“Харуул занги U18” тэмцээнийг Голомт банк 10 дахь жилдээ дэмжлээ

“Харуул занги U18” тэмцээнийг Голомт банк 10 дахь жилдээ дэмжлээ

“Харуул занги U18” тэмцээнийг Голомт банк 10 дахь жилдээ дэмжлээ

Голомт банк Монгол Улсын кибер аюулгүй байдлын салбарын ирээдүйн хүний нөөцийг бэлтгэх, залуу үеийн мэдлэг ур чадварт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх зорилгоор “Харуул занги U18” тэмцээнийг 10 дахь жилдээ дэмжин ажиллалаа. Хүүхэд, өсвөр үеийнхний цахим орчин дахь аюулгүй хэрэглээний соёлыг төлөвшүүлж, өндөр түвшний кибер ур чадвартай хамгаалагчдын шинэ үеийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж буй уг тэмцээнийг MNCERT/CC байгууллагаас ЕБС-ийн сурагчдын дунд 2016 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна.

CTF (Capture The Flag) буюу кибер аюулгүй байдлын энэхүү тэмцээнийг цахим шалгаруулалт, финал гэсэн хоёр үе шаттайгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулсан. Цахим шалгаруулалтад нийт 112 баг бүртгүүлсэн бөгөөд 16 даалгавраас амжилттай бодолт хийсэн 10 баг шалгарсан юм. Харин финалын шатанд 26 даалгаврыг найман ангиллаар (Web, Pwn, Crypto, Forensics, Hardware, OSINT, Reverse, Misc) гүйцэтгэжээ.

“Харуул занги U18” тэмцээний энэ удаагийн онцлог нь 2-р байр эзэлсэн баг Дархан-Уул аймгаас шалгарч, Увс аймаг, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа зэрэг орон нутгаас өрсөлдөхүйц багууд оролцсон нь энэ чиглэлийн авьяастай сурагчид улсын хэмжээнд өргөжсөөр буйг илтгэж байна.

  • 1-р байр: SharkByte баг (17,864 оноо/ 22 бодолт)
  • 2-р байр: NOtFound_404 баг (16,998 оноо/ 21 бодолт)
  • 3-р байр: Mylilpony баг (15,893 оноо/ 20 бодолт)

Банк санхүүгийн салбарт кибер аюулгүй байдлаа хангах нь үйл ажиллагааны тасралтгүй байдал, харилцагчийн итгэл, дижитал экосистемийн үндэс суурь юм. Иймд Голомт банк “Харуул занги U18” тэмцээнийг зөвхөн ивээн тэтгэлэг бус ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх стратегийн хөрөнгө оруулалт гэж үздэг. Мөн сурагчдыг бодит кибер сорилтуудаар дамжуулан сонирхол–ур чадвар–мэргэжил гэсэн чиглэлд хөгжүүлэхийг зорьдог. Энэ ч үүднээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд тэмцээнд оролцсон ЕБС-ийн сурагчид кибер аюулгүй байдлын чиглэлээр үргэлжлүүлэн их, дээд сургуульд суралцаж, тухайн мэргэжлийн ажлын байранд ажиллаж буй нь тэмцээний бодит үр дүн биеллээ олж буйг илэрхийлж байна.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сөнө 2026-05-14 202.9.46.83

Татан буугд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж