Казахстаны нефть боловсруулах үйлдвэрийн хүчин чадал өсчээ

Казахстаны нефть боловсруулах үйлдвэрийн хүчин чадал өсчээ

Казахстаны нефть боловсруулах үйлдвэрийн хүчин чадал өсчээ

Казахстан улсын нефть боловсруулах гурван үйлдвэрийн боловсруулах дундаж гүн 87.4 хувиас 2025 оны эцэс гэхэд 90 хувь болж өссөн талаар тус улсын Эрчим хүчний яам мэдээлжээ. Тодруулбал, Атырау дахь нефть боловсруулах үйлдвэрийн үзүүлэлт 85 хувиас 88 хувь, Шымкент дахь үйлдвэрийнх 86 хувиас 88 хувь, харинПавлодар газрын тосны химийн үйлдвэрийн үзүүлэлт 91 хувиас 94 хувь болж тус тус нэмэгдсэн байна.

Энэхүү өсөлт нь хөнгөн нефтийн бүтээгдэхүүний эзлэх хувь 70–79 хувиас 75–81 хувь болж өссөнтэй холбоотой аж. Мөн Павлодарын үйлдвэрт битумын үйлдвэрлэл 366 мянган тонноос 426 мянган тонн болж нэмэгджээ.

Үүнээс гадна бензиний үйлдвэрлэл 5.7 сая тоннд хүрч, өмнөх үзүүлэлтээс 107 хувиар өссөн бол дизель түлшний үйлдвэрлэл 6.1 сая тоннд хүрч, 116 хувийн өсөлт үзүүлсэн байна.

Казахстаны Эрчим хүчний яамнаас нефть боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг шинэчилж, өргөтгөснөөр боловсруулах гүнийг 94 хувьд хүргэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

ЭХ СУРВАЛЖ: QAZINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Туяа 2026-05-12 202.55.188.99

Одоо Хасагуудаас шатахуун зөө

Avatar

сонгогч 2026-05-12 202.9.46.27

КАЗАКСТАНЫ УДИРДАГЧИД ИДЭЖ УУСАН Ч ГЭСЭН УЛСАА ӨГЖҮҮЛЭХЭД МАШ ИХ ХИЙЖЭЭ. ГЭТЭЛ МАНАЙ МАЛНУУДЫГ ХАРДАА, ХЭДЭН ИХ НАЯДААР НЬ ИДЭЖ УУГААД ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ ЧӨДӨРЛӨЧИХСӨН, хорлон сүйтгэчихсэн ….ЭНЭ 2- Н ХООРОНД МӨН ИХ ЯЛГАА БАЙГАА БИЗ ??? !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Serjio 2026-05-12 138.252.28.116

Оросын боол босоо гө хүүр, тарвага нтрийг дагаж намирч хамаг төслүүдээ гацаагчид харцгаа, Жэнко-г дагаж төмөр замын төсөл бусниулагчид харцгаа. Бидэнээс сүүлдэх шахам эхэлсэн Казахстан одоо олон улсын тавцанд томоохон тоглогчдын нэг болсон.

Avatar

Нэргүй 2026-05-12 103.57.94.26

ataarhaj uhehneee

Avatar

Иргэн 2026-05-12 202.126.88.210

млнголд ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэж улстөржин хийрхэж хийж бүтээсэн нэгч зүйлгүй, томоохон төсөл бүтээн байгуулалт бүрийг жадлан эсэргүүцэж гацааж зогсоосоор 40 болоход өмнөхөөсөө ч дордсон нь үнэн. Бусад улс үндэстэн урагшлан дэвжиж хөгжиж байна

Avatar

Нэргүй 2026-05-12 66.181.160.89

Монголын төр засгийн байж байгаа царайг??!!

Avatar

Нэргүй 2026-05-12 203.91.112.242

uhej dald orson, uher mongolchuud 1 uildver ch oruulj chadahgyi, kazahstan heden ch uildvertei um ataarhaj bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж