Нэг ч УИХ-ын гишүүн орон сууцны дэмжлэг аваагүй гэв

Нэг ч УИХ-ын гишүүн орон сууцны дэмжлэг аваагүй гэв

Нэг ч УИХ-ын гишүүн орон сууцны дэмжлэг аваагүй гэв

УИХ-ын Тамгын газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "Сүүлийн өдрүүдэд зарим цахим сайт, сошиал сүлжээгээр “Улсын Их Хурлын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл түгээд буй нь ор үндэсгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн парламентын нэг ч гишүүн орон сууцны дэмжлэг аваагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид Улсын Их Хурлын гишүүнд орон сууцны дэмжлэг олгох талаар ямар нэгэн зохицуулалт тусгагдаагүй болно.

Хууль тогтоох, ард түмний төлөөллийн дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурал, түүний гишүүдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг холбогдох эх сурвалжаас тодруулаагүй, олон нийтийг төөрөгдүүлэх, парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зорилготой худал мэдээллийг давтамжтайгаар түгээж байгаад харамсаж байна.

Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд үнэн зөв, бодит мэдээлэл онцгой ач холбогдолтой бөгөөд Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа цаашид улам сайжруулж, тууштай ажиллах болно" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-12 202.70.43.34

Монгол улсад Иргэн бүр нь Байр Орон сууцтай, Хот, Аймаг, Сумд нь Хатуу хучилттай замаар холбогдсон, Иргэд ба ЗГ нь Мөнгөө Боловсрол, Эрүүл мэнд, Дэд бүтэцүүд зэрэг ХЭРЭГТЭЙ зүйлсэд л зарцуулдаг, Байгаль Орчиндоо Анхаардаг Улс шиг Улс Хэзээ болох юм болоо ???? Одо бид Гар утас Тансаг бараа зэрэг ХЭРЭГГҮЙ зүйлд зарж , Төр нь Попорч, Иргэд нь Залхуурч өдөр тутмын явган хов жив хөөцөлдөн зүгээр суусаар л бна…..

Avatar

Нэргүй 2026-05-12 103.229.121.18

эд нар бүүр гөлийнө гэдэг л болж дээ төрөөс авч болох хүртэж болох бүгдийг авах гэж чичирдэг чичирж орсон байж угаасаа хууль журам нь хүчингүй болоогүй болгоочгүй байгаа даа орон нутгаас гишүүн болсон хүнд орон сууц өгөөд хотын иргэд болгодог юм бишүү эрт урьдын уих-н гишүүдэд тийм байсан гэж дуулддаг

Avatar

Нэргүй 2026-05-12 188.162.248.218

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2026-05-12 103.57.92.14

Үнэхээр өгөөгүй юм бол ингэж худлаа юм бичиж тар засаг ард түмний хооронд үл итгэлцэл төрүүлж эсэргүү үзэл дэлгэрүүлж байгаа хүмүүст хэрэг үүсгэ. үнэн бол төр засаг үнэн ээ хүлээж уучлал гуйж мөнгөө буцааж ав. Ингэж нэг талд нь гаргаж байхгүй бол мөд бослого гарна

Avatar

Нэргүй 2026-05-12 202.9.40.238

Намтөргэгчүг ашнлснхуэааманжуудд улсорно эзлүүлцнхцжааманжууд-р өөрсдийгөөкаалгуулцн.

Avatar

Нэргүй 2026-05-12 202.9.40.238

Монглднамтөгэсннэрбарьснхужааманжууд хэрггшймонголднамтөргэгч үгхэрглснхуэааманжжжд ихнхийн эздсн.

Avatar

Нэргүй 2026-05-12 202.9.40.238

Худлашаагаадбграйхулгаычхужааманжууд40жилнамтөогэгчнэрээрхужааманжудтолгобпгарчсуужхулгайшааждаврлаашүүмонголднамтөргэгчихнхнн ьхужааманжууд үүрлснхужааманжхэгслмнголыгэзлхзвсгболснхужаамануудхэрггүй

Avatar

М 2026-05-12 66.181.184.74

авсан шүү дэ битгий худлаа шөө

Avatar

Нэргүй 2026-05-12 202.126.90.15

бүх юм нь нууц дандаа худлаашаана

Avatar

зочин 2026-05-12 59.153.112.191

удахгүй учир нь олдох буй за, монгол жижигхэн нуугаад нэг их удаан явахгүй л болов уу, УИХ-ын тамгын газрынхан араа даах буй за

Avatar

зочин 2026-05-12 59.153.112.191

Оргүй хоосон яриа гарна гэж байхгүй л болов уу, монгол жижигхэн нууж хаагаад байх боломжгүй л дээ, удахгүй учир нь олдох буй за

Avatar

Нэргүй 2026-05-12 66.181.184.34

итгэх итгэл нурсаан.хэзээ нэгэн өдөр ийм орон сууцны дэмжлэг авсан үгүй нь гараад ирнэ.аваагүй бол сайн л байна.аюсан байсан гэвэл итгэл бүр л нурна ийм л байна

Avatar

Нэргүй 2026-05-12 66.181.181.180

Мэдээж эцэстээ нэг ч гишүүн орон сууцны дэмжлэг аваагүй болоод л дуусна л даа, яг л номолроо л явж байна

Avatar

Нэргүй 2026-05-12 66.181.166.100

Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Яагаад орон сууцны дэмжлэг өгнө гэж?

Avatar

Иргэн 2026-05-12 59.153.114.173

нуусан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг баймаар юмаа

Avatar

Нэргүй 2026-05-12 103.212.116.111

Тэгвэл өмнөх жилүүдэд авсан ш дээ. Миний санахаар үндсэн хууль батлахад байсан гишүүдэд нөхөж орон сууц өгч байсан шүү

Avatar

зочин 2026-05-12 192.82.64.153

2020-2024 онд гишүүн байсан хүмүүс гээд овог нэртэй нь гаргаад тавь л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж