Хятад Европ руу экспортлох ачаагаа Монголоор дамжуулах нь ашигтай

Хятад Европ руу экспортлох ачаагаа Монголоор дамжуулах нь ашигтай

Хятад Европ руу экспортлох ачаагаа Монголоор дамжуулах нь ашигтай

БНХАУ-ын төрийн бодлогоор 2016 оноос эхлэн зэрэглэлээ ахиулсан уг төвийг 2024 оны нэгдүгээр сараас “Улаанцавын Хятад-Европын ачаа тээврийн шуурхай түгээлтийн төв” болгон өргөтгөжээ. Өнөөдөр 30 гаруй га талбайд үйл ажиллагаа явуулж буй тус төвд төмөр зам, авто замын тээвэр, үйлдвэрлэл, агуулахын цогц үйлчилгээ нэг дор төвлөрсөн байна. ӨМӨЗО-ны хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ Орос, Европоос орж ирэх уул уурхай, мод зэрэг түүхий эдийг боловсруулан Хятадын дотоодын зах зээлд нийлүүлдэг аж.

Жилдээ Хятад-Европын чиглэлд 1086 удаагийн галт тэрэгний цуваа явуулдаг. Үүнд хүнс, тоног төхөөрөмж, автомашин зэрэг барааг голлон тээвэрлэдэг байна.

Улаанцав-Эрээн хотын Үндэсний логистикийн төв паркийн Удирдлагын хорооны Эдийн засгийн хөгжлийн газрын захирал Жон Дун Ён “Бээжин болон Хойд Хятадын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг Европ руу гаргах, Тяньжиний боомтын ачааг Монгол, Орос болон хойд бүс нутаг руу түгээх гол зорилготой. Мөн манай төвөөр дамжин зарим аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ савлах, ангилах, боловсруулах үйлдвэрлэл явуулдаг. Одоогоор 30 мянган тонн самрын үрийг Европ руу экспортолж байна” гэв. Тус парк нь гаалийн баталгаат үйлчилгээ, орчин үеийн логистик, олон улсын худалдаа, үйлдвэрлэлийг хослуулсан цогц бүс болон хөгжиж байгаа бөгөөд 2024 оны байдлаар 21 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Нийт үйлдвэрлэлийн өртөг нь 2.51 тэрбум юаньд хүрч, өмнөх оноос 27 хувиар өсчээ.

Үүнээс аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өртөг 2.28 тэрбум юаньд хүрсэн бол тээвэр, агуулахын орлого 220 сая юань болж 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Цаашид Монгол Улстай хамтран Европ руу чиглэх ачаа тээврийг нэмэгдүүлэх, цувааны хүлээгдлийг бууруулах шаардлагатай байгааг онцлов. Учир нь Казахстанаар дамждаг маршрутаас 2800 км-ээр богино гэж тооцогддог Улаанцав-Эрээн-Монгол-Оросын төмөр замын коридор нь Европ хүрэх шинэ гарцын нэгээр нэрлэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хип хопын ерөнхийлөгч Бабар 2026-05-13 178.115.67.207

Хурдан галт тэрэгээр шинчилэх хэрэгтэй .Хятадын хурдан галт тэрэг дэлхийд дийлж бн.Тэгэхэд ээ бурхан минь оросын аймшгийн удаан галт тэрэг үчиж үхээч ингэж амьдрахаар нөлөө сөөбнүүд ээ.!!!

Avatar

Нэргүй 2026-05-13 103.145.234.146

what's the confidence of Mongolia ? the bad infrastructure, bad business enviroment, severe corruption.

Avatar

Нэргүй 2026-05-13 66.181.160.120

Хоригт байгаа оросоор европруу ачаа тээвэрлэнэ гэж бараг худлаа биздээ.

Avatar

Нэргүй 2026-05-13 59.153.113.247

Төмөр замаа шинэчилж, нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар ОХУ-тайгаа сайн ярилцаж, тодорхой шийдвэрт хүрэх боломжтой. Манай улсын Транзит тээвэр олон улсын хувьд чухал байгааг үсрэнгүй хөгжиж байгаа Хятад улсын зах зээл шаардаж байгаа юм байна. Үүнд бид яаж ороцох юм бэ гэсэн асуулт гарч байна.

Avatar

Төр ААНэгжүүдээ сонс. 2026-05-13 202.179.18.29

Нарийн царигтай Шинэ төмөр замыг хувийн хэвшилтэй хамтарвал 2 жилийн дотор барьж чадна . Төр ажилаа хийхгүй бна

Avatar

ЗОЧИН 2026-05-13 66.181.177.138

1.МОНГОЛООР ДАЙРАХ НЬ КАЗАКСТАНААР ДАЙРСНААС 2800 км ДӨТ ГЭДЭГ ХУДЛАА. 2.ХЯТАДААС ЗАМЫН-ҮҮД,СҮХБААТАРААР ДАЙРАН ЕВРОПРУУ АЧАА ЯВАХ БОЛОМЖГҮЙ,УКРАЙН-ОРОСЫН ДАЙНААС БОЛООД УКРАЙНААР БҮР ЯВАХГҮЙ,БЕЛОРУСС ЕВРОПЫН ХОРИГТОЙ УЧРААС МӨН АЧАА БАРАГ ЯВАХГҮЙ.МАНАЙХААР ЕВРОПРУУ АЧАА ОДОО Ч ХЭТДЭЭ Ч АЧАА БАРАГ ЯВАХГҮЙ.ХАРИН ОРОС,ХЯТАДЫН ХООРОНД МАНАЙХААР 7 САЯ ТН-ООС ХЭТРЭХГҮЙ ТРАНЗИТ Л ЯВНА.ХЯТАДААС ЕВРОПРУУ ОДООГООР КАЗАКСТАНААР,ХЭТДЭЭ КЫРГЫЗСТАН,УЗБЕКИСТАНААР ТАВЬЖ БУЙ ШИНЭ ТӨМӨР ЗАМААР ЯВНА.

Avatar

Иргэн 2026-05-13 66.181.191.199

Юуун Хятад Европын транзит тээвэр вэ, хэдхэн наймаачид, хувийн хэвшлийн ачааг дийлэхгүй махийж байгаа УБТЗ – аа шинэчлэхгүй бол 19- зууны технологийн хоцрогдол хөгжлийн тушаа болж бн!!!

Avatar

Нэргүй 2026-05-13 142.127.75.181

Төмөр замаа шинэчил. Хос, цахилгаан төмөр зам болгочихоод наадхаа ярь

Avatar

Нэргүй 2026-05-13 59.153.113.99

хайрт ах оростой хамтарсан юм чинь лөөлөө болох байхаа

Avatar

зочин 2026-05-13 202.9.46.27

ХОС ТӨМӨР ЗАМТАЙ БОЛМООР БАЙНА

Avatar

зочин 2026-05-13 103.57.95.183

Хятадууд европ тив руу хямд, хурдан нэвтрэх төмөр зам тун удахгүй Казахстанаар дамжуулан тавих шинжтэй боллоо. Манай дарга нар Замын-Үүд – Хиагтын төмөр замаа 2 эгнээ, цахилгаан галт тэрэгний төсөл санаачлан Хятад Улстай хамтран хэрэгжүүлэх санал тавихгүй байх аа, өнөө танк ороод ирнэ гэсэн бодол нь хэвээрээ байгаа байх даа?

Avatar

Нэргүй 2026-05-13 43.242.242.59

Манай улсад ашигтай л юм байна.

Avatar

Нэргүй 2026-05-13 202.9.41.101

18-р зууны уураар ажилдаг мөн хэт удаан МТЗ-аар ямар эргүү нь ачаагаа явуулж шатах?

Avatar

зочин 2026-05-13 66.181.191.170

Төмөр замаа цахилгаанжуулах хэрэгтэй шдээ

Avatar

Нэргүй 2026-05-13 103.229.121.58

орос ах нар чинь мэднэ

Avatar

Нэргүй 2026-05-13 66.181.160.94

хэнтийн сургуулиудын захиралууд солонгост хулгай хийж байгаад баригдсан байна шившигийн новшнууд. МАН-ы томилсон хулгайчууд үнэхээр үхэл царайлсан хулгайчууд юмаа. яг нэг хүүк оюук нянбактер шигээ новшын хулгайчууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж