Зуслангийн автобусны чиглэлд түр өөрчлөлт оруулав

Зуслангийн автобусны чиглэлд түр өөрчлөлт оруулав

Зуслангийн автобусны чиглэлд түр өөрчлөлт оруулав

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлхийн замаас Сэлбийн эцсийн зогсоол хүртэлх авто замыг засварлахтай холбогдуулан зуслангийн бүс рүү явдаг нийтийн тээврийн автобусны чиглэлд түр өөрчлөлт оруулахаар болжээ.

Тодруулбал, тус авто замыг тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 18-ны өдрийн 05:00 цаг хүртэл хааж, зам засварын ажил хийх аж. Үүнтэй холбоотойгоор Бэлхийн суурьшлын бүс рүү үйлчилдэг Ч:28 Сэлх–Ард кинотеатр чиглэлийн автобусны замналыг түр өөрчилж Түмэн баялаг дэлгүүр хүртэл богино эргэлтээр үйлчлэхээр болжээ.

Одоогоор Бэлхийн чиглэлд нийтийн тээврийн хоёр чиглэлийн 22 автобус иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм. Иймд иргэдийг зорчих маршрутаа урьдчилан төлөвлөхийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж