БНХАУ-ын Бээжин хотын Хуайроу дүүрэгт байрлах Яньчи нуурын олон улсын хурлын төв нь дэлхийн хэмжээний дээд уулзалт, төрийн айлчлал зохион байгуулдаг хятадын томоохон дипломат цогцолборын нэг юм. Яньчи нуурын экологийн хөгжлийн жишиг бүс нийт 21 км² талбай эзэлдэг бол Яньчи арал нь 650 мянган м² талбайтай аж. Арал дээр хурлын төв, тансаг зэрэглэлийн зочид буудал, ажиглалтын цамхаг болон 12 хаус бүхий нийт 15 барилга байгууламж байрладаг. Тус цогцолборын архитектур нь Хятадын 3 мянган жилийн түүхтэй хааны ордны хэв маягийг орчин үеийн шийдэлтэй хослуулснаараа онцлог.
Цагийн зүүний дагуу 12 хаусыг байрлуулж, эртний хааны цэцэрлэгийн хэв маягийг шингээжээ. Мөн арлын бүтээн байгуулалтад байгаль, экологийн тэнцвэрийг хадгалахыг чухалчилсан байна.
Зүүн хойд хэсгийг ой мод, баруун хэсгийг уул, өмнөд хэсгийг арал, зүүн хэсгийг усан эрэг байхаар төлөвлөсөн нь Хятадын уламжлалт байршлын философийг илэрхийлж буй юм. Хурлын төвийн дотоод орчны хувьд Хаалганы дотор талыг үхрийн арьсаар бүрж дуу тусгаарласан бол интерьер нь Тан болон Чин гүрний үеийн уур амьсгалыг илэрхийлсэн хийцтэй. Таазанд сийлсэн луу дүрс нь хөх тэнгэр, хүн төрөлхтний үүслийг бэлгэддэг байна. Танхимд байрлах 56 гэрэл нь БНХАУ-ын 56 үндэстнийг илэрхийлдэг бөгөөд гэрлийн бүрхүүлийг бадамлянхуа цэцгийн хэлбэрээр урлажээ. Бүх гэрлийг асаахад танхим бүхэлдээ алтадсан мэт өнгө төрхтэй болдог. Мөн танхимын багануудын хоорондох уламжлалт модон оньсон хийц нь 1.8 метр өндөр бөгөөд 600 гаруй жилийн түүхтэй технологийг шингээсэн байна. Ханын сийлбэрүүдийг Чин гүрний үеийн хааны ордны хэв маягаас санаа авч бүтээжээ. Хурлын ширээ, сандлыг төрийн тэргүүнүүдийн биеийн харьцаанд тохируулан тусгайлан урладаг бол танхимын шалыг ямар ч залгаасгүй ноолууран хивсээр бүржээ. Мөн тус цогцолборын барилга байгууламжууд нь эрчим хүчний хэмнэлттэй технологиор баригдсан бөгөөд 70 хүртэлх хувийн эрчим хүч хэмнэдэг.
















3,576.03
















































Гужөө, муу xyжаагийн улаа хамгаалагч!! 2026-05-14 202.9.46.83
Монголын үнэн түүхээ таньж мэдчихээд дараа нь комунистуудыг магтан дуулаарай!!