"2 саяын цалинтай иргэнд 180 мянган төгрөг гарт нь үлдэнэ"

"2 саяын цалинтай иргэнд 180 мянган төгрөг гарт нь үлдэнэ"

"2 саяын цалинтай иргэнд 180 мянган төгрөг гарт нь үлдэнэ"

Хувь хүний орлогын албан татвар /ХОАТ/-ыг нэг хувь болгож бууруулах хуулийн төслийн талаар өнөөдөр /2026.05.13/хууль санаачлагч Ардчилсан намын гишүүд мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулахыг зургаан өдрийн дотор 100 мянган хүн дэмжиж, цахим гарын үсэг зурсан. Энэ санаачлагыг бидний хэдэн УИХ-ын гишүүд хүлээн авч, хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төслийг үдээс хойш Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх бөгөөд Баасан гаригт чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон. ХХОАТ нь өсөн нэмэгдэх хандлагатай бөгөөд хамгийн доод тал нь 10 хувь байдаг. Энэ хувийг тэгш татвар буюу нэг хувь болгох зорилго тавьж байгаа юм. Өнөөдөр үнийн өсөлт, инфляци, төгрөгийн ханш ямар байгааг мэдэж байгаа байх. Тэгэхээр ард иргэдийн гар дээр авч байгаа цалин үнэгүйдсэн. Монгол Улсын иргэдийн дундаж цалин 2.2 сая төгрөг байдаг. ХХОАТ-ын 81 хувийг нь цалин авч буй иргэд бүрдүүлж байна. Цалин авч байгаа 975 мянган иргэн энэ татварын дийлэнхийг бүрдүүлж байна. Дундаж давхаргын иргэд өрөөс өрний хооронд, зээлээс зээлний хооронд олон жил амьдарч байна. Үүний улмаас 60 хүртэлх насныхан гадаадад ажиллаж, амьдрах сонирхолтой байгааг судалгааны дүн харуулж байна. Энэ нь хөдөлмөрлөж олсон цалин нь амьдрал ахуйд нь хүрэлцэхгүй байгаатай холбоотой. Тэгэхээр энэ татварыг нэг хувь руу бууруулж байж, иргэдийн гар дээр үлдэх мөнгө бага ч атугай нэмэгдэнэ. Жишээлбэл, 2 сая төгрөгийн цалинтай хүний татвар төлөх мөнгөнөөс 180 мянган төгрөг өөрт нь үлдэх юм. Энэ бол тийм их мөнгө биш. Махны үнэ 30 мянга давсан байгаа энэ үед бага мөнгө хэдий ч нэг шуудай гурил, будааны мөнгө юм.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжинэ гэж найдаж байна. Засгийн газраас оруулж ирсэн Хувь хүний орлогын албан татвартай холбоотой нэмэлт өөрчлөлтэй хамт хэлэлцээд явах юм.

Мэдээж цаагуураа далд эдийн засаг хумигдана. Үйл ажиллагааны орлогоо мэдүүлдэггүй, татвар төлдөггүй иргэд байдаг. Үүнтэй холбоотойгоор татвар төлөлтийн процессыг хялбарчлах шаардлагатай. Татварыг өндөр байлгахаас илүүтэй суурийг нь нэмж, орлого буурахгүй нэмэгдэх хандлага байдаг гэдгийг судлаачид зөвлөдөг. Өнгөрсөн 2025 оны улсын төсвийг батлахдаа 2.3 их наяд төгрөгөөр долоо хоногийн дотор бууруулж орж ирсэн байдаг. Дараагаар нь нэг жилийн дараа Ерөнхий сайд асан Г.Занданшатар улсын төсөвт тодотгол хийж, зардлаа 1.9 их наядаар бууруулж оруулж ирсэн байдаг. Тэгэхээр зардлыг бууруулахад ямар ч асуудал байхгүй. Хамгийн гол нь хэмнэлттэй, үр ашигтай, зарцуулах ёстой зүйлдээ зарцуулж чадваас зөрүү мөнгийг гаргахад асуудал байхгүй" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-13 202.131.225.197

