Сольфежийн дасгал ажлын дэвтрийг монгол хэлнээ орчуулан гаргалаа

Сольфежийн дасгал ажлын дэвтрийг монгол хэлнээ орчуулан гаргалаа

Сольфежийн дасгал ажлын дэвтрийг монгол хэлнээ орчуулан гаргалаа

Уг дасгал ажлын дэвтэрт хөгжмийн эгшиг болон дэвсгэр хөгийн тэмдэг, тэмдэглэгээ, мажор ба минорын дэвсгэр хөгүүд, диатоник болон хроматик интервалууд, гурвал эгшиг, доминантсепт аккорд болон түүний хөнтрөлүүдийн дасгалуудыг багтаажээ. Үүнээс гадна хэмнэл, хэмжээ, багцлалын дасгал, бүтээлч даалгаврууд орсон бөгөөд аккордын бүтэц, зохион байгуулалтын талаарх онолын тайлбаруудыг хавсаргасан нь суралцагчдад онолын мэдлэгээ бататган, дасгалуудаа бие даан ажиллах боломжийг олгож буй аж.

Тус гарын авлага нь мэргэжлийн хөгжимчин, дуучин, уран бүтээлч болохоор бэлтгэгдэж буй суралцагчдаас гадна хөгжмийн онол сонирхон судалж буй бүх хүнд зориулсан гэдгээрээ онцлогтой.

З.Оюундарь “Монгол хэл дээр хөгжмийн онолын сурах бичиг, гарын авлага харьцангуй хомс байдаг. Тиймээс энэхүү ном нь мэргэжлийн сургуулийн сурагч, оюутнууд болон хөгжмийн онол сонирхон суралцагч хэн бүхэнд үр өгөөжтэй гарын авлага болсон хэмээн найдаж байна" хэмээсэн юм.

Дасгал ажлын дэвтрийг авахыг хүсвэл ЭНД дарж зохиогчийн цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баттулга 2026-05-12 202.9.40.119

Аливаа шинжлэх ухааны орчуулга нэр томьёо шинээр Монгол хэлэндээ хэрэглээнд нэвтрүүлэх гэж буй эрдэмтэн мэргэжилтэнүүд та бүхэн тэр нэр томьёогоо эхлээд Монгол хэлний эрдэмтэд багш нартай зөвлөлдөж байгаач ээ! Дур дураараа нэг баахан хачин зохимжгүй үг зохиогоод: СОНОРШУУЛГА ХӨНТРӨЛ гэж бас юу вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж