Ираны шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-д оролцоно

Ираны шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-д оролцоно

Ираны шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-д оролцоно

Ираны хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг 2026 оны ДАШТ-д оролцоно гэж тус улсын Хөлбөмбөгийн холбоо мэдэгдлээ. Гэхдээ тэмцээнийг хамтран зохион байгуулагч АНУ, Канад, Мексикээс аюулгүй байдлын болон визийн баталгаа шаардаж байна. Тус холбоо албан ёсны мэдэгдэлдээ “Бид 2026 оны ДАШТ-д оролцоно. Гэхдээ зохион байгуулагч орнууд манай тавьж буй асуудлуудад анхаарал хандуулах ёстой. Бид өөрсдийн итгэл үнэмшил, соёл, зарчмаасаа ухрахгүйгээр тэмцээнд оролцоно” гэж онцолжээ.

Мөн Ираны тал нийт 10 шаардлага тавьсан гэж тус улсын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мехди Таж төрийн телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Тухайлбал, тоглогчид болон багийн албаны хүмүүст виз олгох баталгаа, Ираны төрийн далбаа болон төрийн дууллыг хүндэтгэх, багтай зохистой харьцах зэрэг шаардлага багтжээ.

Үүнээс гадна нисэх онгоцны буудал, зочид буудал, тоглолтын цэнгэлдэх хүрээлэн рүү хүрэх замуудад аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийг хүссэн байна.

Өмнө нь Ираны Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг Канад руу нэвтрэхээс татгалзаж байсан. Учир нь Канад улс 2024 онд Исламын хувьсгалт гвардыг террорист байгууллага гэж зарласантай холбоотойгоор түүнийг уг байгууллагатай холбоотой гэж үзэж, виз олгохоос татгалзсан байна.

"FIFA"-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино өмнө нь Иран ДАШТ-д оролцох бөгөөд спорт нь хүмүүсийг нэгтгэх ёстой гэж мэдэгдэж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Iran 🇮🇷 has shown the world in 2026 that it is a very powerful great power. A brave warrior people. 2026-05-12 84.225.171.219

Iran 🇮🇷 has shown the world in 2026 that it is a very powerful great power. A brave warrior people.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж