Багш нар нэмэгдсэн цалингаа V сарын сүүлчээр гар дээрээ авна

Багш нар нэмэгдсэн цалингаа V сарын сүүлчээр гар дээрээ авна

Багш нар нэмэгдсэн цалингаа V сарын сүүлчээр гар дээрээ авна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2026.5.14/ сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Тэрбээр, "Эрүүл мэндийн хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн орно. Мөн бага ангийн сурагчдын хичээлийн тоог цөөлөх, гэрийн даалгавар хийх хугацааг багасгах чиглэлд анхааран ажиллаж байна. Мөн ирэх есдүгээр сарын 1-нээс сурагч бүрд нэг хиймэл оюун ухаанд суурилсан туслах багш, багш бүрд нэг хиймэл оюун ухаан байхаар тооцсон тусгай платформыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэхүү шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн хичээлийг үдийн хоол хөтөлбөртэй уялдуулан явуулах бөгөөд хүүхдүүд өдөрт авах ёстой калорийн хэмжээ болон шим тэжээлийн бүтцийг мэдэж авах нь чухал ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог гаргаж байгаа бөгөөд сурагчдыг 1, 5, 9 болон 12 дугаар ангид нь эрт илрүүлэгт хамруулахаар ажиллаж байна. Судалгаанаас үзэхэд нэгдүгээр ангийн сурагчид сургуульд орохдоо хэл ярианы баялаг үнэхээр муу байгаа нь тогтоогдсон бөгөөд нийт цэцэрлэгийн насны хүүхдийн 70 хувь нь цахим хэрэглээний нөлөөгөөөр хожуу хэлд орж байна. Үүнээс үүдэн цэцэрлэгийн түвшинд хэл засагч зайлшгүй ажиллах шаардлага тулгарч байгаа бөгөөд нэгдүгээр ангийн сурагч уг нь 3500 үгсийн сангийн баялагтай байх ёстой атал өдгөө хэрэглээндээ ердөө 1000 үгийг л ашиглаж байгаа юм. Түүнчлэн нэгдүгээр ангийн сурагчид эх хэлээрээ муу ярихаас гадна ярьсан зүйлээ болон уншсан бичвэрээ давхар ойлгохгүй өнгөрөх асуудал ажиглагдаж байна. Иймээс англи хэл гэхээс илүүтэй эх болсон Монгол хэлээ сурагчид маань сайн ярьж, гүнзгийрүүлэн судлах хэрэгцээ шаардлага үүссэн.

Цаашид эрүүл мэндийн хичээл, биеийн тамирын хичээл, үдийн цай хөтөлбөр болон сургуульд суурилсан эрт илрүүлэг гэсэн дөрвөн ажлыг хамтатган хэрэгжүүлснээр эрүүл монгол хүүхдийг бэлтгэх нэгдсэн тогтолцоо бий болно.

Багш нарын цалин нэмэгдэх үү, үгүй юу гэдгээр бусдыг үймүүлж сандаргах хэрэггүй бөгөөд Засгийн газраас гурван талт хэлэлцээрийг өмнөх сайдын үед нэгэнт хийсэн тул талууд аль аль талдаа үүрэг хариуцлага давхар хүлээж байгаа юм. Одоогийн нөхцөл байдлыг харвал "тал евэнгийн үлгэр" гэдэг шиг цалинг нэмсэн ч юм шиг, үгүй ч юм шиг дүр зурагтай байна. Тодруулж хэлбэл, 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цалингийн хоёр тогтолцоотой болсон ч нэмэгдлийг хуучин тогтсон суурь цалингаас бодож олгоод байсан тул багш нарын цалин хүлээж байсан шиг 50 хувь нэмэгдэж чадалгүй, 20-30 хувьтай нэмэгдсэн гэх маргаан дэгджээ.

Үүнээс үүдэж хөдөлмөрийн хууль зөрчигдсөн асуудал гарсан төдийгүй нөгөө талаас хоол, унааны мөнгө болон ур чадварын нэмэгдэл нь Засгийн газрын тогтоолоор хүчин төгөлдөр хэвээр байгаа атал тэрхүү тогтоолыг зөрчиж зарим боловсролын байгууллагын ажилчдын эдгээр нэмэгдлийг үндсэн цалинд нь шингээж тооцсон зөрчил илэрсэн байна.

Гэхдээ энэ сараас эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа нэмэлт урамшуулал авах боломж нь албан ёсоор нээгдэж байгаа юм" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-14 118.221.147.99

Хятдад байдал маш муу байгаа. Гадаадын том компаниуд гараад ажилгүйдэл хэт өсөөд дотоодын компаниуд нь орлогогүй болсон барууныхан хятад барааг сайн оруулахгүй их хаадаг болсон. Олон хүн гудамжинд гарч, гэмт хэрэг хэт их өссөн. Хүний наймаа – хүмүүсийг барьцаалж онлайнаар залилан хийлгэдэг болсон. Ганц камбож биш бусад өмнөд азийн орнуудад ч ийм мафиуд олон байгаа. Хятад, өмнөд ази руу аялах аюултай болсон. Хүний эрхтний наймаа хэт ихэсч хятдад эргэн тойрон олон хүүхэд залуучууд алга болоод байн

Avatar

Хүний адаг 2026-05-14 223.118.51.75

Боловсролын саад энэ п***а, хужааг зайлуулаач, царай муутай хүн хог

Avatar

Эх оронч 2026-05-14 202.126.90.209

Ямар ч судалгаагүйгээр дуртай зүйлээ хийнэ нэвтрүүлнэ гэж попроно.Энэ нөхрийн ямар ч хүний нөөц хөрөнгө технологийн бэлтгэлгүй байж эхлүүлсэн Эдүтен,Персон хатөлбөрүүд үр дүнгүй болоод зогсоож б.а.Одоо энэ Кембрижийг сонгоё гээд яриад эхэлсэн б.а.МУ-н боловсролын салбараар туршилт хийхээ зогсох ёстой энэ саад.

Avatar

Худалч хулгайч 2026-05-14 202.9.46.83

Хичнээн олон сараар молиго үмкүүлдэг хулгайч xyжаа, mcs-ийн тавиул вэ..

Avatar

Нэргүй 2026-05-14 66.181.161.153

ПОП

Avatar

Нэргүй 2026-05-14 103.229.120.35

30% ХАНГАЛТТАИ БАИСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж