АНУ-д Жон Кеннедийн танхимын сүүлчийн сайд нас барлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

АНУ-д Жон Кеннедийн танхимын сүүлчийн сайд нас барлаа

Өнгөрсөн бямба гаригт нэртэй улстөрч, Жон Кеннедийн ба Линдон Жонсоны танхимд Дотоод хэргийн яамыг толгойлж байсан  Стюард Юделл (Stewart Udall) нас барсан тухай The Washington Post сонин мэдээлжээ. Түүний гэр бүлээс мэдээлснээр тэр Санта-Фе- дэх өөрийн гэрт 90-тэйдээ насны улмаас өөд болсон гэж гэр бүл нь мэдэгдсэн байна. Стюард Юделл Америкийн Дотоод хэргийн яамыг 1961-1969 онуудад толгойлж байжээ. Тэрээр өнөөг хүртэл амьдарсан Кеннедийн танхимын сүүлчийн гишүүн нь байв. Улс төрийн ажилдаа байгаль орчныг хамгаалах үйлсээрээ Юделл алдартай. Түүний ах нь Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр 30 жил сонгогдон ажиллаж байлаа. Хүү нь өдгөө Нью-Мексикийн сенаторын суудлыг эзэмшдэг.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж