2025 онд Замын-Үүд боомтын төмөр замаар 18,4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оноосоо 1 сая гаруй тонноор илүү байна. Мөн 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар Замын-Үүд боомтын төмөр замаар хүлээн авсан, хүлээлгэн өгсөн ачааны хэмжээ 6 сая 341 мянган тоннд хүрээд байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11,1 хувиар буюу 632,9 мянган тонноор илүү байгаа юм.
Ийнхүү Монгол Улсын эдийн засагт голлох үүрэгтэй Замын-Үүд боомтын төмөр замаар тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ өсөж байгааг харгалзан төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг илүү сайн хангахын тулд УБТЗ-ын Замын-Үүд Эргэлтийн депог Сайншанд татах хэсгийн харьяанаас гаргаж бие даасан Татах хэсэг болголоо.
Замын-Үүд Эргэлтийн депог татах хэсэг болгосноор гол замын болон сэлгээ, зөөврийн 20 зүтгүүртэй тус татах хэсэг нь төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварыг бие даан хийдэг болно. Мөн эдгээр засварыг хийдэг болсноор ачааны зүтгүүрийг Сайншанд, Улаанбаатарын татах хэсэг рүү явуулж засвар хийлгэдэг байсан үр ашиггүй зардал, сул гүйлтийг багасгах ач холбогдолтойгоос гадна өөр бусад олон хүндрэлүүд арилах юм.
3,576.26






















































Уг нь а**х бна ш дэ 2026-05-13 202.70.40.217
Хүн ард иргэддээ хүндрэл учруулалгүй ар өврийн хаалга гэхгүй ажиллавал бүүр а**х нь ээ. аймаар боломж нөөц байдаг юм бна даа
Нийтээрэээ...... 2026-05-13 202.126.88.137
Хотын боржуур, замын хавтан 2-ыг л Гайхаал Учрыг нь олж ядаад нийтээрээ Facebook-ээр шуураад байхын, Яг үнэндээ Хотын гудамж, Булан тохой бүрээр явж үзвэл Хувийн Хэвшлүүдийн гадна Орчин Тохижилт гэж бүгдээрээ Ноохойрсон Матарыг юмнууд бгаашдэээ……..Яагаад Нийтээр Хариуцлагагүй юибэээ