Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад гишүүдийн олонхи мөн дэмжив. Иймээс дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал нарын гишүүд санаачилсан/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Уг хуулийн төслийн зорилго нь нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийн эрхийг хамгаалж, урамшуулал, дэмжлэгийн тогтолцоонд хамруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлахгүй байхад оршжээ.
Өөрөөр хэлбэл олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд урамшуулал олгох шалгуурыг багасгах буюу хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан юм.
Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн үйлчлэх хүрээ буюу 3.1.1-д заасан “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд, гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан нэг ба түүнээс дээш настай хүүхэд хамаарна гэж заасан. Хуулийн уг зохицуулалтын дагуу зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг, дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгодог. Дээрх зохицуулалтаар урамшуулал авах болзолд “бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх”, “нас барсан хүүхэд нь нэг ба түүнээс дээш настай байх” зэрэг нөхцөл тавигдаж байгаа нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийг зөрчиж, хүүхдийг насаар нь ялгаварлан гадуурхах нөхцөл бүрдүүлсэн гэж хууль санаачлагчид үзэж байна.
Товчхондоо УИХ-аас дээрх хуулийн төслийг баталснаар Алдарт эхийн одонг шинээр авах 27,100 ээж, хоёрдугаар зэргийн одон нь нэгдүгээр одон болох 10,154 ээж байгаа аж.
Мөн одонтой ээжүүдэд олгох тэтгэмжийн хэмжээ 7.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр заажээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Хуулийн төслийг санаачилсан гишүүддээ чин сэтгэлээсээ талархаж байна. Миний ээж Архангай аймгийн Чулуут сумын уугуул, О.Раднаасандаг гэж хүн бий. Одоо 70 настай. Долоон хүүхэд төрүүлж өсгөсөн, одоо дөрвөн хүүхэдтэй. Миний дээдэх гурван хүүхэд нь нэгээс хоёр настайдаа тэнгэрт очсон.
Хамгийн сүүлийн хүүхдээ алдаад ээж маань дөрвөн жил төв Гандангийн хашаанаас салаагүй. Бараг лам болсон.
Намайг төрүүлэх хүртэл ээж маань төв Гандангаас салаагүй. Энүүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр эх хүн хүүхдээ алдахаар өөрийгөө тэгж зэмлэдэг, тэгж аврал өршөөл эрдэг, сэтгэлийн мухартаа тулах цэг хайдаг. Тэр сэтгэлийн шархан дээр нь төр төмрөөр зоддог байсан. Тэр ээж хүүхдээ төрүүлээд нас биед хүргэж чадаагүйдээ өөрийгөө зэмлэж байхад нь төр нь чи хүүхдээ төрүүлээд өсгөж чадаагүй юм чинь гээд хашааны гадна үлдээгээд байсан. Төр нь иргэнээ ингэж зэмлээд байсан. Энэ зэмлэлээс нь салгаж өгч байгаа. Төр яг яах гэж байдаг юм бэ. Төрийн хайр энэрэл, халамж хоёрыг салгаж ялгах хэрэгтэй. Төр байгаагийн нэг шалтгаан нь хайр энэрэл.
Зургадугаар сарын 1-н болохоор хүүхдээ алдсан ээжүүдийн сэтгэлийн шарх сэдэрч байдаг, энийг төр анагаая гэж байгаа.
Энийг санаачилж байгаа гишүүддээ талархаж байна. Ээжийг маань төр нь зэмлэхээ больж байгаад баярлаж байна. Хуулийн нэр Төрүүлж өсгөсөн гэж байгаа. Төрүүлж нас биед хүргэсэн гэж бичээгүй. Хүүхэд хэвлийд олдсон цагаасаа өсч байгаа. Тэгэхээр хүүхэд төрүүлээд дор хаяж 10 сар хэвлийдээ бойжуулсан. Энэ хууль батлагдвал үнэхээр талархана. Ээжүүддээ бас эрүүл энх, сайн сайхныг хүсье. Ээждээ хандаж хэлье, миний мэдэх хамгийн хүчирхэг эмэгтэй бол та шүү.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлж дууссаны дараа Байнгын хорооноос бэлдсэн саналын томъёоллоор снаал хураах байсан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс маргааш 10:00 цагт хийхээр болж, хойшлууллаа.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Х.Ганхуяг: Хулгайн асуудалд цэг тавимаар байна, хуулийнхнаа чуулганд суулга
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Мега төслүүдтэй холбоотой асуудлаа эрэмбэлээд явуулах эсэхээ шийдэхгүй бол Татварын багц хуулиар Хувь хүний орлогын албан татварыг бууруулна гэж байна. Орон нутгаас хэрэгжүүлж байгаа төслүүд ухсан нүх болоод дуусна, үүнд анхаарал хандуулмаар байна.
Хоёрт, утас асаасан ч зурагт асаасан ч Байнгын хороодны хурадаанаар хэлэлцэх гэж байгаа хоёр асуудал тутмын нэг нь хулгай яригдаж байна. Хулгайн асуудал дээр цэг тавимаар байна, УИХ-ын дарга аа.
Хууль хяналтын байгууллагын даргыг нь томилоод явуулсан юм бол одоо мэдээлэл авмаар байна. Үнэхээр хулгай хийгдээд байгаа юм уу, хийгдэхгүй байгаа юм уу, үнэн юм уу худал юм уу цэг тавимаар байна.
Иргэдтэй уулзсан ч хулгай ярьж байна. Өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр асуудлын нэг нь хулгай ярьж байна. Түр хорооны асуудал ярьж байна, сонсголын асуудал ярьж байна, хариу өгөх хүн байдаггүй. Хууль хяналтын байгууллага чинь байгаа юм бол энэ нь үнэн, энэ нь худал гэж дэнсэлмээр байна. Тэр хүмүүсээ дуудаж авч ирээд чуулган дээр суулга л даа, арай дэндэж байна ш дээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
-УИХ-ын гишүүн тодрхой асуудлаар асуулга тавих, асуулт тавих, нийтийн сонсгол зохион байгуулах, Хянан шалгах түр хороо байгуулах гээд хууль зөрчиж байгаа болон нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаар санаачлага гаргаад Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэх боломж байгаа, тэр боломжоо ашиглахыг зөвлөе.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Засгийн газар өөрөө мөрдөн шалгах алба биш гэдгийг сайн мэднэ. Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Хуулийн байгууллагаас мэдээллийг шаардаж байгаа, хуулийн байгууллага ажлаа хийж, нийгэмд үүссэн хардалт сэрдэлтийг хоёр талд нь гаргах хэрэгтэй.
Хулгай дээрэмд холбогдсон, авлига ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүд хуулийн байгууллагад очоод шалгуулах хэрэгтэй.
Гэм буруутай үгүй нь тогтоогдоогүй байж шударга үнэний дуу хоолой болж дээгүүр, доогуур гүйгээд байх хэрэггүй. Мега төслийг шалгах ажлын хэсэг байгуулсан, тэрний ард ямар нэг ашиг сонирхол байвал хариуцлага тооцно шүү. Хуулийн байгууллага ажлаа хий.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-УИХ-ын Хяналт шалгалтын тухай хулийг би сайн мэднэ, УИХ-ын дарга аа. Тэр хүмүүсийг УИХ томилсон, тэдэнд УИХ хариуцлага ярих боломжтой. УИХ мухардалд орсон, хулгайгаас өөр юм ярихаа больчихоод байна. Та байнгын хорооны хуралд орж үзсэн үү. Өчигдрийн хоёр Байнгын хорооны хурлын хоёр асуудлынх нь нэг хулгай яригдаж байна. Энэ улс чинь хөгжихөө байлаа, ард түмэнд найдвар байхгүй болчихлоо, итгэл үнэмшил байхгүй болчихлоо.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Үнэн, одоо сүүлийн үед хулгайч хулгайчийг бариарай гэдэг боллоо. Ер нь бол авлигатай тэмцэнэ гэдэг ёс зүй ярина, хариуцлага ярина. Ёс зүйтэй хүн хариуцлага ярьдаг. Одоо хэн нь ялгагдахаа болиод байгаа. Тийм учраас Засгийн газар шаардлагатай мэдээллийг хуулийн байгууллагад гаргаж өгнө. Мега төсөл нэрийн дор хулгай луйвар хийсэн байдалтай эвлэрэхгүй, зогсооно. Танил тал хамаагүй шүү.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
-УИХ-ын хаврын чуулганаар Улсын ерөнхий прокурорын тайлан, мэдээллийг сонсох дэгтэй. Энэ үед гэмт хэргийн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдын мэдээлэл хийгдэх байх. Түүнд гишүүд бэлтгэлтэй байж тодорхой асуудлыг ярьж гэмт хэрэг зөрчил гаргасан бол хариуцлага хүлээх, биенээ гүтгэсэн бол үнэн зөвийг нь ялгах ёстой.
УИХ-ын чуулганы танхимд гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй нэрийн дор биенээ гүтгэх, гэмт хэрэгт холбож ярих нь хэрээс хэтэрсэн.
УИХ нь өөрсдөө үнэн ч юм шиг, худлаа ч юм шиг байх нь зохимжгүй байгаа. Шаардлагатай тохиолдолд дараа дараагийн хяналт шалгалтын арга хэрэгслийг ашиглах боломжтой гэв.
Асуулт хариулт дууссаны дараа УИХ-ын гишүүн Х.Болормаа нарийвчилсан тооцоолол хийж, үнийн өсөлтийг хязгаарлахтай холбоотой бодлого барихгүй бол байдал хүнд байгааг, УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар, дунд шатан дахь хулгайтай тэмцэж, хариуцлага тооцох, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, гишүүдийн бүрэн эрхийн талаар байр сууриа илэрхийлэв.
Санал хураалтыг үдээс хойш хийхээр болж, чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав.
Ж.Энхбаяр: Огцом нэмсэн зардлыг санхүүжүүлэх потенциаль дутаад эхэлж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Улсын төсвийн орлого урсгал зардлаа санхүүжүүлээд дуусах нь. Хэдхэн жилийн дараа төсвөөс хөрөнгө оруулах ямар ч боломжгүй болгож байна. Инфляцийг 6 хувь гээд тавьчихдаг гэтэл өнөөдөр 10.1 хувь байгаа. Инфляцийн эсрэг ямар бодлого барих юм. Үнийн өсөлтийн эсрэг ямар бодлого барих юм.
Улсын төсвийн орлого 2015 онд 6 их наяд байсан бол 2027 онд улсын төсвийн орлого 34 их наядаар орж ирлээ. Улсын төсвийн орлого, зарлага 5.5 дахин өссөн хэрнээ иргэдийн дундаж цалин 2.5 дахин өсч байна, яагаад ийм урвуу хамааралтай байгаа юм. Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна гэсэн үг, төр бүгдийг идээд байна гэсэн үг. Олж байгаа орлого чинь иргэдийн амьдралтай дүйж байх ёстой. Яагаад төр нь данхайгаад байгаа юм.
Аж ахуй нэгжүүдээ хар даа, нийт бүртгэлтэй аж ахуй нэгжийн 45 хувь үйл ажиллагаа явуулж байна. 1-20 ажилтай компани нийт ажиллах хүчний 90 хувь байгаа. Татварын бодлого чинь яагаад том аж ахуй нэгж рүү шилжээд байгаа юм.

УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:
-Урсгал зардлаа нэмэгдүүлсээр байгаад улсын төсвөөр хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт хийх чадавхиа алдаад байна. Төсвийн орлого ордог хэмжээнд орж, төлөвлөсний дагуу биелж явж байгаа. Төсвийн орлого ноднингийн мөн үеэс 14 хувиар биелэсэн, экспорт ноднингийн мөн үеэс 60 хувь илүү экспорт гарч байна.
Бидний гол хэтрүүлж баталсан зардал буюу урсгал зардал цалин, хөлсөн дээр зардлын огцом нэмэгдлийг хүчтэй хийлээ. 4 их наядын нэмэлт зардал үүсгэсэн.
Гэтэл 4 их наядын хэмжээнд төсвийн орлого орж ирээгүй. Эдийн засаг маань 5.8 хувиар өссөн байна. Огцом нэмсэн зардлыг санхүүжүүлэх потенциаль дутаад эхэлж байна.
Дагаж орж ирж байгаа хуулиар зардлыг хязгаарлая, хуучнаар нь үлдээе. Хэрвээ УИХ-ын баталсан хэмжээнд зардал нэмэгдвэл хөрөнгө оруулалт хийх боломжгүй болно. 2027 онд нэг төгрөгийн хөрөнгө оруулалт шинээр хийхгүй гэсэн үг. Улсын төсвөөр хийгдэж байгаа 3.6 их наядын хөрөнгө оруулалт үргэлжлээд он дамжиж байгаа. Үүнээсээ бид 2.2 их наядыг хийх бололцоо үүсэж байна. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй гэдэг нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

УИХ-ын гишүүн П.Наранбаяр:
-Эдийн засгийн өсөлтийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 5 хувь, Засгийн газар 6 хувь, Дэлхийн банк 5.5 хувиар тус, тус төсөөлсөн байна. Өсөлт та бүхний төсөөлсөн хэмжээнд хүрч чадахгүй бол ямар нэгэн өөр төлөвлөгөө бий юу.
Багш, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэлээд өсгөсөн гэж яриад байгаа. Хэт бага цалинтай явж ирсний уршиг одоо гарч ирж байна. Үйлдвэрчний эвлэл тухайн үед ажил хаяад үндсэн цалингаа өсгөх шаардлага тавьсны дагуу ярилцаад цалингийн бүтцийн шинэчлэл хийснээр үндсэн цалинг 50 хувиар, арваннэг арванхоёрдугаар сард 26 хувиар нэмэхээр төлөвлөсөн. Тухайн үед 618 тэрбум төгрөг биш 969 тэрбум төгрөгийн тооцоог оруулж хэлэлцсэн боловч УИХ-аас 618 тэрбум төгрөг баталж өгсөн. Тийм учраас үндсэн цалинг нийт цалингийн бүтэц дотор 70 хувь эзлэхүйц байхаар тооцож, бүтцийг өөрчлөх ажлыг эхлүүлсэн. Гэтэл хоёр цалинтай гарлаа гэх шүүмжлэл өрнөхөд нэг цалинтай болгож байна гээд одоогийн үндсэн суурь цалингаас шууд тооцож нэмэгдэл олгодог 50, 50 хувь руугаа эргээд орж байна.
Багш нарын цалин бараг 12, 13 нэмэгдэлтэйгээр явж байгааг олон улсын байгууллагууд шүүмжилж үндсэн цалинд шингээх ёстой гэдэг зүйлийг ярьдаг.
Ингээд явчихаар төсвийн асуудал яригдана. Бид орж ирсэн 618 тэрбум төгрөгийг сар сараар нь тооцоод хүргээд явсан. Харамсалтай нь, одоо хүрэлцэхгүй болж байна. Сангийн яамнаас тодруулж асуухад салбарын сайд нь өөрийнхөө урсгал зардлаас асуудлаа шийднэ гээд байгаа. Урсгал зардал 4.3 их наяд төгрөгийн 3.1 их наяд төгрөг нь одоогийн цалингийн сан. Үлдсэн нэг их наяд төгрөг дээр сургууль, цэцэрлэгийн хоолны мөнгө байгаа. Сангийн яамнаас тухайн үед зөвлөл дээр 600 тэрбум төгрөг нэмэлтээр хэрэгтэй гээд байгаа, энэ мөнгө гарахгүй. Та бүхэн 2026 оны төсвөө тодотгохгүй байх нөхцөл үүсвэл төсвөө яаж хүргэх вэ. Одоогийн байгаагаар нэмээд явж болно, гэхдээ бид бодит үнэнийг эгцлэн харж нүүр тулах хэрэгтэй. Цалингийн төвөгтэй бүтцийг шинэчлэх ёстой.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Эдийн засгийн өсөлтийн 6 хувь бол эдийн засгийг халаахгүй. Олон улсын байгууллагууд эдийн засгийн өсөлтийг өмнөх жилүүдээс буурна гэдэг таамаглал гаргасан. Бид дотооддоо ямар үйл ажиллагаа явуулж, тэргүүн ээлжинд юу хийхийг тэд мэдэхгүй. Алт зэс, нүүрсний үнэ өсчихсөн байна. Гааль, боомт дээр зохих арга хэмжээ авч ажиллаж байгаа.
Импорт дээр ажиллах шаардлагатай учраас шуурхай арга хэмжээнүүдийг авсан. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хууль, татвар, халамж, төрийн албан хаагчийн цалин хөлсний асуудлыг нэгмөр оруулж ирээд шийдүүлнэ.
Би ажил аваад нөхцөл байдалтай очиж танилцсан. УИХ-аас 618 тэрбум төгрөгийг баталж өгсөн. П.Наранбаяр сайд бол Үйлдвэрчний эвлэлтэй уулзаад багш нарын цалинг нэмэгдүүлэх гурван талт уулзалтуудыг хийгээд явсан.
Гэхдээ таныг манай төсөв санхүү хариуцаж байсан сайд нар хуурсан юм байна гэж бодсон.
Энэ жилийн эхний гурван сарын мөнгийг түрүүлж аваад идчихсэн нь үнэн. Дөрөвдүгээр сард анх удаа орлогын гүйцэтгэл биелсэн. Таны 618 тэрбум төгрөгт тохируулах нэрийдлээр Засгийн газрын тогтоолыг өөрчлөөгүй. Та өөрчлүүлье гэж олон санал тавьсан. Хуучин цалин дээр 50 хувь нэмээд, шинэ цалин дээр нэмэгдэл тооцоод 50 хувь нэмсэн шүү гээд биеэ хуурсан. Чадахгүй юм бол яах гэж 50 хувь нэмнэ гэсэн юм бэ. Ирэх арваннэгдүгээр сард багш нарын цалинг дахиад 26 хувиар нэмнэ.
УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанд 83 гишүүн хүрэлцэн ирснээр 66.7 хувийн ирцтэй эхлээд байна.
Энэ өдрийн эртэч гишүүдээр УИХ-ын гишүүн Б.Уянга, Б.Пүрэвдорж, У.Отгонбаяр, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэболд нар тодров
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/-ийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
Хуулийн төсөлтэй холбоотой танилцуулгыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хийв. Тэрбээр “НӨАТ нь сүүлийн 10 жилд дунджаар төсвийн орлогын 20 орчим хувийг бүрдүүлж байгаа бөгөөд 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.2 их наяд төгрөгт хүрээд байна. Өнгөрсөн жил баталсан НӨАТ- ын буцаалтыг нэмэгдүүлэх зохицуулалт хэрэгжиж эхлэх үед төсвийн орлого 1.8 их наядаас 2.5 их наяд төгрөгөөр буурахаар байна.
Мөн 2025 оны намар төсөв батлагдах үед багш, эмч нарын цалинг өндөр дүнгээр нэмэгдүүлсний улмаас төсвийн урсгал зардлын хэрэгцээ өндөр байгаа энэ үед төсвийн орлого огцом буурахаар байгаа нь төсвийн тогтвортой байдлыг хангахад хүндрэлтэй болж байна.
Өөрөөр хэлбэл, цаашид төсвөөс санхүүжүүлэхээр гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтуудыг зогсоох, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх боломж хумигдах, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбаруудад төрийн үйлчилгээний чанар хүртээмж муудах эрсдэл дагуулахаар байна” гэлээ.
Хуулийн төсөлд тусгаснаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд ойролцоогоор 6.3 хувийн түвшинд хүрэх хүлээлттэй байна. Нүүрсний олборлолт тогтвортой өсөж, дэлхийн зах зээл дээрх бусад түүхий эдийн үнэ өсөх, экспорт тогтвортой нэмэгдэх төлөвтэй байгаа нь уул уурхайн салбарын өсөлтийг дэмжихээр байна. Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд үргэлжилж, салбарын өсөлтөд эергээр нөлөөлөх хүлээлттэй байгаа бөгөөд мөн боловсруулах үйлдвэрлэл нэмэгдэх хандлагатай байна.
Нөгөө талаас Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын улмаас шатахууны үнэ өсөж, улмаар үйлдвэрлэлийн зардал нэмэгдэн, аж ахуйн нэгжүүдийн ашиг буурч, дунд хугацаанд хөрөнгө оруулалтын идэвх саарах төлөвтэй байна.
Иймд үүсэж буй сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах боломжийг бүрдүүлнэ.
Эдийн засгийн өрсөлдөх чадвар болон өрхийн бодит орлогын өсөлтийг дэмжих зорилгоор инфляцийг тогтвортой, зорилтот түвшинд бууруулах бодлого баримталж байна. Энэ хүрээнд 2027 онд 7.0 хувь, 2028 онд 6.0 хувь, 2029 онд 5.0 хувьд хадгалагдахаар тооцоолсон. Инфляцийг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, экспорт, импорттой холбоотой зохицуулалтыг оновчтой хийж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
Хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан тусгай шаардлагуудыг ханган боловсрууллаа. Тухайлбал:
- Тэнцвэржүүлсэн орлого: Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон.
- Нэгдсэн төсвийн суурь тэнцэл: Нэгдсэн төсвийн суурь тэнцлийг ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь 2027-2029 онуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тус тус тэнцэж байгаа нь хуулийн шаардлагыг хангаж байна.
- Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ: Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ ДНБ-ний 30 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг хангаж байна.
- Засгийн газрын өр: Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг 2027-2028 онд 50.0 хувь, 2029 онд 45.0 хувь байхаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-д заасны дагуу Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангаж байна гэжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2027 оны төсвийн зарлагын хязгаар, 2028-2029 оны дунд хугацааны зарлагын хязгаар төсөөлөл болон Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Г.ХОРОЛ
3,576.03






















































Нэргүй 2026-05-14 118.221.147.99
Хятдад байдал маш муу байгаа. Гадаадын том компаниуд гараад ажилгүйдэл хэт өсөөд дотоодын компаниуд нь орлогогүй болсон барууныхан хятад барааг сайн оруулахгүй их хаадаг болсон. Олон хүн гудамжинд гарч, гэмт хэрэг хэт их өссөн. Хүний наймаа – хүмүүсийг барьцаалж онлайнаар залилан хийлгэдэг болсон. Ганц камбож биш бусад өмнөд азийн орнуудад ч ийм мафиуд олон байгаа. Хятад, өмнөд ази руу аялах аюултай болсон. Хүний эрхтний наймаа хэт ихэсч хятдад эргэн тойрон олон хүүхэд залуучууд алга болоод байн
Нэргүй 2026-05-14 66.181.166.134
Хөгжлийн банкнаас 30 тэрбумыг авсан хулгайч мөн үү
Иргэн 2026-05-14 66.181.180.211
Дэлхийн хөгжилтэй орнуудад хүн амаа өсгөх, тогтвортой байлгах гэж бүхий л зүйлээр төрөөс дэмжиж байхад Монгол улсын УИХ гишүүд нь хөөрхий юуу ч санааачилаад байгаа юм дээ зайлуул!!! Монгол улсад төрөлт эрчимтэй буурч үндэсний оршин тогтнох уу үгүй юу гэдгийг үзэх эгзэгтэй үед иймэрхүү эргүү юм бодож байхаар ядаж 4- хүүхэд гэсэн босгоо 3- хүүхэд болгож 6- 5 болгож бууруулахгүй бол одоо ийм олон хүүхэд төрүүлэх орчин байхгүй болж байна шүү дээ!!! Өөр олон хөнглөлт дэмжилгээр хүн амын өсөлтийг тог
Нэргүй 2026-05-14 202.126.88.137
Lawmaker-үүд яагаад ийм Тэнэг юмбэээ Хүний Биологийн процесс, Эр Эмийн хооронд илжиг жороолрх гэх мэт эргүү эргүү зүйлс хуульчилж байхаар Нийгмийн Олон2 тулгамдсан асуудлуудааа ХУУЛЬЧИЛААСАЙ дааа..
..Барилгын Компани удын Залилан, Хот Төлөвлөлт…..гм
Зочин 2026-05-14 66.181.187.87
Ганхуяг маш зөв Бямбацогт өөрөө маш том хулгайч авилгачин,сонгуулийг яаж хахуульдахыг төгс хийдэг хулгайч юу хийхгүй дээ
зочин 2026-05-14 66.181.187.13
Харин АН дотор л жинхэнэ мэрэгжсэн архаг хулгайчид үүрлэдэг
Нэргүй 2026-05-14 202.126.90.192
Бас нэг поп гөр.Хулгай гэж олон ярих тусам олон сонгогдоно.44 их гаяд гэсэн үлгэрүүд хулгайгаасаа олон..Сүүлдээ юу ч хийж чадахгүй.Чойжоо,женко шиг чимээгүй зайлна.
зочин 2026-05-14 66.181.187.13
Хятад орос орны эдийн засгийг унагаж,хөгжил цэцэглэлтийг саатуулж,улмаар тусгааар тогтнолыг нь алдагдуулан,өөрийн өмнө сөгдүүлэх явдал бол барууны хөрөнгөтнүүдийн гол зорилт Үүнд л гол ажил нь чиглэнэ, Яг үүнтэй адил монголын эдийн засгийг унагаж,санхүүгийн хүндрэлд оруулж, иргэдийн амьдралыг хүндрүүлж, дургүйцэл бухимдал самуун үүсгэх, бүх бурууг одоогийн засгийн газарт тохож ,луйврын аргаар төрийн эрхэнд гарах нь АН-ын гол зорилт, Сонгомол арга нь бусдыг гүтгэх,нэр төрийг харлуулах г,м
Зочин 2026-05-14 202.179.18.91
Хууль хяналтынхан маш муу ажиллаж бгаа бас шоронд нь явуулах бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Тэгэхгүй бол баярцогт шиг шоронгоос гарч ирээд 1 хүнд 30 саяыг 200 хүнд 600 саяыг өгөөд бүхэл бүтэн намыг худалдаад авч байна шүү дээ.
Зочин 2026-05-14 59.153.114.173
өөрсдөө хулгайч болхоор энэ ажил урагшлахгүй гацна
Нэргүй 2026-05-14 188.162.249.27
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!
сонгогч 2026-05-14 202.9.46.111
ОЮУТОЛГОЙН ДЭЭРМИЙН ГЭРЭЭНЭЭС ДУТУУГАА НӨХӨЖ АВЦГАА………….
Нэргүй 2026-05-14 103.57.94.14
Дээд боловсрол бүрэн дүүрэн эзэмшиж чадаагүй, хуурам ч дипломтой, хээл хахуулиар баяжсан ийм балай амьтан л Монгол төрд сайд майд хийгээд байхыг харахаар ёстой ичиж зовж, гуниж гутмаар болохымаа, чааваас !
Зочин 2026-05-14 103.57.94.100
МУ-ын ЗГ- т ЭЗХүрээлэн болон эрдэмтдийн баг Улс орны эдийн засгийн байдлын талаарх иж бүрэн судалгаа хийдэг сар бүр тайлан тавьдаг институци баймаар юм даа. Микро түвшний мэдлэгтэй эдийнзасагч , Сайд нар Улс орны э/з -г тайлбарлаад яриад байгаа нь л асуудал болоод байна даа
Зочин 2026-05-14 202.55.188.44
,чадахгүй Учралтайгаа огцор
зочин 2026-05-14 66.181.187.13
Учралын засгийн газар огцорлохоор л төсөвт учиргүй их мөнгө өөрөө урсаад ороод ирэх юм уу, Үнийн өсөлтөөс хамаарч зардал их нэмэгджээ,Тэгээд цалин нэм гэж засгийн газраа айлгана,Нөөц боломжоо үл тоон, дураараа авирлана,Самуун үүсгэж,засгийн газраа байнга унагаж,ажиллах боломжгүй болгодгийн гай л гарч байна, АН, улс оронд тогтворгүй байдал үүсгэж эдийн засгийг унагах зорилготой л ажиллаж байна,УИХ чинь, бие биеэ үзэн ядсан,улс орны төлөө гэх сэтгэл бараг үгүй хэд хэдэн бүлэг хүмүүсболж хувирчээ
зочин 2026-05-14 66.181.187.13
Хулгайн асуудалд цэг тавих гэгч ч үлгэр б**х аа, Төрийн эрхийн төлөө хэсэг бүлэг болж тэмцэлдэнэ ,Бие биенээ үзэн ядна, гүтгэнэ, Ямар ч хамаагүй аргаар нэр төрийг нь харлуулах бузарлах гэж оролдоно,Иргэдэд хайртай шудрага үнэнч эх орончид болж жүжиглэнэ, Нийгмийг хуурна Самуун дэгдээнэ, Засгийн газраа байнга унагана, Ажиллах боломжгүй болгоно, Аливаа хэрэг зөрчил,гэмт хэргийг хэт хөөрөгдөн сурталчилна, Улс төрийн зорилгоор ашиглана Эцэсийн эцэст улс орон иргэд л хохирно
Нэргүй 2026-05-14 103.229.120.35
ХЭТ ИХ НЭМСНЫ ГАИ 30%, НЭМЭХ БАИСАН ЮМ
Нэргүй 2026-05-14 175.195.229.95
Увайгүй албат