Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2026.05.13/ "Сэлбэ дэд төв" төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Татвар төлөгчдийн мөнгө буюу нийслэл, орон нутгийн төсвөөр томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхгүй харин гадаадын зээл, тусламж болон бондоор санхүүжүүлэх зарчмыг Төсвийн тухай хууль, түүнтэй холбоотой эрх зүйн орчноор бүрдүүлсэн. Гэвч Төсвийн тогтвортой байдлын тухайн хуулиар гадаадаас зээл авч төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн атал Төсвийн тогтвортой байдлаар хязгаарласан. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал нэг хувиас хэтрэхгүй байна гэх хязгаарлалт хийсэн. Тэр утгаараа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон Газрын тосны үйлдвэр, "Сэлбэ дэд төв" төслүүд гүйцэтгэл хийсэн ч зарцуулалт гаргаж чадахгүй байна. Төсөв ерөнхий хүрээндээ хумигдсан байдалтай байна. Уг төсөл эргээд ААН-үүдээр дамжуулан зардал буюу зээлээ төлөх боломжтой атал төсөв дээр нэг багцад оруулсан байсан.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай тэргүүтэй гишүүд хуулийн төсөл өргөн барьсан ч УИХ-аар хууль эцэслэгдэн батлагдахад гурван хүний саналаар унасан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас "Сэлбэ дэд төв" төслийг хасаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон нефт боловсруулах үйлдвэрийн асуудлыг яаралтай горимоор дахин өргөн барихаар болж байна.
"Сэлбэ дэд төв" төслийн хувьд өнөөдрийн байдлаар 35 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд оны төгсгөл гэхэд зарим энэ блокийг Улсын комисс хүлээн авах төлөвлөгөөтэй байна. Харин ирэх жилээс үлдсэн блокийг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа.
Монгол Улсын хэмжээнд анх удаа гэр хорооллын 160 га газрыг нэг жил хагасын хугацаанд чөлөөлж, төсөв босгож, орон сууцжуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөс урагш бүх талбайг ойрын гурван жилийн хугацаанд чөлөөлж, хувийн секторуудад шугам сүлжээ, дулаан хангамж, техникийн асуудлыг бүрэн шийдвэрлэн өгч барилгын компаниудад өгөхөөр ажиллаж байна.
"Сэлбэ төв"-ийн урд үзүүрээс урагшаа 32-ын тойрог хүртэл газар чөлөөлөлтийн ажлыг ирэх жил хүртэл хийж, сургууль, цэцэрлэг бусад зүйлсийг барих юм. Нөгөөтэйгүүр, "Баянхошуу дэд төв" төслийн хүрээнд ирэх зургаа, долдугаар саруудад 400-500 айлын байр ашиглалтад орно. Мөн Баянхошуунаас урагшаа Ханын материал орчмын гэр хорооллуудыг орон сууцжуулна.
Азийн хөгжлийн банктай хамтарч хийсэн судалгааны дагуу төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна.
"Сэлбэ дэд төв" төслийн хувьд ойрын хугацаанд байрны захилга авч эхэлнэ. Захилга авахдаа бусад мэдээлэл нь нэгдсэн байдлаар явагдана. Мөн борлуулалт хийгдсэн орлогыг авсан зээлээ буцаан төлж, нийгмийн үр өгөөжээ өгнө. Ингэснээр гэр хорооллыг орон сууцжуулж, гэр хороололд амьдарч байгаа иргэдийн амьдралын чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах юм.
"Сэлбэ дэд төв" төслийн хувьд зээлсэн мөнгө бол 500 сая доллар. Ойролцоогоор 2.5 их наяд төгрөгөөр орон сууц баригдана.
Энэхүү орон сууц нь 8660 гаруй айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд 4-5 га газрыг нь чөлөөлж барилгын компаниудад дараа төлөх нөхцөлөөр олгосон. Нийтдээ 10 гаруй мянган айлын орон сууц босно. Төслийн хүрээнд таван сургууль, 7-8 цэцэрлэг болон бусад үйлчилгээний төвүүд байхаас гадна ажлын байрыг хадгалсан бүтээн байгуулалт босно.
Зээл төлөлтийн тухайд 2028 оноос эхлэх бөгөөд өнөөдрийн байдлаар хадгаламжид 1.6 их төгрөгийг арилжааны банкуудад 16-17 хувийн хүүтэй хадгалсан байгаа. Одоогоор хүү төлөлт хэвийн явагдаж байна. Өнгөрсөн жилд хүүгийн ашгаас нийт 96 тэрбум төгрөгийн ашиг олж авсан.
Гэр хорооллыг орон сууцжуулалтанд хамруулахын тулд Сэлбэ, Шар хад, Дамбадаржаа, Толгойт зэрэг дэд төвүүдэд төслүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сантай хамтарч Баянхошуу дэд төвд 95-95-90 болон буцалтгүй тусламж 50 гэсэн төслийг хэрэгжүүлэхээр газар чөлөөлөлтийн ажлыг энэ жил эхлэх гэж байгаа. Тухайн төслүүдийг нийслэл удирдахгүй, Хөгжлийн банкны дэргэдэх байгууллага хариуцан ажиллана" гэлээ.
3,576.26






















































Нэргүй 2026-05-13 202.9.46.115
Төгрөгийн ханш унагаж, үнэ хөөрөгдсөн үнэ зарлаад бсан биз дэ энэ нян.
Үйлийн Үр 2026-05-13 202.126.88.137
Дарга нар, Компаний Захиралууд Богд ууланд Хаусанд Тансаглаж байхад Жирийн Иргэд нь Барилгын Компаний Залиланд өртөж сууна…..Ядарсаг бид урд насандаа энэ Дарга нар, Барилгын Компаний Захиралуудад Муу юм хийж бсан Үйлийн үртэй байхооо…..
Монголчуудын үйлэээ гэж
Үйлийн Үр 2026-05-13 202.126.88.137
Монголчууд 1990 оноос хойш хүн амын 60-70% нь орон сууцгүй, Ямар ч улсад амьдраад байгаан, үлдсэг 30-40% ыг нь Барилгын Компаниуд, Банк бусууд залилдаг. Ийм л улсад аж төрж бна
Уншигч 2026-05-13 66.181.191.85
Учралыг огцруулахыг уриалж байна
Нэргүй 2026-05-13 178.174.229.45
ENE GALZUUG BI ALNAAA
Бат Үүл 2026-05-13 66.181.165.234
Сэлбийн чөлөөлөлт бол гайхамшиг байна лээ.яаж ийм том газрыг ийм хурдан хугацаанд чөлөөлж чадав Нямка лалраа
Нэргүй 2026-05-13 43.242.242.59
Уулнь гэр хорооллыг оронсууцжуулах юм бол агаарын бохирдол утаас багасах учиртай. Гэтэл УИХ-аас яагаад Сэлбэ дэд төвийн орон сууцжуулөалтын төсвийг өгөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. гэр хорооллын иргэд болхоор тэд дээрэлхэж байгаа бололтой. Бид яагаад орхон сууцанд амьдарч болдоггүй юм. Няибаатар энэ ажлыг санаачилсан болохоор АН болон МАН-ын Няибаатарт дургүй хүмүүс албаар төслийг өгүүлэхгүй унагааж байна. Новшийн улс төржилт иргэдийн амьдралд садаа болж байна.
Нэргүй 2026-05-13 103.212.163.215
uchral gej neg erguu n**** bna, AN bol tertei tergui Mongoliin esreg nam.
Зочин 2026-05-13 64.119.29.46
ТЭЦ-5 болон туулын хурдны зам бол үлгэр баригдахгүй маш их удна харин энэ бариад бгаа орон сууц нь үнэтэй ч гэсэн ард иргэд яаж ийгээд аваад л дууссан эд нар ашигаа хийгээд болно
Нэргүй 2026-05-13 66.181.160.94
хэнтийн сургуулиудын захиралууд солонгост хулгай хийж байгаад баригдсан байна шившигийн новшнууд. МАН-ы томилсон хулгайчууд үнэхээр үхэл царайлсан хулгайчууд юмаа. яг нэг хүүк оюук нянбактер шигээ новшын хулгайчууд.
Нэргүй 2026-05-13 138.252.29.39
h*****d bga mal ve chi huvi hunii humuujliin asuudal yahleeree toriin asuudal boldog yum cham shig malnuudiig bagsh bolgohod iim honooltei bgashd
иргэн 2026-05-13 202.126.88.141
түуиыг байнга ачххд дахиад авчраад тавих юм татвар төлөгчидын мөнгийг ингэж үрэхээ өолиочээ 1 түц ачих буулгахад хичнээн төгрөг зарцуулж бгаа тооцоо бна уу дүүргийн дарга нар юу хийж өна вэ хотоос хол аваачиж буулгаачэн ахиж тавьбал маш өндөр торгууль тавиачээ яахаараатшээс баасны үүр өвчний үүрт 10 сая төг өнчихөөд бхад ахиад буулгаж буудал хотын өнгө үзэмж буүартуулаад түц авчирч тавиад бгаа юм зайлуулж хваач буудал болгон дээр нэмэгдэж бна сэлбэ байрнуудаа хэсэгчлээд ашиглалтанд оруулаач