Японы Далай-Дэлхийн шинжлэх ухаан, технологийн агентлаг болон бусад байгууллагын судлаачид тус улсын эргэн тойрон дэх далайн гүний хоёр бүсээс 38 шинэ төрөл зүйл илрүүлжээ. Судлаачдын баг 2025 оны зургаадугаар сард "Shinkai 6500" шумбагч аппаратыг ашиглан далайн гүний судалгаа хийж, амьтдын дээж цуглуулсан байна.
Тэд Нанкай хотгор орчмын таван байршлыг судалжээ. Үүнд Японы баруун хэсгийн Кейп Мурото орчмын 4,600 метрийн гүнтэй далайн ёроол, мөн Токиогийн өмнөд хэсэгт орших Изу болон Огасавара арлууд орчмын дөрвөн усан доорх галт уул багтсан байна. Судлаачид цуглуулсан дээжээ нарийвчлан шинжилсний үндсэн дээр хавч, далайн од, олон үст өт болон хясааны төрлийн 38 шинэ зүйл болохыг баталгаажуулжээ. Мөн шинээр илэрсэн байж болзошгүй өөр 28 зүйлийг үргэлжлүүлэн судалж байна.
Энэхүү нээлт нь далайн гүнд нууцлаг хэвээр байгаа маш олон амьд организм байсаар байгааг харуулж байна гэж судлаачид мэдэгджээ.
Судлаач Вананабэ Нироми хэлэхдээ, далайн ёроолын нөөцийг ашиглах зэрэг хүний үйл ажиллагаа далайд улам өргөжиж байгаа энэ үед энэхүү судалгаа нь байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлж, сөрөг нөлөөг багасгахад тусална гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
3,576.26






















































Нэргүй 2026-05-12 66.181.177.183
ХАЛХ ГОЛЫН ДАЙНД ЯПОН ОРОСЫГ НЭГ Ч УДАА ЯЛЖ БАЙГААГҮЙ. ЯПОНЧУУД НЬ УДАА БОЛГОНДОО МАШ ШИВШИГТЭЙГЭЭР ЯЛАГДСАН Ч ШАНТРАХГҮЙ ДАЙРААД БАЙХААР НЬ ОРОСУУД ЗАЛХААД МАНА УУЛЫГ ӨГӨӨД Л ДУУСГАСАН. ТЭРНЭЭС БИШ ЯПОНЧУУД ГЕРМАН ШИГ НУТГИЙН ГҮН РҮҮ НЬ Ч ЦӨМРӨН ОРЖ БАЙГААГҮЙ.
Нэргүй 2026-05-12 202.126.89.176
хаха тэнэгээ нууж яв
Нэргүй 2026-05-12 202.126.89.134
мал юм уу хашаа юм. үхэр монгол гэж үнэн юм даа