"НӨАТ-ын босгыг 10 хувиас бууруулах нь зүйтэй"

"НӨАТ-ын босгыг 10 хувиас бууруулах нь зүйтэй"

"НӨАТ-ын босгыг 10 хувиас бууруулах нь зүйтэй"

Ардчилсан намаас өнөөдөр /2026.05.07/ зохион байгуулсан "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурлаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Татварын дарамтаас чөлөөлөх багц хуулийн төсөл"-ийн талаар мэдээлэл хийлээ. 


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.ЧИМЭДДОРЖ:

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хуулийн төсөл нь бодит байдал дээр бизнес эрхлэгчдийг дэмжих бус, харин эдийн засгийн хүндрэлтэй үед дарамтыг улам нэмэгдүүлсэн шинжтэй байна. Өнөөдөр макро эдийн засгийн алдаатай бодлогын улмаас хөрөнгө оруулалт саарч, инфляц өсөн, улсын төсөв тасалдах хэмжээнд хүрээд байгааг Засгийн газрын гишүүд өөрсдөө ч хүлээн зөвшөөрч, ирэх зургадугаар сард төсвийн тодотгол хийхээр төлөвлөж байна. Ийм нөхцөлд аж ахуйн нэгжүүд татвар төлөх дургүйдээ бус, үйл ажиллагааны орлогогүй болж, боломжгүй байгаадаа татвараа хугацаандаа төлж чадахгүй байна. Гэтэл шинэ хуулийн төсөлд татвараа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд ирээдүйд олох орлогын 80 хувийг үл маргах журмаар шууд суутгахаар заасан нь ААН-үүдийг дампуурал руу түлхэх аюултай юм.

Олсон орлогынхоо 80 хувийг татварт хураалгасан байгууллага үлдсэн 20 хувиар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, ажилчдын цалин тавих боломжгүй тул энэ заалтыг наанадаж 50 хувь болгож бууруулах шаардлагатай байна.

Түүнчлэн татварын байцаагч үндэслэлгүйгээр илүү татвар ногдуулсан бол түүнийхээ 50 хувиар татвар авна гэх мэт ойлгомжгүй, хариуцлагагүй заалтууд орсон нь төрийн зүгээс татвар төлөгчдөд хүндрэл учруулж буйн нэг илрэл юм.

НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийн үнэлгээгээр өндөр оноо авсан ААН-үүдэд татвар төлөлтийг хоёр жилээр хойшлуулах боломж олгож байгаа нь өнгөн талдаа дэмжлэг мэт харагдах боловч практик дээр зөвхөн уул уурхай, банк санхүүгийн салбарын томоохон компаниудад зориулагдсан хөнгөлөлт болжээ. Харин татвараа арай ядан төлж буй жижиг, дунд бизнесүүд энэ босгыг давах боломжгүй байна. НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн нь ч эдийн засагт сайн үр дагавар авчрахгүй бөгөөд татвар төлөгч ба төлөгч бус гэсэн хоёр тусдаа тогтолцоо үүсгэж, шударгаар татвар төлөгчдийг хохироох эрсдэлтэй.

НӨАТ-ын босгыг нэмэх бус, хувь хэмжээг нь 10 хувиас бууруулах замаар асуудлыг шийдэх нь зүйтэй.

Онцгой албан татварын хувьд 100 мянган ам.доллараас дээш үнэтэй автомашины татварыг 33 хувь болгож нэмэгдүүлсэн нь заль мэх ашигласан зохицуулалт гэж харагдаж байна. Учир нь төрийн байгууллагууд 2026 оны худалдан авалтын тендерээ аль хэдийнэ зарлаж дуусгаад, наадмын дараа иргэдийн худалдан авалт эхлэх үеэр энэ татварыг хэрэгжүүлж байгаа нь шударга бус юм.

ААН-ийн орлогын албан татварт 15 хувийн шинэ шатлал нэмж байгаа нь татварын реформ биш, харин өргөжин тэлэх гэж буй компаниудыг жижиг байхыг шаардсан арга ядсан оролдлого юм. Мөн Хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлт нь өмнөх шатлалтай татварын бодлогын алдааг засч чадахгүй байна. Сайн боловсрол эзэмшиж, өндөр цалин авч буй иргэдийнхээ эсрэг 20 хувийн татвар ногдуулсан нь хөдөлмөрийн үнэлэмжийг бууруулж байгаа хэрэг.

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд толгой болон охин компаниудын хоорондох давхар татварыг арилгах, томоохон төслүүдийн эхэн үед гардаг алдагдлыг орлогоосоо шилжүүлэн тооцох боломжийг бүрдүүлэх зэрэг бодит реформууд өнөөдөр юу юунаас илүү чухал байна.

Ардчилсан намын дэргэдэх "Гэрэгэ" бодлогын хүрээлэнгийн захирал Х.Номингэрэл:

-Ардчилсан намаас 2026 оны тавдугаар сарын 22-ны өдөр "Чөлөөт зах зээлийн экосистем, Бизнес ба бодлого" форумыг зохион байгуулах гэж байна. Энэхүү форумаар бизнесийн эрх зүйн орчин болон төрөөс баримталж буй бодлогыг бизнес эрхлэгчид, судлаачид, эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын оролцоотойгоор өргөн хүрээнд хэлэлцэх юм. Форумын бүртгэл нээлттэй явагдаж байгаа бөгөөд оролцогчдыг "Гэрэгэ" бодлогын хүрээлэнгээр дамжуулан бүртгэж байна.
"Гэрэгэ" бодлогын хүрээлэн нь бодлого боловсруулах явцад үр шим хүртэгсэд болон эрх ашиг нь хөндөгдөж буй иргэдийн дуу хоолойг тусгах, тэдний дунд хэлэлцүүлэг өрнүүлж бодлогын санал боловсруулах нь чухал гэж үздэг судалгааны байгууллага юм.
Энэ ч үүднээс Монголын иргэний нийгмийн төлөөлөлтэй тасралтгүй, байнгын холбоотой ажиллаж, бодлогын хэлэлцүүлгүүдийг тогтмол өрнүүлж ирсэн билээ. Уг форумаар дараах үндсэн дөрвөн асуудлыг онцлон хэлэлцэнэ. Үүнд, бизнесийн орчны бодлогод УИХ дахь Ардчилсан намын гишүүд болон бизнес эрхлэгчид өөрсдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлж, гарц шийдлийг хэлэлцэнэ. Мөн өмчийн эрх ба төрийн оролцооны талаар буюу 1990 онтой харьцуулахад их хэмжээний өмч дахин төрд төвлөрөөд буй асуудлыг хөндөнө. Төрийн өмчийн зохицуулалт, хувьчлалын бодлогыг хэлэлцэж, Монгол Улсад төрийн болон хувийн өмчийн алиных нь давамгайлал илүү ашигтай вэ гэдгийг тодорхойлно. Эрх зүйн тогтворгүй байдал нь төрийн тодорхойгүй бодлого, тогтворгүй эдийн засаг болон бизнесийн эрх зүйн орчинд үүсэж буй хууль зүйн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-14 66.181.183.88

ИНГЭЖ Л АРДЧИЛСАН НАМЫНХАН ТЭНЭГТЭХ ЮМ ДАА ТОСВОО БУРДУУЛЖ ЧАДАХГУЙ БАЙГААГ ЭНЭ ЛУД МЭДЭХГУЙ БАЙГАА НЬ ГАЙХАЛТАЙ

Avatar

Нэргүй 2026-05-14 118.221.147.99

энэ данжаад яагаад монгол албан тушаал хашдаг байнаа. бид нарыг авахгүй яагаад х***а нарыг ажилд аваад байдын???????

Avatar

Нэргүй 2026-05-14 118.221.147.99

Хятдад байдал маш муу байгаа. Гадаадын том компаниуд гараад ажилгүйдэл хэт өсөөд дотоодын компаниуд нь орлогогүй болсон барууныхан хятад барааг сайн оруулахгүй их хаадаг болсон. Олон хүн гудамжинд гарч, гэмт хэрэг хэт их өссөн. Хүний наймаа – хүмүүсийг барьцаалж онлайнаар залилан хийлгэдэг болсон. Ганц камбож биш бусад өмнөд азийн орнуудад ч ийм мафиуд олон байгаа. Хятад, өмнөд ази руу аялах аюултай болсон. Хүний эрхтний наймаа хэт ихэсч хятдад эргэн тойрон олон хүүхэд залуучууд алга болоод байн

Avatar

Эдийн засагч 2026-05-14 202.9.40.174

НӨАТ-ын одоогийн 10 хувийн түвшинг хадгалаад харин буцаан олголтыг нь нийт худалдан авалтынх нь үнийн нийн дүнтэй уялдуулж 0%, 5%, 8% болгох хэрэгтэй. Нийгмээс хэн их хэрэглнэв тэр илүү төсөвт их хандивлах нь зөв. Нийгмээс үнэгүй авч буй эрүүл мэнд, аюулгүй байдал, боловсролын үйлчилгээнд иргэн бүр оролцох нь зөв

Avatar

Зочин 2026-05-14 66.181.170.226

"НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн нь ч эдийн засагт сайн үр дагавар авчрахгүй бөгөөд татвар төлөгч ба төлөгч бус гэсэн хоёр тусдаа тогтолцоо үүсгэж, шударгаар татвар төлөгчдийг хохироох эрсдэлтэй." гэж буруу яриад хүмүүст буруу ойлголт өгөөд байна.
НӨАТ-ын хувьд бүгд татвар төлөгч, харин 400 сая төгрөг хүртэлх орлоготой бизнес эрхлэгч нь бараа борлуулалхдаа НӨАТ суутгаж авахгүй юм.

Avatar

Зочин 2026-05-14 66.181.170.226

"Түүнчлэн татварын байцаагч үндэслэлгүйгээр илүү татвар ногдуулсан бол түүнийхээ 50 хувиар татвар авна гэх мэт ойлгомжгүй, хариуцлагагүй заалтууд орсон нь төрийн зүгээс татвар төлөгчдөд хүндрэл учруулж буйн нэг илрэл юм." татварын байцаагч үндэслэлгүйгээр илүү татвар ногдуулсан бол түүнийхээ 50 хувиар татвар авна гэсэн үг биш татвар төлөгчид төлөх юм.

Avatar

Буян орших 2026-05-14 66.181.190.93

татварыг ард түмэн төлдөгөөс бус аан нэгүүд төлдөггүй юм аж ахуй нууд бол татвар хурааж аваад л төрд татвар төлөгчдийн өмнөөс өгдөг жишээ нөт эхний дамжлагаас нэмэгдсээр байгаад эцсийн хэрэглэгч жинхэн арван хувиар нь төлдөг аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг аж ахуйн нэгжүүд мэдээж нэмж зарах үнэндээ оруулна шүү дээ нөтийн босгийг 400000000 гэдэг нь олон жижиг дунд аж ахуй нуудыг дампууруулна мэдээж нөтгүй барааг авч худадаад нөтийн 10хувийг төлөх борлуулагчид байхгүй болно иймээс бага орл

Avatar

САНАЛ НӨАТ-ын босгыг нэмэх бус, хувь хэмжээг нь 5 хувь болгон бууруулах замаар асуудлыг шийдэх нь зүйтэй. 2026-05-14 119.40.98.114

НӨАТын босгыг нэмж болохгүй Орлого олж байгаа ААН, хувиараа аж ахуй эрхэлж байгаа хүн болгон төлөх ёстой Нэгэнт ашгаас бус орлогоос авдаг татвар учир 5 хувь болговол татварын бааз өргөжиж төсвийн орлого бүр их нэмэгдэнэ. Орлого нь тодорхой бус гээд бага татвар төлдөг учраас ТҮЦ-ийнхэн тэмцээд байгаа юм Үсчин мөн адил тэд өдөртөө л 500000- 1 сая төгрөгийн орлого олдог. Гэтэл энгийн нэг дэлгүүр 1 сая төгрөгийн орлого хийгээд НӨАТ 100000 төг төлдөг.Үүнийг Сангийн яам тооцоод НӨАТ 5% болго!!!!!!

Avatar

Санал 2026-05-14 202.9.46.253

Татварын хувь хэмжээг бууруулна гэдэг энэ цаг үед буруу алха. Нэгэнт бууруулсан татварыг нэмэх зоригтой улстөрийн хүчин хэсэгтээ гарахгүй. Энэ нь улс орноо хорлох, улмаар мөнгө угаах, татвараас зайлсхийх хөрс бэлдэж байгаа үйлдэл. Тогтвортой л байлга. Бодлогын чанартай алдаатай заалтуудыг зас. Тухайлбал: НӨАТ-ын хувь тэнцүүлсэн хасалт, цахим баримтгүй зардлын хасалт, үнэ шилжилтийн тайлан, шаардлагагүй хөнгөлөлт чөлөөлөлтийг хасах хэрэгтэй. Төсвийн бодлого алга, сонгуулийн бодлого дэндэж.

Avatar

эрка 2026-05-14 202.9.47.34

Багасгаад шатлалтай болгоод бүгд л татвар төлдөг болох хэрэгтэй. Манайх үйлвэржээгүй болохоор байгаа хэдээс нь татвар авахгүй бол болохгүй ээ

Avatar

Нэргүй 2026-05-14 66.181.176.181

АН засаглаж баййх үед энэ улс нэг урагшаа ахих томоохон шинэчлэлтүүд хийгдэж ирсэн нь үнэн. МАН өгөөжийг нь хүртэж төрийн албанд ажиллагсдын хулгай луйвар гаршиж ёс суртахуун шалан дээр ирсэн нь бас туйлын үнэн. НӨАТ бүгд төлж байж шударга болохоос гадна бүгдэд ээлтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж