"Young Brain Institute"-ээс санаачлан зохион байгуулсан өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сэтгэлзүйн хөгжлийн сургалтад 33 дугаар сургуулийн Б.Батцэцэг багшаар удирдуулсан 8г анги хамт олон оролцлоо. Тус сургалт нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих, өөрийгөө ойлгох чадварыг хөгжүүлэх, сэтгэл хөдлөлөө зөв удирдах арга барил эзэмшүүлэх, найз нөхөд болон гэр бүлийн эерэг харилцааны үнэ цэнийг ойлгуулах зорилготой байв.

Сургалтын хүрээнд хүүхдүүд дараах 3 үндсэн агуулгын хүрээнд мэдлэг, ойлголтоо тэллээ. Үүнд:
- ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОЁ
Оролцогчид өөрийн мэдрэмжээ таних, өөрийгөө үнэлэх, “Би хэн бэ?” гэсэн асуултад өөрийнхөөрөө хариулах боломжийг олгосон танин мэдэхүйн дасгалуудад оролцов.
- НАЙЗУУДАА ОЙЛГОЁ
Энэ хэсгээр эерэг харилцаа үүсгэх, үгийн хүчийг ухамсарлах, бусдыг ойлгож хүндэтгэх чадварыг хөгжүүлэх интерактив хэлэлцүүлэг өрнүүллээ.
- ГЭР БҮЛЭЭ ОЙЛГОЁ
Хүүхдүүд гэр бүлийн үнэ цэнэ, ойлголцол, хайр халамжийн ач холбогдлыг ярилцаж, өөрсдийн мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлсэн үр дүнтэй цагийг өнгөрүүлэв.

Сургалтын явцад амьсгалын дасгал, өөрийгөө илэрхийлэх дасгал, багийн ажиллагаа, нээлттэй ярилцлага зэрэг практик аргачлалуудыг ашигласан нь хүүхдүүдийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлж, өөрийгөө ойлгох итгэлийг нь бэхжүүлсэн юм.
Сургагч багшийн зүгээс “Өөрийгөө ойлгож сурсан хүүхэд бусдыг ойлгож, өөрийн үнэ цэнийг мэдэрч, илүү эрүүл сэтгэлзүйтэйгээр өсөж хөгждөг. Энэ сургалтаар хүүхэд бүр өөрийгөө чухал, үнэ цэнтэй нэгэн гэдгээ мэдэрсэн гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Оролцогч хүүхдүүд сургалтын төгсгөлд:
- Өөртөө итгэх итгэл нэмэгдсэн
- Мэдрэмжээ зөв илэрхийлэх ойлголт авсан
- Найз нөхөд, гэр бүлтэйгээ илүү эерэг харилцах ухаарал авсан
- Ирээдүйн зорилгоо илүү тодорхойлох сэдэлтэй болсон талаараа хуваалцсан юм.
Young Brain Institute цаашид хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэлзүйн хөгжил, хувь хүний төлөвшлийг дэмжих олон төрлийн хөтөлбөр, сургалтыг нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол зохион байгуулахаар ажиллаж байна.


















“ЧИ ЧАДНА! ЧИ ЧУХАЛ! ЧИ ГАЙХАЛТАЙ!”
3,576.03






















































Холбоотой мэдээ