Хууль зөрчин буудал ажиллуулсан Хятад улсын иргэнийг албадан гаргав

Хууль зөрчин буудал ажиллуулсан Хятад улсын иргэнийг албадан гаргав

Хууль зөрчин буудал ажиллуулсан Хятад улсын иргэнийг албадан гаргав

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн буюу зөвшөөрөлгүйгээр зочид буудлын үйл ажиллагаа явуулж, Татварын тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зэрэг олон хууль тогтоомж зөрчин ашиг олж, татвараас зайлсхийсэн нь тогтоогдсон БНХАУ-ын иргэн Gao Linzhong-ийг албадан гаргажээ


Тодруулбал, Хятад улсын иргэн Gao Linzhong-ийг дээр дурдсан шалтгаануудын улмаас 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсаас албадан гаргах шийдвэрийг шүүхээс гаргасан байна. Гэсэн ч тухайн иргэн шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй Захиргааны хэргийн анхан, давж заалдах, дээд шатны шүүхэд тус тус нэхэмжлэх гаргаснаар хэрэг нэг жил орчим үргэлжилжээ. Улмаар түүний гаргасан нэхэмжлэлийг гурван шатны шүүх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож БНХАУ-ын иргэнийг энэ оны тавдугаар сарын 12-нд Монгол Улсын хилээр албадан гаргасан гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэв. БНХАУ-ын иргэн Gao Linzhong  нь төрийн байгууллагын хууль ёсны шаардлага биелүүлээгүй, дуудсан цагт ирэхээс зайлсхийх мөн төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг завдаж, саад учруулсан байна. Мөн Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллага зэрэг хууль, хяналтын байгууллагуудад үе шаттайгаар өргөдөл, гомдол гаргаж төрийн албан хаагчийг үндэслэлгүй гүтгэх үйлдэл удаа дараа гаргасан гэж Шүүх дүгнэжээ. 

Гадаадын иргэдийн дийлэнх нь барилга, угсралт, зам, гүүрийн салбарт ажиллаж байна

Сүүлийн үед Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Монгол Улсад оршин суух гадаадын иргэдийн хяналттай холбоотой санал гомдол их ирж байгаа аж. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэл өгөв. Тодруулбал, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын нийт хүн амын гурван хувь буюу 107 мянга орчим гадаадын иргэн, үүний дотор нэг улсын 35 мянга хүртэл гадаадын иргэн хувийн хэргээр оршин суух боломжтой.

2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 133 улсын 34241 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн тоо нь нийт хүн амын 0.94 хувь, нэг улсын иргэдийн тоо 0.6 хувийг эзэлж байна гэв.

Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж буй нийт гадаадын иргэдийн дийлэнх буюу 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилготой байна.
Тодруулбал, 2189 аж ахуйн нэгж, байгууллагын урилгаар нийт 17944 гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байна.
Эдгээр иргэдийн 39.3 хувь нь барилга, угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт, 25.4 хувь нь геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт, 17.1 хувь нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа ажээ. Гадаад ажилтан авч ажиллуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд нь хуульд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөрийг сар бүр төлдөг байна.
Гадаадын иргэн авч ажиллуулдаг аж ахуй нэгж байгууллагуудаас 2024 онд 124.9 тэрбум, 2025 онд 189.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Уг төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлж дотоодын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг санхүүжүүлдэг аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-05-13 122.201.31.161

Өөрийнх нь бурууг мэдсээр байж цаг хожсон л байна…..хурдан гаргахгүй…юун давж заалдах шүүх вэ….

Avatar

Нэргүй 2026-05-13 103.229.122.237

Zuv 👍

Avatar

Зочин 2026-05-13 103.229.122.230

Шууд л хөөгөөд гаргаач . Монгол улсын иргэн биш давж заалдах эрхгүй болгооч

Avatar

Нэргүй 2026-05-13 103.229.122.68

өө зө зө бүр буудал ажиллуул байдаг.Энэ ганц энэ биш дээ олон х***а буудал ажиллуул бгаан бн даа нэг нэгнээсээ сонсож заавар зөвлөлгөө авсан байж таарна

Avatar

Иргэн Ламжав 2026-05-13 202.9.41.43

Манай улс хятадын компаниудиар олон барилга байгууламж бариулж байна. Тэдгээр барилгын Подвал, үйлчилгээний 1-р давхарыг хятадууд эзэлчихсэн байдаг. Орон сууцны барилгууд дотор ямар нэг хэмжээний талбай хятад хүний мэдэлд үлдсэн байдаг. Уг нь СӨХ-ийн эзэмшвэл зохих талбайг хятад хүн, хятад компани эзэмших эрхтэй болсон байдаг. Үл хөдлөх хөрөнгө эзэмших, өмчлөх эрх олгох ёсгүй байтал өмчилсөн байдаг, Үүнийг ШАЛГАЖ ЦЭГЦЛЭХ хэрэгтэй. Хэн ямар зорилгоор олгож байгааг шалгаж журамлах ХЭРЭГТЭЙ.

Avatar

Иргэн Ламжав 2026-05-13 202.9.41.43

МОНГОЛ УЛСАД хилээр нэвтэрч орж ирсэн гадаадын иргэн хэзээ орж ирээд хэзээ гарсан, заасан хугацаандаа гараагүй бол анх урьж оруулж ирсэн байгууллага иргэн яагаад гаргаагүй тайлбарыг ГИХГазарт өгч , гадаадын иргэнийг олж гаргах ажлыг ГИХГ -тай хамтран хийх ёстой. Ийм журмыг мөрдүүлэх хэрэгтэй. Монгол улсын газрын хуулиар гадаадын иргэн газар эзэмших ёсгүй. Хууль зөрчиж гадаадын иргэнд газар эзэмших боломж олгосон Монгол улсын иргэн, албан тушаалтанд хатуу хариуцлага тооцох ХЭРЭГТЭЙ.

Avatar

- glU- 2026-05-13 66.181.177.89

###

Avatar

mungui chuni ergyyleed bgaan bishy 2026-05-13 66.181.177.89

gadni CJNOC skaindaad @ ;?

Avatar

youtube 2026-05-13 66.181.177.89

gravity defing bridje

Avatar

you tube 2026-05-13 66.181.177.89

&

Avatar

gadni Xylgaichduin #; zasaglyylj & 2026-05-13 66.181.177.89

gravity defiing bridje

Avatar

Нэргүй 2026-05-13 202.126.91.31

пишдаа луухаан гэж бичих нь хориотой шаасан

Avatar

Нэргүй 2026-05-13 202.126.91.31

тун удахгүй 200 мянга х***а тэгээд 100 зуун мянгаар нэмэгдээд барьж дийлхээргүй болно доо.Ванга шиг зөгнөж байна.

Avatar

ЗОЧИН 2026-05-13 203.91.115.42

ЭНЭ МУУ х***а ҮНЭХЭЭР ДАВАРСАН. ОЧСОН Ц
АГДАА БОЛГОНТОЙ ХЭРЭЛДЭЖ ТӨРИЙН АЛБАНЫ НӨХДИЙГ АЙЛГАЖ. ОДОО БҮХ ХУЖААНУУДЫГ ХӨӨЖ ГАРГА.

Avatar

иргэн 2026-05-13 66.181.179.26

энэ х*******н ард цагдаагийнхан байж л байсан байж таараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж