Олон улсын стандарт хангасан “Дархан марафон 2026” болно

Олон улсын стандарт хангасан “Дархан марафон 2026” болно

Олон улсын стандарт хангасан “Дархан марафон 2026” болно

Дархан-Уул аймагт 2026 оны 5-р сарын 30-ны өдөр орон нутгийн хэмжээнд анх удаа олон улсын стандарт хангасан “Дархан марафон 2026” бүх нийтийн гүйлтийн тэмцээн зохион байгуулагдана.

“Дархан марафон 2026” нь 5 км, 10 км, 21 км болон 42 км-ийн төрлүүдээр явагдах бөгөөд бүх насны оролцогчид, гүйлтийн спортыг сонирхогчид оролцох боломжтой юм. Түүнчлэн 21 км болон 42 км-ийн ангилалд мэргэжлийн тамирчид болон паралимпын тамирчид өрсөлдөнө.

Тус марафон нь зөвхөн спортын тэмцээн төдийгүй эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийгмийн бүх бүлгийн оролцоог дэмжсэн хүртээмжтэй арга хэмжээ болж байгаагаараа онцлогтой.

Зохион байгуулагчдын мэдээлснээр марафоны маршрут, аюулгүй байдал, цагийн систем болон үйлчилгээний зохион байгуулалт нь олон улсын стандартын дагуу хийгдэж байгаа бөгөөд оролцогчдод мэргэжлийн түвшний орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.

“Дархан марафон 2026” нь орон нутагт зохион байгуулагдаж буй томоохон спортын арга хэмжээний нэг болж, дотоодын болон олон улсын гүйгчдийг татах хүлээлттэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж