛТОЙ ГАДААД ДОТООДЫН ХҮЧИН ЗҮЙЛС БИИ ШҮҮ.хурдан морииг бол ҮНДСЭНДЭЭ ХОЛИОН БАНТАН БОЛГОСОН.СЭРВЭЭНИИ ӨНДӨР,ҮҮЛДЭР ТОГТООХ ГЭЭД ЯМАР Ч БАЙСАН ТУЙЛЫН ОЙЛГОМЖГҮЙ БОЛГООД ОДОО АРГААА БАРААД СОНГОМОЛ ГЭЖ ТУСАД НЬ УРАЛДУУЛЖ БАЙНА. БӨХ ИИМ ЗАМРУУ ОРНО ШҮҮ ТЭРГҮҮНИИ ХУВЬД БӨХ БАЙХ АЛБАГҮЙ,САЙН МЭНЭЖЭР ХЭРЭГТЭЙ
Баабар 2026-05-15 66.181.190.200
NBA хэлбэрээр улсаа 4 бүсэд хуваагаад 4 , 4 жилээр ээлжлэн сонгогдоод яваа
Бөх тайлбарлагчаа солио 2026-05-15 66.181.190.200
Магалжавын удирдлагаар сумо маягын дэг жаяг орж ирлээ буруу юу байхав гэхдээ дуураймал юм. Үндэсний бөхийн барилдаан тогтмолжиж ирлээ.Магадгүй барууны NBA, нохой зодоон чиглэл рүү яваад байх шиг аргагүй биз мөнгөтэй байж үйл ажиллагаа явуулах боломжтой
Нэргүй 2026-05-15 103.212.119.206
Бас л нөгөө тамын тогооны үзэгдэл.Хэн ч байсан өөрийгөө голохгүй тэргүүн болох гээд л шунан дайрна атаархана муулна барьцана энэ чинь л монголчууд ш дээ хаха