шаталсан зарчмаар 15, 20 хувийн татвар авдгийг болиулж өгөөч. үндэслэл нь: 1. шаталсан татвар төлж байгаа нь ихэвчлэн уул уурхайд уртын гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс. ар гэрээ бүтэн орхиод хөдөө очиж ажилладаг хүмүүс гэсэн үг. ар гэр нь ажил хийх боломжгүй байдаг. тэгэхээр энэ бол 1 хүний биш, 1 гэр бүлийн орлого юм. 2. ингэж төлдөг хэдхэн хүн байгаа. илүү төлж байгаа татвар нь улсын нийт дүнгээрээ шүлс төдий. нийт татварт хэдэн хувь эзэлж байгаа гаргаад харахад л хангалттай.

Avatar

Нэргүй 2026-05-13 202.131.225.197

ингээд бодохоор ахиу цалин авч байгаа хүмүүсийг бэлгэдлийн чанартай дарамталж байгаа хэрэг шүү. чи сайн ажиллаж сайн цалин авч байгаа нь чиний хохь гэсэн бодлого болж байна.

Avatar

Нэргүй 2026-05-13 202.55.191.130

ххоат-ыг бууруулахаар орон нутгийн төсөв тасарна гэсэн байна лээ. тасрах нь зөв юм. яагаад гэвэл тэр орон нутаг уул уурхайг улдан эсэргүүцэж байна, ажил хийдэг хүн нь цөөхөн байна, бусдаар тэжээлгэж байна гэсэн үг. эсрэгээрээ улсын төсөв бүрдүүлж байгаа, олон хүн ажиллуулж байгаа орон нутаг илүү орлоготой байх нь зөв.

Avatar

Нэргүй 2026-05-13 202.126.89.159

БАЯРМАА ЕР НЬ 2САЯЫН ЗЭЭЛ ӨГӨӨД, 180МЯНГАН ТӨГРӨГНИЙ ЦАЛИН ӨГНӨ ГЭЖ ЯРИАД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ДЭЭ.ОДОО ҮЕД МОНГОЛЫГ АВРАХ ГАНЦ ГАРЦ БОЛ ХАЛАМЖ САЙН ӨГЧ, АМЬДРАЛЫГ НЬ АВРАХ УЛААН ГЭРЭЛ НИЙТ ХҮН АМД ХЭРЭГТЭЙ БОЛСОН БАЙНА ДОО. ОЛОН УЛСААС СУРАЛЦ.

Avatar

Нэргүй 2026-05-13 66.181.161.45

энэ нэг юм юм нь дутсан баба яга авгай солироол байхын. мөрөөрөө шүүрээ унаад явж байхгүй

Avatar

Хэн ч байсан яахав дээ 2026-05-13 202.55.188.101

үзэл бодлоо илэрхийлсэн хүнийг битгий буруутгаж бай. тэд буруу зөв ярьсаныг иргэд сонсож, тунгаах эрхтэй байдаг юм. хэрэв энэ мэт дарамт гаарвал ардчилал үнэ цэнэгүй болж иргэд хүлцэнгүй ноомой болно. үүнийг дарангуйлагчид л хүсдэг.

Avatar

Иргэн 2026-05-13 59.153.114.194

зөв, дэмжиж байна

Avatar

Нэргүй 2026-05-13 74.110.124.254

hadgalamj zeeliin horshoonii luivarchin Judah iin mendbayariin dvv geeen bizdee chi

Avatar

Иргэн 2026-05-13 66.181.191.199

Хамгийн харамсалтай нь Монгол улсын данхар толгойтой төрийг тэжээх, дээрээс нь МАН -АН мафиуудыг баяжуулах гээд Монголчууд үйлээ үзэж үстэй толгойгоо зулгааж байгаа нь үнэн юм даа!!! МАН -АН мафиууд байгаа цагт Монголчууд хэзээ ч нар харахгүй юу үнэн тэр үнэн!!!

Avatar

Нэргүй 2026-05-13 202.9.41.45

АН-ын дарга болох туйлын хүсэлтэй юмуудаа. Ямар ч байсан нэрээ дэвшүүлж өрсөлдсөн. Ард түмэндээ хэрэгтэй хууль снаачилж байтлуулах тал дээр анхаараач ээ. Энэ бол үндсэн ажил чинь шүү. Хэт улстөрждөг хүүхэн гэдгээ хамтарсан засгийн газрыг огцруулах үедээ харуулсан. Тэр үед намынх нь нөхөд 6 яамыг толгойлоод төрийн албанд намынх нь олон хүн орж ажиллаж байсан.Үүнийг бодолцохгүй хувийн эрх ашгаа 1-рт тавьсан даа энэ нүдний шилтэй хүүхэн

Avatar

Зочин 2026-05-13 203.91.115.37

үнэхээр л нэр төр хөөцөлдөх гэдгийг үзүүлдэг хүн бололтой. ийм хүмүүс худалч байдаг юм дөө.

Avatar

Шуудаг 2026-05-13 66.181.165.234

хадгаламж зээлийн хоршоо байгуулж луйвардуулсан мөнгөө авьяа танай гэр бүлээс

Avatar

Нэргүй 2026-05-13 43.242.242.59

Сэтгүүлч нар дандаа хүний сэтгэл зүйгээр тоглож худлаа зүйл ярьж ирсэн. Ж.Баярмаа гэх сэтгүүлч мэрэгжилтэй попрох дуртай энэ муухай хүүхэн дандаа намчирхаж төр засгийн эсрэг зүйл ярьж иргэдийг мунхруулж байдаг. Ингэж худлаа попорч байгаад өөрийн төрсөн ах Ж.Мэндбаярт 50 тэрбум төгрөгийг улсаас гаргуулж хохирлыг нь барагдуулах санаатай байх гэж хардаж байна. Хэрүүл тэмцэл ярихын оронд сайн хууль санаачилж батлуулахыг бодооч

Avatar

Нэргүй 2026-05-13 202.131.250.236

битгий худлаа тооцоо хийгээд байгаач, бас хөнгөлөлт эдэлдэг шү,

Avatar

Нэргүй 2026-05-13 103.229.122.68

БАС НЭГ ХУДЛАА ПОП.БОДООЖООР 10 БАЙСАН ЮМЫГ ЯАЖ ШУУД 1 БОЛГОХ БОЛОМЖГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЯДАЖ 5 БОЛГОЁ ГЭВЭЛ 7 ХУВЬ БОЛГОХ БАЙХ. АХМАДУУД Ч ГЭСЭН ДЭЭ ЯАЖ БОДООД 600 ГИЙН ТЭТГЭВРИЙГ САЯ ТАВАН ЗУУ ГЭЖ ШААРДАЖ ЧАДДАГ БНАА .БАС Л ИХИЙН НЭХВЭЛ АХИУХАН НЭМЖ МАГАДГҮЙ ГЭСЭН СОНИН САНАА БАЙХ АА. ДООД ТЭТГЭВЭР САЯ ТАВАН ЗУУ БОЛГОВОЛ ДУНДАЖ БА ДЭЭД НЬ 3,4 Н САЯ БОЛДГИЙН БАЙГАА БИЗ ДЭЭ ҮЛГЭР БАС ОДОНТОЙ ЭЭЖҮҮД 50 МЯНГА НЬ БАГА НЬ ҮНЭН Ч ШУУД 500 БОЛГО ГЭСЭН.ЯДАЖ 200 БОЛГООЧ ГЭХГҮЙ БҮР ҮРГЭЭГЭЭД ОРГҮЙ БОЛЦГООГООД

Avatar

Нэргүй 2026-05-13 103.57.95.178

Баярлалаа Баярмаа гишүүнд. Хэрэв энэ батлагтвал энэ нь түүхийн нэг том алхам болно. Жич : News.mn зөв бичнэ үү. 180.000 төгрөг нэмж гарт нь үлдэнэ гэх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж