Сургууль, цэцэрлэгийн хоолноос "цавчаа" хийдэг компаниудыг хаана

Сургууль, цэцэрлэгийн хоолноос "цавчаа" хийдэг компаниудыг хаана

Сургууль, цэцэрлэгийн хоолноос "цавчаа" хийдэг компаниудыг хаана

Төрийн өмчийн бүх сургуулийн "Үдийн хоол" хөтөлбөр чанаргүй гэж хэлэхгүй. Олон нийтийн сүлжээнд хувийн сургуулийн үдийн хоолтой харьцуулсан зургууд нийтэлж шүүмжилдэг. Зах зээл дээр махны үнэ 30 мянган төгрөг давж, гурил болон шатахууны үнэ өссөн учраас "Үдийн хоол" хөтөлбөрийн 2500 төгрөгийг нэмэхээс өөр замгүй. Одоо энэ мөнгөөр хүүхдүүд өдөрт авах ёстой илчлэгийн 30-40 хувиа авч чадахгүй байгаа нь үнэн. Улсын төсөвт тодотгол хийвэл энэ үнийн өөрчлөлтийг хийнэ. Нийслэлийн 280 сургуулийн 170 орчим нь түрээсийн гал тогоотой байсан учраас 2500 төгрөгийн тал нь бусдын халаас руу ордог байсан. Одоо сургуулиуд өөрийн гал тогоотой болсноор халуун боловсруулалт буюу чанах, жигнэх, хуурах процессыг заавал гал тогоондоо хийх ёстой. Тэрнээс биш сургууль дээрээ гурил зуурч, ногоо арилгахгүй. Харин гал тогоондоо хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн буюу хэрчсэн гурил, үндэсний компаниудын бэлтгэсэн хүнсний ногоогоо хуурч, чанадаг байна. Тийм учраас ЕБС-иуд заавал өөрийн гал тогоотой байх ёстой. Одоо түрээсийн гал тогоотой сургууль цөөн үлдсэн.

Хотын дарга Х.Нямбаатартай уулзаж, нийслэлийн сургууль цэцэрлэгүүдэд хүнс нийлүүлдэг "цавчаа"-ны дөрвөн компанийг татан буулгах талаар ярилцсан. Цаашдаа сургууль, цэцэрлэгүүд өөрсдөө цахим дэлгүүрээс хүнсний  худалдан авалтаа хийдэг болно.

Сумын сургууль, цэцэрлэгүүдийн хүнсийг аймаг, нийслэлээс хангахаа больж, Тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Ингэснээр сумын сургууль, цэцэрлэг сумаасаа хүнсний ногоо, талхаа худалдаж авдаг болно. Жишээлбэл, Төв аймгийн Эрдэнэсант суманд гэхэд нэг жилийн хугацаанд тухайн сумын цэцэрлэг, сургууль, дотуур байранд нэг тэрбум төгрөгөөр хүнс худалдаж авах туршилтыг ирэх намраас "Хаан" банктай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Ингэснээр тухайн суманд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, зээл олгоно" гэв.

Улсын ерөнхий боловсролын сургуулийн бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчид хамрагддаг "Үдийн хоол" хөтөлбөрт 2026 оны улсын төсвийн төсөлд 102.4 тэрбум төгрөг төсөвлөсөн талаар албаныхан мэдээлж байв. Тодруулбал, төрийн өмчийн ЕБС-ийн 222.5 мянган хүүхдэд 102.4 тэрбум төгрөг олгохоор тооцсон байдаг.

Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор нийслэлд цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэг өдрийн зардлыг 4000 улсын төсвөөс 3000, эцэг эхээс 1000 төгрөгийг хариуцаж, хамтын санхүүжилтын тогтолцоог бүрдүүлснээр шим тэжээл дээшилсэн гэж үзэж байна.

Мэргэжилтнүүдийн зүгээс бага ангийн сурагч үдийн хоолноос хоногт авбал зохих илчлэгийн 35 хувь буюу 610 ккал авах ёстой гэдэг. Гэвч улсын сургуулиудад "Үдийн хоол" хөтөлбөр хэрэгжүүлэхэд эцэг эхийн идэвхи санаачлага, сургуулийн удирдлагын сэтгэл дутсанаас хүүхдэд эрүүл чанартай хоол хүнс өгч чадахгүй байгааг иргэд хэлж, шүүмжилж байгаа юм.  Монгол Улс 2006 оноос ерөнхий боловсролын сургуулиудад "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. "Үдийн цай"-г сурагчдад шаардлагатай шим тэжээлтэй болгох зорилгоор 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталж, 2021 оноос үдийн цайг хоол болгож өргөжүүлсэн. "Үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлээд зургаан жил өнгөрсөн ч асуудал бүрэн шийдэгдээгүй л байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ээж 2026-05-15 103.212.116.47

шархадны 79р сургуулийн цайны газрыг шалгуулмаөр байна. үдийн цай нь идэхийн аргагүй муухай, багш нартаа ширхэгийн хоол байхгүй гээд зардаггүй байж сурагчиддаа доторх будаа нь нялцаж муудсан пирошки зарж байгаа сургуулийн захирлыг шалгуулмаар байнаа. энэ Ундармаа гэж захирал бол үнэхээр ичих нүүр алга

Avatar

Нэргүй 2026-05-15 66.181.188.21

хэ хулгай луйвар залилан нугалаа хэлмэгдүүлэлт дарамт дарангуйллын цавчааны Донтолттой нийгэм болж хувирсан

Avatar

Нэргүй 2026-05-15 103.57.94.194

"цавчаа"-ны дөрвөн компанийг татан буулгах хэрэгтэй

Avatar

aduu 2026-05-15 180.149.98.126

1 mantuun buuz

Avatar

Нэргүй 2026-05-15 202.9.41.124

Улс орнууд дипламтхарилцаагсайнхөгжүүлхгүйболманжхужааагуудулс орнуудыннэгхоёрудирдгчруу худлаашаажгүйжбгаад аймрнаалд ажллжбгаад х***а улсда авааждайлжсамууруулж улсорнуудыг удирдлынтолгойг эргүүлжбнхэзээайлчхуу үгүйюу гэдгийггаргхгүйбол шуудхиталманжуудочж ажлахдмаргаашн давхиад оччдг ийм аймр юмгэж юу бхв дээ.анутрмпхужаадхийжюмхрууллаа.хужаагуудаймрнаалдж ажллааманжхужаагуудаймрнаалджажллаа.

Avatar

Нэргүй 2026-05-15 202.9.41.124

Улс орнууд дипламтхарилцаагсайнхөгжүүлхгүйболманжхужааагуудулс орнуудыннэгхоёрудирдгчруу худлаашаажгүйжбгаад аймрнаалд ажллжбгаад х***а улсда авааждайлжсамууруулж улсорнуудыг удирдлынтолгойг эргүүлжбнхэзээайлчхуу үгүйюу гэдгийггаргхгүйбол шуудхиталманжуудочж ажлахдмаргаашн давхиад оччдг ийм аймр юмгэж юу бхв дээ.анутрмпхужаадхийжюмхрууллаа.хужаагуудаймрнаалдж ажллааманжхужаагууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж