Боловсролын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 13-ныг хүртэл төв талбайд үргэлжилж байна. Тус өдөрлөгөөр Боловсролын яамны харьяа байгууллага, агентлагууд үйл ажиллагаагаа танилцуулж байгаа бөгөөд төгсөх ангийн сурагчдад зориулсан элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээлэл, туршилт үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Тухайлбал, Боловсролын үнэлгээний төвийн асарт сурагчид нийгэм, математикийн хичээлээр элсэлтийн шалгалтын загвар материал бөглөж, шалгалтын хариултын хуудсыг скантрон машинд уншуулан анхны оноогоо газар дээр нь харах боломжтой байгаа юм.
Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр ашигладаг энэхүү скантрон машиныг шалгалтын төв бүрд байрлуулдаг бөгөөд шалгуулагч шалгалтаа өгсний дараа хариултын хуудсаа уншуулж, авсан оноогоо богино хугацаанд мэдэх боломжтой байдаг. Систем нь хариултыг автоматаар шалган, дэлгэц дээр бүртгэлийн дугаараар нь анхны оноог харуулдаг аж.
Шилэн засалтын энэхүү технологийг долоон жилийн өмнөөс нэвтрүүлсэн бөгөөд үүнээс өмнө шалгуулагчид дүнгээ 14-21 хоног хүлээж авдаг байжээ. Харин одоо хүүхдүүд шалгалт өгсөн даруйдаа анхны оноогоо мэдэх боломж бүрдсэн байна. Мөн шалгуулагчдын анхны оноог 24 цагийн дотор хэмжээст оноонд шилжүүлэн Боловсролын үнэлгээний төвийн сайтад байршуулдаг байна. Хэмжээст оноог тухайн жилийн шалгуулагчдын нийт гүйцэтгэл, дундаж үзүүлэлтэд үндэслэн тооцдог бөгөөд улсын хэмжээнд хамгийн өндөр оноо авсан шалгуулагчийг 800 оноогоор үнэлдэг аж.
Монгол хэл, бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдсан. Тус шалгалтад 10-12 дугаар ангийн сурагчид болон өмнөх оны төгсөгчид хамрагдсан бөгөөд нийт 89,331 шалгуулагч бүртгүүлснээс 87,117 нь шалгалтад оролцсон байна.
Шалгалтыг улсын хэмжээнд 52 төвд зохион байгуулжээ. Тодруулбал, аймаг бүрд нэг шалгалтын төв ажилласан бол Дорноговь, Хөвсгөл аймагт тус бүр хоёр, Улаанбаатар хотод 27 төвд шалгалт авсан байна. Мөн шалгалтын үйл ажиллагаанд 3600 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч оролцож ажиллажээ.
Харин элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон байна. Шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд одоогоор мэргэжил сонголтоо хийсэн сурагчид шалгалт өгөх хичээлүүдээ сонгоод байгаа аж. Харин мэргэжлээ эцэслэн сонгоогүй сурагчдын хувьд хичээлийн сонголтоо хараахан хийгээгүй байгаа бөгөөд бүртгэлийн эцсийн дүн тавдугаар сарын 15-ны дараа нэгтгэгдэн гарах юм.


























Гэрэл зургийг О.БОЛОРСУВД
3,576.26






















































Нэргүй 2026-05-12 202.9.40.238
Гяяяхх гяяяхх унгсн хойн хавчв гж данхрт т/а багсгн гэж 5 6 жил ихнхиын хужааманжуудбг шаачаад цаг хугацаа явцхужааманжууд завшжх хулгай шаадгаа шаацн өвчтэй оюуны хомсдлтой гичинүүд шүү.
Нэргүй 2026-05-12 202.9.40.238
Цөлмгджталхлгдснмнгол.
Нэргүй 2026-05-12 202.9.40.238
40жил монголыг хитадууд хитад манжуудталхлаа шд.