Францын баруун өмнөд тэнгист ойролцоогоор 1700 зорчигч хоол боловсруулах замын өвчний сэжигтэй тохиолдлоос болж аяллын хөлөг онгоцондоо хорио цээрийн дэглэмд орсон байна. Тодруулбал, Жиронд мужийн эрүүл мэндийн байгууллагаас "Ambition" хөлгийн 50 хүртэлх зорчигч цочмог гэдэсний халдвартай төстэй шинж тэмдэгтэй байна. Өвчилсөн хүмүүсийг эмчид үзүүлж, өрөөнд нь тусгаарлажээ.
Тус хөлөг онгоц нь Белфаст болон Ливерпүүл хотоос зорчигчдыг авч, энэ сарын 8, 9-ний өдрүүдэд аяллаа эхлүүлсэн бөгөөд Франц, Испанийн эргэн тойронд аялж явах төлөвтэй байсан юм. "Ambassador Cruise Line" компанийн мэдээлснээр, тавдугаар сарын 10-нд 92 настай нэг зорчигч нас барсан байна. Компанийн зүгээс нас баралтын шалтгаан одоогоор тогтоогдоогүй бөгөөд тухайн зорчигч гэдэсний өвчний шинж тэмдэг илрээгүй гэж мэдэгджээ.
Эрх баригчид Бордо хотод зорчигчдыг буулгах төлөвлөгөөг түр зогсоож, эмнэлгийн шинжилгээ хийж дуусах хүртэл хүлээхээр болсон байна. Дээжүүдийг Бордогийн их сургуулийн эмнэлэгт шинжилж байна. Мөн албаныхан энэ өвчлөл нь өөр нэг хөлөг онгоцонд гарсан өвчний дэгдэлттэй холбоогүй гэж мэдэгджээ. Аяллын компаниас хөлөг онгоцонд ариутгал, халдвар хамгааллын нэмэлт арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлсэн бөгөөд нөхцөл байдлыг хяналтдаа авч ажиллаж байна гэж мэдэгджээ.
3,576.03






















































Холбоотой мэдээ