Хүний сэтгэл хөдлөлийг мэдэрдэг роботыг Хуайрөүд хөгжүүлж байна

Хүний сэтгэл хөдлөлийг мэдэрдэг роботыг Хуайрөүд хөгжүүлж байна

Хүний сэтгэл хөдлөлийг мэдэрдэг роботыг Хуайрөүд хөгжүүлж байна

"Huairou Science City" буюу Хуайрөү Шинжлэх ухааны төв нь БНХАУ-ын шинжлэх ухаан, технологи, дэлхийн хэмжээний инновац, судалгааны томоохон төслүүдийг хөгжүүлж байна. Нийт 100.9 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан энэхүү цогцолбор нь Бээжингийн Хуайрөү дүүрэгт байрладаг. Хятадын “Хоёр бөмбөг, нэг хиймэл дагуул” хөтөлбөрийн суурь судалгааг тус төвд хийжээ. Мөн Хуайрөү Шинжлэх ухааны төвийн сүүлийн үед хийж буй технологийн судалгааны ажил нь "Poly Face X" робот юм.

Тус робот нь хүний нүүрний хувирал, сэтгэл хөдлөлийг таньж харилцан яриа өрнүүлэх чадвартайгаараа онцлог юм.

Аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт ашиглахаар хөгжүүлж буй уг робот нь сэтгэл гутралтай үед хүнийг тайвшруулж, сэтгэл санааг дэмжих зорилготой аж. Судлаачид энэхүү роботыг 2026 онд багтаж бодит хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна. Хуайрөү Шинжлэх ухааны төв нь таван гол чиглэлд үйл ажиллагаа явуулж, зургаан том хэмжээний шинжлэх ухааны байгууламж, 17 шинжлэх ухаан боловсролын дэд бүтэц, 14 салбар дундын судалгааны платформыг нэгтгэн ажиллуулж байна. Мөн Хятадын өндөр энергийн физик, химийн болон сансар судлалын томоохон хүрээлэнгүүд энд төвлөрсөн бөгөөд нийт 4000 гаруй судлаач ажилладаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-14 202.9.41.124

Галзуу хүниы өдрийн тэмдглл шигхудлаа ярьснийгш шуудшорндшаах хэргтэй ерн нь худалч хулгайчхоёрахдүхоёргэдгмнголдхужааманжхулгайхэрээсхэтрснхудлахоёр идгдснс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж