Өнөө цагийн Монголын төдийгүй дэлхийн шилдэг "CS2"-ийн тоглогч М.Азбаяр буюу "Senzu"-г нэгтгэсэн "BC.Game" орон нутгийн цагаар өчигдөр/2026.05.12/ "IEM Atlanta 2026" тэмцээний ээлжит тоглолтоо хийв. Тэдний өрсөлдөгч нь Украины "B8" байсан бөгөөд тус тоглолтод 2:0 гэсэн харьцаатай "B8" хожсоноор "BC.Game" баг хасагджээ.
"BC.Game" баг одоогийн бүрэлдэхүүнээрээ ердөө таван хоног бэлтгэл хийн энэ тэмцээнд оролцжээ. Тэд саяхан багтаа салхи оруулж, "aragornN" болон "MUTiRiS" нарыг явуулж, "Senzu"-г авчирсан. Мөн туслах дасгалжуулагч "Scrunk"-ийг тоглогч болгосон юм.
Харамсалтай нь, "Vitality" болон "B8" багуудад дараалан хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ.
Тоглолтын дараа "Scrunk" багийнхаа шинэ тоглогч "Senzu"-ийн талаар ярихдаа "Гайхалтай байлаа. Тэр багт ирлээ. Сайхан найрсаг, маш даруухан залуу. Сайн тоглохыг ч эрмэлздэг. Тэр бол аваргын сэтгэлгээтэй, ялахыг хүсдэг. Түүний талаар сайн зүйлс л ярина" гэжээ.
Харин багийнхаа талаар ярихдаа "Ийм бүрэлдэхүүнтэй багаас юу хүлээх юм бэ? Бид өөрсдөө ч юу хүлээхээ мэдэхгүй байна. Би л гэхэд жилийн дараа эргэн тоглож байна. Ялангуяа ийм хэмжээний тоглогчидтой анх удаагаа тоглож байна. Би өмнө нь хоёрдугаар түвшний багуудад л тоглож байсан. Тэнд л бол ганц хүн л тоглолтыг эргүүлдэг байлаа. Одоо ‘S1mple’ эсвэл "electroNic"-т юу хийхийг нь заах шаардлагагүй шүү дээ. Үнэндээ би багаасаа их зүйл хүлээхгүй байгаа. Гэхдээ ялахыг хүсэж, плей-оффд шалгармаар байна. ‘Senzu’ болон ‘S1mple’-тэй байхад үүнийг хийх юм шиг л санагдсан. Ийм тоглогчид багт чинь байхад аль болох хол явахыг л хүснэ" гэлээ.
"BC.Game" багийн дараагийн тэмцээн нь энэ сарын 20-нд Шанхайд эхлэх Азийн аварга. Тэдний эхний өрсөлдөгч нь "Falcons" байх болно.
3,576.03
























































Нэргүй 2026-05-13 43.242.242.59
Энэ залуугийн хувьд харамсалтай юм даа. Хуучин багийн дасгажуулагчтайгаа хэл амаа олоогүйгээс болж шоовдологдсон хүүхэд шиг энд тэндэхийн багт ороод явах юм даа. Харамсалтай л байна. Монголын нөгөө баг нь авчихаж болдоггүй юмуу. Ойлгохгүй л байна даа
Нэргүй 2026-05-13 103.57.94.26
UGUI BHAA ERTHEN MONGOO HOOOJ BAIJ CH MAGAD SHUUU DEEEE
Нэргүй 2026-05-13 66.181.185.77
Yu yriad bgan be?? Maaraa ahtai zuw zugeer hariltsaatai tegleech tiim humuusiin yriad baigaa shig heruul ntr boloogui hun bas born out bolh uy baidg ym shuu bitgii meddg ym shig hudlaa unn ym yri zorgooroo ym be hahaha shoowdorlogdsn c geh shig olon ulsiin hemjeenii baguudad togloh yg yun buruu bgn tegleech bolhgui bga bolool Mongolzd toglohgui bgazde ene huuhdeer yg yalgh geed bgn??
Shaaalde 2026-05-13 59.153.113.63
Hutsna biz bas huuhdeesee zow um sons ajuma