Өлсгөлөнгөөс эхлээд цөмийн дайн хүртэл хойд солонгосчуудад санаа зовох зүйл мундахгүй их. Гэтэл хориг арга хэмжээнд баригдсан, дэлхийн хамгийн хүндхэн эдийн засагтай улсад машины зогсоол хүртэл асуудал болоод байна. Тус улсад саяхан очоод ирсэн эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Хойд Солонгосын нийслэл Пёньянд анх удаа автомашины түгжрэл хэрээс хэтэрч, шинэ зогсоол болон цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтцийн хэрэгцээ шаардлага үүсчээ.
Төдийлөн өндөр хөгжилтэй бус Хойд Солонгост автомашины соёл цэцэглэн хөгжиж байгаа нь анхаарал татахуйц үзэгдэл. Хөгжлийн тод жишээ тус улсад хаа сайгүй харагдах болов. Тухайлбал, Пёньяны хэд хэдэн зочид буудлын зогсоол автомашинаар дүүрч, зарим нь бүр ойролцоох гудамж руу халин гарчээ. Мөн "Gold Lane" боулингийн төв болон хүнсний худалдааны захын орчимд автомашинууд эгнэн байрлах болсон байна.
Удирдагч Ким Жон Ун өнгөрсөн сард автомашины засвар үйлчилгээний төвөөр зочлон, төрөл бүрийн автомашин шалгаж үзсэн нь энэ чиг хандлагыг шууд бусаар баталсан үйлдэл болсон юм.
НҮБ-ын хоригийн дагуу Хойд Солонгос руу автомашин экспортлох хориотой. Тиймээс автомашины худалдаа албан ёсны статистикт шууд тусгагдаагүй байдаг. Гэвч Хятадаас нийлүүлж буй дугуй, толь, тос тосолгооны материал зэрэг автомашинтай холбоотой барааны нийлүүлэлт эрс өсч байгааг Хятадын гаалийн мэдээлэл харуулж байна.
Хойд Солонгос улсад иргэн хүн автомашин эзэмших эрхийг хоёр жилийн өмнөөс баталгаажуулсан. Энэ үеэс хойш автомашины тоо тасралтгүй өссөн гэхэд болно. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар автомашин эзэмших нь одоогоор голчлон дээд давхаргынхан болон бизнес эрхлэгч шинэ баячуудын хүрээнд хязгаарлагдмал хэвээр байна.
"Reuters" агентлаг хиймэл дагуулын зураг ашиглан Хойд Солонгосын автомашинжиж буй зам, талбайг судалжээ. Үр дүнд нь Хойд Солонгост автомашины хөдөлгөөн үнэхээр нэмэгдэж, гадаадын брэндийн автомашинууд олширсныг баталсан байна.
Автомашин хэт ихэсч буй нь тус улсын дүр төрхийг өөрчлөхийн зэрэгцээ Хятадаас хамааралтай байдал нэмэгдэж буйг гэрчилнэ. Хятад бол Хойд Солонгосын гол түнш. Авто зам дээрх машинууд ч дийлэнх нь Хятадынх байна.
3,576.26






















































Нэргүй 2026-05-12 103.229.122.68
ЗАА БУСДЫН ХЭРЭГТ ИЛҮҮ ХОШУУЛААД БАЙХААР ДАМПУУРЧ БАЙГАА ӨӨРИЙНХӨӨ УЛСЫГ ХАР ХЭДЭН ЦЕМЕНТЭН ШИРЭНГЭН НЭЭХ ХӨГЖИЛ ГЭЭД БОДЧИХСОН МААНАГ АМЬТАД
Нэргүй 2026-05-12 103.229.122.40
Нямбаатар бол жинхэнэ ажил хийж байгаа хүн. Нямтайшир Оджаргал нар бол жинхэнэ баялаг бүтээж ажлын байр, татварын орлогыг нэмэгдүүлсэн хүмүүс. Харин Чойжоогын хурд групп нь иргэдийг орон сууцжуулж гэр хорооллын утааг багасгасан.
Нэргүй 2026-05-12 103.229.120.128
Хойд солонгост бол зөвхөн Пхеньянд л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү, харин ОХУ-д зөвхөн москвад л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү, хоёулаа эдийн засгийн хоригт байдаг том жижиг 2 хувилбар мэт боловч ОХУ нь чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээлтэй, хувийн өмчтэй байж болдог, нэг хүнд ноогдох ДНБ болон иргэдийнхээ амжиргааны түвшингээр тэнгэр газар 2 шиг ялгаатай 2 улс. Хойд солонгосын амьдрахад хамгийн таатай нийслэл Пхеньян хот нь ОХУ-ын Владивостокыг ч гүйцэхгүй.
Нэргүй 2026-05-12 112.72.8.90
Фэйсбуукийн хэмжээний хов бичмээргүй байна
зочин 2026-05-12 66.181.189.238
Барууны хог дээр гарахад хүрсэн ямбий машинаар харин бид л өнгө төрхөө өөрчилсөн б**х,Хойт солонгос хэрэгцээт бараг бүх зүйлээ дотооддоо үйлдвэрлэж,цөмийн з****г, хүчирхэг пуужин бүтээж,барууны түрэмгий хүчний халдлагаас өөрийгөө баттай хамгаалж байна, Орос хятадыг нугасалж дэлхийд ганцаар ноён суух,колоний систем сэргээх барууны түрэмгий бодлогод хүтэй хариу барьж байна,Барууны түрэмгий бодлого дэмжигч урвагч тавиулуудыг орон бүрт буй болгосон, Ийм нацист маягийн этгээдүүд манайд хангалттай бий
Нэргүй 2026-05-12 103.229.121.18
хэ хэ хойд соогийнхон баларсаан гахай хариулсан хүн уураа барна гэдэг шиг хятад машин бараа бүтээгдэхүүн оруулаад уур нь оволзоно доо баахан дуураймал чанаргүй машин авч өрөнд орсондоо багтрах байхдаа
Нэргүй 2026-05-12 202.126.89.211
БҮДҮҮН ПАЦААНЫГ ЗАСАГЛАСАН АРВАН ХЭДЭН ЖИЛИЙН ХУГАЦААНД АРД ИРГЭД НЬ ӨЛСГӨЛӨН ЯДУУ ҮГЭЭГҮЙ ГУЙЛГАЧИН, УЛС ОРОН ДАМПУУ ЭДИЙН ЗАСАГТАЙ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТСЭН ХЭВЭЭРЭЭ
Зочин 2026-05-12 202.55.188.97
Өөрсдийгөө хэлээд.байна уу ? Монгол үнэхээр дампуурсан. Хужааг дагавал хулхидуулна гэдгийг дэлхийн улсууд мэддэг болсон.
зочин 2026-05-12 66.181.189.238
Хойт солонгост хүндрэл бэрхшээл бий,Энэ бол барууны хавчилга, гадуурхал, түрэмгий бодлоын л хор уршиг, Барууны түрэмгий бодлогыг эсэргүүцэгч, тусгаар тогтнолын төлөө тэмцэгц хэн болгонтой баруун ийм харгис хэрцгий ханддаг, Дээрлэхэнэ Дарамтлана, Хориг саад тавьна,Хавчина Гадуурхана Сүйрүүлэхийг оролдоно,Хорлон сүйтгэх алан х***х ажиллагаа хүртэл явуулна, Үүндээ урвагч тавиул, хөлсний хулгайчдыг өргөн ашиглана,Ийм этгээдүүд манайд хангалттай бий
ОВООДОО 2026-05-12 122.201.31.230
ОВООДОО! ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС ӨӨР ЮМ МЭДДЭГГҮЙ, ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ТЭНЭГ ТАРГАН ГЭЖ БОДОЖ БАЙСАН ЧИНЬ ЭНГИЙН ИРГЭНДЭЭ АВТОМАШИН ЭЗЭМШИХ ЭРХИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОДОГ. ДАРАА НЬ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЭЗЭМШИХ ЭРХИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОНО ГЭЖ НАЙДАЖ БАЙНА.
Нэргүй 2026-05-12 202.126.89.211
ТАРГАН ПАЦААНЫ ЗАСАГЛАСАН АРВАН ХЭДЭН ЖИЛИЙН ХУГАЦААНД АРД ИРГЭД НЬ ӨЛСГӨЛӨН ЯДУУ, ҮГЭЭГҮЙ ГУЙЛГАЧИН, УЛС ОРОН НЬ ДАМПУУ ХЭВЭЭРЭЭ БАЙСААР.
Нэргүй 2026-05-12 103.168.34.108
очиж үзсэн хүн шиг аашаих юмаа.хэдэн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ уншаад тэрэндээ гүн бат итгэчихсан аашиж явдаг орк сүрэг.
зочин 2026-05-12 66.181.189.238
Хойт солонгос орныг доромжлоод байгаа энэ этгээдүүд бол манай ардчилагч гэх баруунд биеэ худалдсан ,орос хятадыг үзэн ядагч бүлэг этгээдийн нүүр царай гэж хэлж бараг болно,
Нэргүй 2026-05-12 66.181.177.183
ӨЛСГӨЛӨН ЯДУУ, ҮГЭЭГҮЙ ГУЙЛГАЧИН ХОЙД СОЛОНГОСЫН ГАЗАР НУТАГ ОДОО ХҮРТЭЛ ШӨНИЙН ЦАГААР САНСРААС ХАВ ХАРАНХУЙ ХАРАГДДАГ ХЭВЭЭРЭЭ.
Нэргүй 2026-05-12 103.57.94.26
hoid solongoschuuud yduugiin tuil uls gesen olsgolon baidag gesen .yaaaj shine mashin hudaldaj avah vee dee hoorhiiis.
Нэргүй 2026-05-12 202.55.188.119
коммунистууд үргэлж дарга анги нэртэй эрх мэдэл хөрөнгөтэй давхрага бүрдүүлж дарангуйллын феодал анги үүсгэдэг юм энэ нь л шинэ шатанд гарч ирж байгаа хэлбэр