К-попын томоохон төлөөлөл "BTS" хамтлаг 2026 оны хөлмбөмбөгийн ДАШТ-ий финалын завсарлагаанаар дэлхийн хэмжээний одод Мадонна, Шакира нартай мөр зэрэгцэн уран бүтээлээ толилуулна. ДАШТ-ий финалын завсарлагаа нь Супер боулын завсарлагаа маягийн байх бөгөөд долдугаар сарын 19-нд Нью Жерси мужийн "MetLife" цэнгэлдэх хүрээлэнд болно.
"BTS"-ийн агентлаг "BigHit Music"-ийн мэдэгдэлд "Дэлхий ертөнц нэгдэж буй ийм утга учиртай тайзнаа гарах нь нэр төрийн хэрэг. Хөгжим бол итгэл найдвар, эв нэгдлийг авчирдаг нийтлэг хэл гэдэгт бид итгэдэг" гэжээ.
ДАШТ-ий финалын завсарлагааны тоглолтыг дэлхий даяар шууд дамжуулах бөгөөд "Coldplay" хамтлагийн гоцлол дуучин Крис Мартин найруулна.
"BTS" хамтлагийн гишүүн "Jung Kook" өмнө нь 2022 онд Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны дуу болох "Dreamers" дууг тэмцээний нээлтийн ёслол дээр толилуулж байжээ. Үүний зэрэгцээ тус хамтлаг Калифорни дахь Стэнфордын цэнгэлдэхэд энэ долоо хоногт гурван удаа тоглоно. Ингэснээр тэд тус цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийсэн анхны солонгос хамтлаг болж байна.
3,576.03






















































Холбоотой мэдээ