"Toyota Prius 30" загварыг эдийн засагт хэмнэлттэй, эгэл даруухан унаа гэж хардаг. Гэтэл энэ машиныг өөрийн гэсэн өнгө төрх, үнэ цэнтэй урлагийн бүтээл болгож болохыг Г. Бямбадорж өөрийн хүлгээрээ батлан харуулж байна. Ингээд "Crawling Gang auto club" клубын гишүүн, авто соёлыг түгээгч Г.Бямбадоржтой хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Энэ жилийн "Power Expo 2026"-д оролцож буй машинуудаас монголчуудын хамгийн их хэрэглэдэг приус машиныг тоноглосон нь содон харагдлаа. Машинаа хэдэн жил тоноглож байна?
–Миний хувьд "Power Expo 2026" бол маш том соёл бөгөөд том арга хэмжээ. Би өөрийн машинаа 2023 оноос хойш тоноглож, өөрийнхөө хүссэн дүр төрхөд оруулахаар ажиллаж байна. Энэ удаагийн 2026 оны экспод оролцохын тулд би бүр хоёрдугаар сараас эхлэн бэлтгэлээ базаасан. Нийтдээ гурван сарын хугацааг зөвхөн энэ үзэсгэлэнд зориулсан тоноглолуудаа хийхэд зарцуулсан гэсэн үг. Автомашины тоноглол гэдэг маш өргөн ойлголт, дотор болон гадна талд нь хийх зүйл зөндөө байдаг. Мэдээж хүн бүх зүйлийг нэг доор бүгдийг нь хийчихэж чадахгүй шүү дээ.
Тодорхой цаг хугацаа, төсөв мөнгө, санхүүгийн төлөвлөгөө шаарддаг.
Миний хамгийн их ач холбогдол өгч, хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн хэсэг бол хойд талын тээшний хөгжим. Энэ хөгжмийн систем маань л гэхэд ойролцоогоор 6-7 сая төгрөг болсон. Үүнээс гадна хаалганууд маань дээшээ нээгддэг, хаалганы нугасны ажлыг 2025 онд хийж дуусгасан. Урд талын хамар, хойд хэсэг, хажуу тал гээд ер нь иж бүрэн тоноглол хийгдсэн.
-Тоноглолд санхүүгийн хувьд нийт хэдий хэмжээний зардал гарав?
-Энэ бол зүгээр нэг засвар биш, машин дотор машин бүтээх хэмжээний ажил болсон. Энэ машин дээр одоогоор хийгдсэн тоноглолыг бүгдийг нь нийлүүлээд тооцвол дахиад нэг шинэ "Prius 30" авах хэмжээний мөнгө орчихсон байгаа. Дэлхий даяар, тэр дундаа Япон болон Монголд энэ загвар маш их байдаг тул "aftermarket" буюу үйлдвэрээс гадуурх тоноглолууд маш элбэг.
"Prius"-ийн анхны хэлбэр нь маш өвөрмөц учраас бага зэргийн доод хормой болон гоёлын обуд хийхэд л төрх нь огцом өөрчлөгдөж, спортлог харагдаж чаддаг.
Мөн "Hybrid" системтэй учраас дотор салондоо төрөл бүрийн гэрэлтүүлэг, ухаалаг системүүд суурилуулахад тэжээлийн хувьд давуу талтай байдаг.
-Машинаа тоноглох нь хувь хүний хобби. Гэр бүлийнхэн нь санхүүгийн болоод бусад зүйлсээр хэр зэрэг дэмждэг вэ?
-Миний хувьд энэ бол зүгээр нэг төмөр хүлэг биш, миний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийн маань нэг хэсэг юм. Тийм ч учраас гэр бүлийнхэн маань миний сонирхлыг маш сайн ойлгож, үргэлж халуун дулаанаар дэмждэг. Би эхнэртэйгээ зөвлөлдөж, цалингаа бага багаар хуримтлуулж байгаад л машинаа тоноглодог. Энэ бол бидний хамтын хөдөлмөрийн үр шим шиг санагддаг юм. Мөн компанийн хамт олондоо маш их талархаж явдаг. Намайг энэ сонирхолдоо тууштай байхад тэд үргэлж урам өгч, заримдаа санхүүгийн хүндхэн шийдвэр гаргах үед байгууллага, хамт олон маань туслалцаа үзүүлж, ивээн тэтгэх тохиолдол ч гардаг. Энэ бол зөвхөн миний сонирхол биш, намайг тойрон хүрээлж буй хүмүүсийн итгэл сэтгэл шингэсэн хүлэг юм.
Эрэгтэй хүний хувьд машин гэдэг бол зүгээр нэг унаа биш, түүний нэр төр, эрч хүч, бас амжилтынх нь толь байдаг.
Заримдаа үгээр хэлж чадамгүй тэр нандин холбоог би машинаасаа мэдэрдэг. Би машиндаа хүүхэд шигээ л хайртай. Машинаа арчилж, тоноглож, улам төгс болгох тусам би өөрөө ч бас хөгжиж, шинэ эрч хүчээр цэнэглэгддэг дээ.

–Таныг "Crawling Gang auto club" клубын идэвхтэй гишүүн гэж сонссон. Танай клуб нь хэдэн гишүүнтэй, ямар зүйл дээр нэгдсэн бэ?
–Тийм ээ, би "Crawling Gang auto club" клубын нэг хэсэг болоод өдгөө нэг жил гаруйн нүүрийг үзэж байна. Манай клуб одоогоор 30 гаруй гишүүнтэй, бүгд нэгэн зорилго, нэгэн сонирхлын доор нэгдсэн, маш найрсаг, идэвхтэй залуусаас бүрддэг. Миний хувьд энэ клубыг зүгээр нэг ижил сонирхолтой хүмүүсийн нэгдэл гэхээс илүүтэй "Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө" гэсэн зарчмаар зангилагдсан гэр бүл шиг санадаг. Бид бие биедээ тус болж, нэгнийхээ асуудлыг өөрийн мэт хүлээн авч, дэмждэг нь манай клубын хамгийн том давуу тал юм. Клубынхээ залуустай уулзах бүрд үргэлж шинэ зүйл сурч, мэдээлэл солилцож байдагтаа би маш их баяртай байдаг. Бид зүгээр нэг цагийг өнгөрөөх бус бие биедээ туршлагаасаа хуваалцаж, санал бодлоо чөлөөтэй уралдуулж, хамтдаа хөгжиж байдаг нь үнэхээр сайхан мэдрэмж төрүүлдэг. Энэхүү эерэг уур амьсгал, бие биеэ гэсэн сэтгэл л намайг энэ клубын үнэ цэнтэй гишүүн гэсэн мэдрэмжийг төрүүлдэг.
-Машинаа та хүүхэд шигээ хайрладаг гэлээ. Гадуур явахад хүмүүс их сонирхож, анхаардаг байх?
-Хүмүүс намайг машинаа тоноглоход маш их хүч хөдөлмөр зарцуулсан болохоор "Хаалга чанга хаахад л уурлаж, эмзэглэдэг байх" гэж боддог байх. Гэхдээ миний хувьд энэ асуудалд нэлээд тайван ханддаг. Машин гэдэг эцсийн дүндээ бидний хэрэглээ бас таашаал авахад зориулагдсан зүйл шүү дээ. Харин ч хүмүүс миний машиныг ирж сонирхоод, "Ямар гоё болсон юм бэ", "Үнэхээр өвөрмөц харагдаж байна" гэж урам өгөхөд тэр бүхнээс би маш их эрч хүч, кайф авдаг. Хөдөлмөрөө бусдаар үнэлүүлж, эерэг сэтгэгдэл сонсох нь жижиг сажиг зүйлд эмзэглэхээс хавьгүй илүү үнэ цэнтэй санагддаг юм. Одоо миний машинд хэрэгтэй зүйл нь "Air Suspension" буюу хий нугасны систем. Үүнийг суурилуулж чадвал машины маань техникийн үзүүлэлт болон бусад тал дээр ер нь төгс болно доо. Хий нугас тавьснаар замын нөхцөлдөө тааруулж машины өндөр, намаа тохируулах боломжтой болох учраас миний төслийн хамгийн чухал сүүлийн цэг байх болно.
-Ирэх жилийн "Power Expo 2026"-д ямар шинэ, содон зүйлтэй ирэхээр төлөвлөж байна вэ?
–Энэхүү "Prius 30"-ийн маань тоноглол үндсэндээ дуусгах шатандаа орж байна. Гэхдээ энэ бол төгсгөл биш, харин дараагийн том алхмын эхлэл юм. Ирэх жил би тэс өөр машин, тэс өөр өнгө төрхтэйгөөр авто экспод оролцохоор хэдийн төлөвлөж эхэлсэн. Надад шинэ санаа болон эрч хүч маш их байна. Дараа жилийн "Power expo festival" дээр хүрэлцэн ирж ямар автомашин тоноглосон талаар ирж сонирхоосой гэж хүсч байна.
3,576.03
















































Cool girl 2026-05-15 103.57.93.222
Nicer
хүүхэд 2026-05-15 202.131.230.90
чамд ямар сэтгэгдэл төрөх нь чиний хэрэг гэхдээ хотын гудмаар золбин нохой шиг шөнө өдөр орилж давхиж оркдохоо болино уу
Нэргүй 2026-05-15 66.181.177.175
1980-аад оны сүүлчээр японоос Халх гол, Чөлөөлөх дайны төлбөрт буруу жолоотой тоёото корона ирсэн. Дзрмээ барьдаг үе байсан болохоор Очироо гэдэг техникийн авьястай хүн жолооны хүрдийг зөв болгосон машин одоо Сэлэнгэд бий. Техникийн чадвартай хүмүүс буруу рультэйг зөв болгож өгвөл олон хүн дэмжинэ. Засгаас стандартыг нь баталж өгөөд олон ярьж чөдөр болохгүй байх хэрэгтэй
Zochin 2026-05-15 192.82.64.133
Ene Prius bol goy haragdaj bsaan. Bagaajnii zurag murgiig n medeendee oruulchihgui dee
Нэргүй 2026-05-15 66.181.190.227
чи шинэ машин хийж үзчээд ингэж хэл
Нэргүй 2026-05-15 103.229.122.206
Чи хуцаа п***а минь!