Хүний эрхийн үндэсний комисс “Хүний эрх ба цахим технологи” сэдвээр 2023-2025 онд хийсэн олон нийтийн нээлттэй хяналт шалгалтын үр дүнгээ өнөөдөр /2026.05.14/ танилцууллаа. Тайлангийн гол дүгнэлт нь Монгол Улс цахим шилжилтээ эрчимтэй хийж байгаа ч хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалт, хиймэл оюуны зохицуулалтын хувьд хангалттай бэлэн биш байна гэдгийг хөнджээ.
ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид цахим орчин дахь хүний эрхийн зөрчилд өнөөг хүртэл ихэвчлэн Зөрчлийн тухай хуулиар хандсаар ирсэн ч энэ нь хангалтгүй гэдгийг онцоллоо. Учир нь торгууль ногдуулах нь асуудлын зөвхөн нэг тал бөгөөд хамгийн чухал нь хохирогчийн эрхийг сэргээх асуудал аж.
Тэрбээр “Худал мэдээлэл олон платформоор түгчихсэн байхад дараа нь ‘энэ худал байсан’ гэж мэдэгдэх нь хангалттай юу? Тэр цахим ул мөр бүрэн арилдаг уу? Тухайн хүний ажил амьдрал, гэр бүлд нь үлдэх нөлөөг хэн хариуцах вэ?” гэх асуултад өнөөгийн хууль эрх зүйн орчин бүрэн хариулж чадахгүй байгааг хэлэв.
Мөн Е-Mongolia платформын хүрээнд “цахим хуваагдал” үүсэж буйг онцолсон юм. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдсан бүсийн малчид ухаалаг утас хэрэглэдэг ч цахим үйлчилгээг бүрэн ашиглах чадвар, нөхцөл ижил биш. Өөрөөр хэлбэл, төр бүх үйлчилгээг автоматаар цахимжуулах нь зарим бүлгийг ялгаварлан гадуурхах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Залуус банкны аппликэйшн ашиглаж, лавлагаагаа онлайнаар авч чаддаг. Харин хүн амын бусад бүлгийг мартаж болохгүй. Дижитал боловсролын ялгаа нь өөрөө хүний эрхийн шинэ асуудал болж байгааг анхааруулав.
Түүнчлэн хувийн мэдээллийн хамгаалалт, кибер аюулгүй байдал Монголын хамгийн эмзэг асуудлын нэг болсныг онцолсон. Өнөөдөр олон платформоор иргэдийн өгөгдөл дамжиж, боловсруулагдаж байгаа ч үндсэн өгөгдлөө хамгаалах тогтолцоо сул байна гэж дүгнэжээ.
Тухайлббл, хиймэл оюуны хэрэглээ, олон нийтийн сүлжээ, камерын хяналт зэрэг шинэ технологийн хэрэглээ өсөн нэмэгдэж буй энэ үед Монгол Улсад үндэсний хэмжээний бодлого, стратеги зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа хиймэл оюуны ёс зүйн зохицуулалт, хүний эрхэд суурилсан үнэлгээний тогтолцоо шаардлагатай гэж үзжээ.










ХЭҮК-ийн гишүүн Г.Нарантуяа “Монгол Улс цахим технологийн эринд хүнээ хамгаалахад бэлэн биш байна. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль батлагдсан нь дэвшил боловч хэрэгжилт сул, албадлагын механизм хангалтгүй хэвээр байна. Түүнчлэн биометрик мэдээлэл, хиймэл оюун, хувийн мэдээллийг гадаад улсад дамжуулах асуудлыг өнөөгийн хууль тогтоомж бүрэн зохицуулаагүй байгаа. Монгол Улс хиймэл оюуны боловсруулалттай, царай таних боломжтой өндөр хүчин чадлын камерын системүүдийг ашиглаж эхэлсэн ч үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин хангалтгүй байна. Монгол Улс эрсдэлтэй технологийг хангалттай баталгаагүйгээр хэрэглээнд нэвтрүүлсэн" гэдгийг дурдлаа.
ХЭҮК Засгийн газар болон УИХ-д хандан 10 чиглэлээр 80 орчим зөвлөмж хүргүүлсэн бөгөөд үүнд:
- хүний эрхтэй холбоотой хууль тогтоомжийг шинэчлэх,
- хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулах,
- хувийн мэдээллийн хамгаалалтын хэрэгжилтийг сайжруулах,
- камерын хяналт болон олон нийтийн сүлжээний зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг асуудлууд багтжээ.
Гэрэл зургийг О.БОЛОРСУВД
3,576.03






















































Анар 2026-05-14 202.55.187.103
Сүнжид гэж сонин авгай байгууллагынхаа хүмүүстэй дотроо алалцаад халаад өөрөө ажил хийхгүй нүүр царай космик хийлгээд л явж байдаг
Нэргүй 2026-05-14 66.181.161.116
ХЭҮК эхлээд ажиочдынхаа эрхийг хамгаалж чаддаг болчихоод дараа нь бусад хүний эрхийг хамгаалах тухай ярь! Намын тавиул, даргын хөхүүрүүд
Нэргүй 2026-05-14 202.126.91.88
Цахимаар бүх асуудлыг шийдэж чадахгүйг зөв олж харжээ. Цахим хөгжлийн бодлого гаргаж хэрнгжүүлж байгаа залуус бүгд энэ чиглэлээр сургууль төгсөж мэргэжсэн хүмүүс учраас бусдыг мөн өөрсөд шигээ бодож байна. Е монгол, е газар гэх мэт ба бусад дагалдсан хавсралтыг бүрэн ашиглаж чаддаг хүн хөдөө байтугай нийслэлд хэд байгаа бол. Ухна ишигний зовлонг мэдэхгүй гэдэг шиг хэт цахимжуулах гэж улайраад бна уу гэж заримдаа бодох юм
зочин 2026-05-14 103.229.122.196
Энэ Хүний эрхийн комиссийн дарга чинь бүр кукль шиг болцон байна шд. Яачаа вэ зайлуул