Куба улс дизель түлш болон мазутын нөөцгүй болсон гэж тус улсын эрчим хүч, уул уурхайн сайд Висенте де ла О Леви мэдэгдлээ. Түүний хэлснээр, АНУ-ын хоригийн улмаас түлшний нийлүүлэлт тасалдаж, улсын эрчим хүчний систем маш хүнд байдалд орсон байна. Хавана хотын олон айл өдөрт 20-22 цаг цахилгаангүй байгаа аж.
Мөн эмнэлэг, сургууль, төрийн байгууллагуудын ажилд хүндрэл үүсч, аялал жуулчлалын салбар нь ч хүнд байдалд оржээ.
Сайд хэлэхдээ, Куба одоогоор зөвхөн дотоодын хий, сэргээгдэх эрчим хүчээр системээ ажиллуулж байгаа бөгөөд дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ, тээврийн зардал өссөн нь асуудлыг улам хүндрүүлж байна гэжээ.
Куба нь Венесуэль болон Мексикээс нефть авдаг байсан. Гэвч Дональд Трамп Кубад түлш нийлүүлдэг байсан орнуудад тариф тогтоож эхэлснээр асуудал хүндэрсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC
3,576.03


















































May GOD free Cuba 🇨🇺 from the American embargo. Cuba is one of only two countries in the world that has never been occupied by anyone. May GOD show that He is alive and bring freedom and peace to Cuba as soon as possible. 2026-05-14 84.225.176.80
May GOD free Cuba 🇨🇺 from the American embargo. Cuba is one of only two countries in the world that has never been occupied by anyone. May GOD show that He is alive and bring freedom and peace to Cuba as soon as possible.
Нэргүй 2026-05-14 59.153.115.54
Оросыг дагавал огтоно болно.
Баби 2026-05-14 150.228.177.214
Хүчирхэг АНУ-ыг дахин бүтээх нэрээр манайхаар бол шантааж, рeкeт хийж улс орных нь дампуурлаар элэг тохуу хийж хэдэн сая хүний эрхийг ноцтой зарчиж байгаадаа баярлаж бахархаж л бдг бхдаа. Үйлийн үр шэж бдг блгүй дээ…
Зочин 2026-05-14 59.153.112.191
Кубыг олон жил АНУ-ын эсрэг шатрын хүү болгож ашигласан орос ах нар нь тусалдаггүй юм байх даа, ашиглалтын хугацаа нь дууссан гэж үзээд хаяж байна уу, туслъя гэсэн ч чадал нь хүрэхгүй байна уу