Бага орлоготойг дэмжих үү, баячуудын татварын хөнгөлөлтийг урамшуулах уу?

Бага орлоготойг дэмжих үү, баячуудын татварын хөнгөлөлтийг урамшуулах уу?

Бага орлоготойг дэмжих үү, баячуудын татварын хөнгөлөлтийг урамшуулах уу?

УИХ-аар ирэх гурван жилийн төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийг хэлэлцэж буй энэ цагт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа тэргүүтэй гишүүдээс гарсан ХХОАТ-ыг 1 хувь болгох санал болон ирэх намраас хэрэгжих байсан НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх хуулийг хүчингүй болгож, эсрэгээрээ ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүдийнхээ бодит орлогыг дэмжих Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газраас өргөн барьсан нь улс төр, эдийн засгийн дуулиант сэдэв болж байна.

Н.Учрал: Доржийн халаасанд 1000 төгрөг хийх бус түүний ажлын байрыг хамгаална

Сөрөг хүчний гишүүдийн “Иргэдийн нуруунд ирэх ачааллыг бууруулна” хэмээн сурталчилж буй ХХОАТ-ыг 1 хувьд хүргэх санал начир дээрээ чихэнд чимэгтэй мэдээ шиг сонсогдож байгаа ч улсын төсөв, орон нутгийн санхүүжилт, ажлын байр, халамж үйлчилгээ гээд өргөн хүрээг хамарсан бодлогын асуудал гэдгийг тоо гадарладаг гишүүн бүхэн мэдэж байгаа. Гадна талдаа дайн байлдаантай, импортын хараат байдлаас шалтгаалан бензин, шатахууны үнэ өсчихсөн, улсын төсвийг бүрдүүлэгч түүхий эдийн үнийн савлагаатай нөхцөл байдалд эдийн засгаа сэхээнд хэвтүүлчихгүй тэсэж үлдэх гэж бүгд хичээж байгаа.

Ийм үед Долоон буудлын Доржийн халаасанд бэлнээр 1000 төгрөг хийхээс илүүтэй түүний ажлын байрыг урт хугацаанд тогтвортой хадгалж үлдэх нь эрүүл сонголт гэдгийг Ж.Баярмаа тэргүүтэй гишүүд дотроо толгой дохиж, 100 хувь гараа өргөн дэмжиж байгаа ч гадна талдаа оноо авах улс төр болгож, уулгалан эсэргүүцэж буй нь “сөрөг хүчин ажлаа хийж байна даа” гэх зөвтгөлөөр л ойлгогдох ажээ.

Тэгвэл Сангийн сайд З.Мэндсайхан “ХХОАТ-ын хувь хэмжээг 1 хувь болгосон тохиолдолд төсвийн орлого огцом буурч, татвар 2.7 их наядаар тасарна. ХХОАТ бол аймаг, сум, дүүргийн орлогыг бүрдүүлж, тэндээ үлддэг. Тэр нь бүрдэхгүй бол улсын төсвөөс татаас өгнө. Энэ нь 5.4 их наяд төгрөг. Бид орлогодоо тааруулж зардлаа барих ёстой” хэмээн бодит үнэнийг хэлчихэв. Товчхондоо, Доржийн амьдралыг дэмжиж байна гэсэн попрол түүний хүүхдийн сургууль, цэцэрлэгийн засвар, үйлчилгээ, амьдрах орчных нь тохижилт хийгээд өглөө гарахдаа явдаг зам талбайн засварын мөнгийг тасалдуулна гэдгийг ойлгочихвол илүү энгийн. Ерөнхий сайд Н.Учрал ч өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцож гишүүдэд төсвөөр “байцаагдах” үедээ ХХОАТ-ыг 1 хувь болгоно гэдэг явцгүй, попорсон саналыг дэмжихгүй гэсэн байр сууриа шулуухан хэлчихлээ. Тэрбээр, “Нэр бүхий гишүүд ХХОАТ-ыг 1 хувь болгоё гэж байна. Баялгийг хуваарилахад хэрэглэдэг механизм нь татвар. Өндөр орлоготой иргэдээс татвар аваад ЖДҮ эрхлэгчдийнхээ ажлын байрыг хадгалах механизм юм. Үүнийг бууруулна гэж ярих нь зохимжгүй” хэмээв.

Үнэн хэдий хатуу ч түүнийг хэн нэгэнд таалагдах гэж эсвэл оноо авах гэж гуйвуулна гэдэг утгагүй. Бодит байдлаа, чин үнэнээ ард түмэндээ ил тод хэлээд урагшлахгүй, үргэлж хойш ухарч, хэн намайг юу гэх бол гэсэн “хумсаа нуусан” улс төр биднийг татвар, цалин, тэтгэврээр оноо авдаг, попордог улс төр лүү түлхсэн нь үнэн. Чуулганы индрээс шулуухан хийж чадах ажлаа нэрлээд хий хоосон амлалтад “үгүй” гэж хэлж чадах зоригтой, залуу Ерөнхий сайд гарч ирсэн нь маргаашийн улс төрийг арай өөдрөг харагдуулж байна гэчихвэл хэтийдсэн магтаал болохгүй биз ээ. “Амаргүй” гэдэг үгээр ам таглах шиг амархан зүйл байхгүй. Харин “үгүй, чадахгүй, дэмжихгүй”, эсвэл “чадна, хийнэ” гэж хэлчихэж чадах эр зориг тийм ч олон улстөрчөөс гарахгүй байх шүү.

Халамжийг хамгаалах уу, бизнесээ дэмжих үү

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр “НӨАТ-ын буцаан олголтыг ирэх намраас нэмснээр иргэдийн халаасанд бодит орлого орох байлаа. Гэтэл та нар тэр боломжийг үгүй хийчихлээ” хэмээн уурсав. Г.Ганбаатар гишүүний хамгаалж буй НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх хуулиар 1 саяас дээш орлоготой иргэнд 20 хувь, 1 сая хүртэлх бол 50, 500 мянга хүртэл орлоготойд 100 хувь буцаан олголт өгнө.  Үүнд төсвөөс 1.7 их наядыг зарцуулна. Тэрбумын хаус худалдаж авсан Балдан 20 хувийн буюу 200 сая төгрөгийн буцаан олголт авах бол 500 мянгын орлоготой Дорж 100 хувь буюу 50 мянгыг буцааж авах нь бодит дэмжлэг огт биш шүү. “Бага орлоготой өрхийг дэмжих” гэж тайлбарлаж байгаа ч хэрэглээг ялгаварласан энэхүү зохицуулалт нөгөөх л Ерөнхий сайдын хэлсэнчлэн өндөр орлоготой иргэдийг дэмжих “гал унтраах” зохицуулалт гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нь болсон.

Дансаа хаалгасан ч эргэж нээлгээд байгаа 12 мянга, дампуурах эрсдэлтэй 369 аж ахуйн нэгж хийгээд Монголд үйл ажиллагаа явуулж буй 90 гаруй мянган бизнес эрхлэгчээс таны цалингийн 1 сая төгрөгөөс дээш орлогод 20 хувийн буцаан олголт өгөх үү, бизнесийн чинь 50 сая төгрөгийн орлогод ногдож буй НӨАТ-ын босгыг 400 сая болгож нэмэгдүүлэх үү гэж асуувал нийтээрээ хоёрдахь хувилбарыг 100 хувь гар өргөн дэмжих нь үнэн. Үе, үеийн Засгийн газрын эрсдэлээс нь айгаад оруулж ирж чадахгүй байсан, төсөвт 2.2 их наядын ачаалал авчрах ч бэлэн мөнгө халаас руу нь “шургуулах” бус иргэдийн бодит орлого буюу ажлыг байрыг хадгалж, татвар төлөлтийг тэр хэрээр дэмжих Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар УИХ-ын босгыг давуулсан нь амжилт. Үүнийг батлах уу эсвэл унагаад Доржийн халаас руу 100 төгрөг хийж, халамжаар угжсаар суух уу гэдэг нь Ерөнхий сайдын хэлсэнчлэн гишүүдийн өөрсдийнх нь сонголт.

Засгийн газар хөдөлмөрлөж буй иргэнээ хамгаалах, тэдний ажлыг байрыг дэмжих хуулийг өргөн барьчихсан атал “500 мянган төгрөгийн 100 хувийн буцаан олголт буюу 50 мянган төгрөгийг л Доржид өгчих байсан юм” гэж улстөржих нь бусдад таалагдах гэсэн улстөрчдийн эмгэнэл. Засгийн газрын өргөн барьсан хуульд сарын 792 мянган төгрөг хүртэлх орлоготой иргэдийн ХХОАТ-ыг 100 хувь хөнгөлж буцаан олгох зохицуулалт туссан нь бага орлоготой иргэдийн гарт үлдэх мөнгийг нэмэгдүүлэх зорилготой. Нэг үгээр хэлбэл, та 2 сая төгрөгийн цалин авдаг бол тэндээс 792 мянган төгрөг нь чөлөөлөгдөж, илүү гарснаас татвараа төлнө. Сард 72900 төгрөг, оны эцэст 950 мянган төгрөгийн хэмнэлт болж иргэний дансанд орох нь 50 мянгын буцаан олголтоос хамаагүй илүү том дэмжлэг.

НӨАТ төлөгч болох босгыг 50 саяас 400 сая төгрөг болгон өсгөж, жижиг, дунд бизнесүүдийг татварын дарамтаас гаргах шийдэл, 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд 1 хувийн татвар төлөх нь бизнесүүдийг дампуурахаас хамгаалж, ажлын байрыг хадгалах зорилготой асар том өөрчлөлт. Төсөвт 2.2 их наядын эрсдэл авчрах ч дампуурах, дансаа хаалгах аж ахуйн нэгж цөөрвөл энэ нь төр ажлаа хийсэн гэсэн нотолгоо юм. Энэ бол зүгээр ч нэг татварын маргаан биш. Монгол Улс ирэх жилүүдэд халамжийг хамгаалах уу, бизнесээ дэмжих үү гэсэн бодлогын сонголтын тухай асуудал болов. Татвар, цалингаар улс төр хийх амархан ч буурсан орлого бүрийн цаана хэний цалин танагдаж, ямар төсөл зогсож, хэчнээн сум, орон нутаг хөгжлөөс алслагдаж, хэдэн Дорж халамжаар амьдрагсадын эгнээнд шилжихийг бодож, учиртай улстөржицгөөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-14 202.9.41.124

мнгл хүнийг зориуд ядуузүдүү нэрхоч өгх гж санаархж ажллж тэгүүл мнгол хүниыдэнрхужааманжууд бн толгойд бн гж хужааманж бодлго шд аймр удаан манхужаагуудявлж ирсн бодлго шд.

Avatar

Нэргүй 2026-05-14 202.9.41.124

монголдхудлаа баиячууд зячуудгж худланэр авхг гээд ядаадбгаачинманжхужаагууд хулгай шаацн 40 жил тасрлтгүй хамг юмндэйрхулгай шаацн хужааманж хулгайчуудмнглтхүниыг зориуд ажлгүй орлгогүйблгхгжсанаархж ирсн.

Avatar

Нэргүй 2026-05-14 202.9.41.124

тэгээдцаад далд снаахужааманжуудтэгээдхудлаанэр зүүгээдмнголыг бүхюм манжхужаагууд хулгайлаадхэвшл тогтоочнгж далдснаа агуулжбгаа юм тэгсн монголхүниыг зориуд ядууруулжбгаа юм.

Avatar

Нэргүй 2026-05-14 202.9.41.124

үхсн ацныхн баячууд бдгийн хулгай хийцн хулгайчхужааманжууд хулгай шаачаадхудла хужааманжмхулгаыгаа далдлхгж худлаа баячуудгж худлаа шааж баячуудгж хүлээнзөвшөөрүүлхгж худлаа шаажрхудлаашаажбаячуудгжхудлаа шаажхужааманжхулгайгабаячуудгж ялгруулхгжхудлашаажсанаархл хужааманжууд хулгайшаажхужааманж хулгаы шааж хулгай шаацн юм чин хулгайгн юмн юмтай юмшг харгдж л таараа шд. гэхдээ тэрн хулгайлн юм бхгүй юу хулгайл бхгүй. юу тэгээд худлаа шаажбаячууд гжхудлаа нэр авх гээд хужааманжбодлгошд хужааюм

Avatar

Иргэн 2026-05-14 66.181.165.93

Монгол улс маань өөдлөн дэвжих гээд байна уу, уруудан доройтож сөнөх гээд байна уу? Идэж уухаа больж эх орноо гэх сэтгэлтэй дарга нар алга уу энэ чинь одоо.

Avatar

Нэргүй 2026-05-14 202.9.40.138

Элбэгдоржийн сайт яахаараа баян хүмүүст дургүй болчихдог билээ.

Avatar

Б 2026-05-14 202.55.191.130

ЧИ ЭЛБЭГЭЭГ ИНГЭЖ ИХ ҮЗЭН ЯДДАГ БАЙЖ ТҮҮНИЙ САЙТААР ҮҮХХХСЭНЭЭЭ ХИЙЖ ОРЖ ИРЖ ХУУЦААЖ БАЙДАГ ЮМ БЭ? ӨӨРИЙНХӨӨ ДУРТАЙ, ДАНДАА ХОВ ЖИВ БИЧДЭГ ООРК САЙТУУД ЦААГУУР ЧИНЬ ЗӨНДӨӨ БАЙНА ШД НОФШОО?

Avatar

Нэргүй 2026-05-14 66.181.179.198

Төсвийн орлого хүрэхгүй гэж хуцаж байхаар данхайсан зардлаа танаад явах хэрэгтэй дээ.

Avatar

Нэргүй 2026-05-14 66.181.160.38

"Баячууд" гэдэг үгийг соц. үеийн үзэл суртлын үзэн ядах сөрөг өнгө аясаар хэрэглэсээр байх уу?? Одоо цагийн чинээлэг хүмүүсийг бүгдийг хавтгайруулан муусайн баячууд гэдэг люмпэн пролетари үзлээр харлуулах нь буруу: шударга хөдөлмөрөөрөө баяжсан хүн ч бий, төрийн өмчийг хулгайлж баясан авлигачид ч бий!!! Үг хэллэгээ хүртэл жаахан болгоомжтой хэрэглэхгүй бол иргэдийн олонх ядуу байгаа цагт арай өөдтэй яваагаа үзэн ядах үзэл рүү түлхэж байна шүү!!!

Avatar

Иргэн 2026-05-14 150.228.177.180

ХХОАТ Нийслэлийн дансанд ордог юм бол бууруулж болох л юм байна, Нян н боржурын гэх мэт олон шахааны тендерт яваад дуусдагаас хойш өгч хэрэггүй юм байна, улс төрчдийн , дарга нарын халаасанд шууд ордог татвар юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж