Нетаньяху Ираны дайны оргил үед АНЭУ-ын удирдагчтай нууцаар уулзжээ

Нетаньяху Ираны дайны оргил үед АНЭУ-ын удирдагчтай нууцаар уулзжээ

Нетаньяху Ираны дайны оргил үед АНЭУ-ын удирдагчтай нууцаар уулзжээ

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Ираны дайны оргил үед Арабын нэгдсэн Эмират улсад нууцаар айлчилж, тус улсын ерөнхийлөгч Шейх Мохамед бин Заид Аль Нахьянтай уулзжээ. Мөн энэхүү айлчлал нь Израиль, АНЭУ-ын харилцаанд түүхэн нээлт авчирсан гэж Нетаньяхугийн ажлын алба мэдэгдэв. Нетаньяху, Шейх Мохамед бин Заид Аль Нахьян нар гуравдугаар сарын 26-нд Оманы хилийн ойролцоох Аль Айнд хэдэн цагийн турш уулзжээ.

Гэвч Арабын нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн яам Нетаньяхугийн айлчлалын талаарх мэдээллийг үгүйсгэж, үндэслэлгүй гэж мэдэгдэв.

Түүнчлэн Израилийн тагнуулын агентлагийн захирал Дэвид Барнеа Ираны дайны хугацаанд цэргийн ажиллагааг зохицуулахын тулд АНЭУ-д дор хаяж хоёр удаа айлчилсан гэж эх сурвалж мэдээлэв. Дэвид Барнеагийн айлчлалын үеэр Израиль улс агаарын довтолгооноос хамгаалах системээ АНЭУ-тай хуваалцсан байна.

АНУ-ын Израиль дахь Элчин сайд Майк Хакабигийн хэлснээр АНЭУ, Израилийн хооронд ер бусын харилцаа бий аж. АНЭУ нь 2020 онд Израильтай харилцаагаа хэвийн болгохыг зөвшөөрсөн анхны Исламын улс болсон бөгөөд түүний дараа Бахрейн, Марокко, Судан гэсэн гурван Исламын улс "Абрахамын тохиролцоонд" хүрсэн. Израиль, АНЭУ аль аль нь Трампын засаг захиргаатай нягт харилцаатай бөгөөд Ираны дайнд оролцсоноор энэ харилцаа улам гүнзгийрч байна.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж