АНУ-ын Калифорни мужийн Аркадиа хотын дарга асан Эйлин Ванг Хятадын засгийн газрын хууль бус төлөөлөгчөөр ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, Ван 2020 оны сүүлээс 2022 он хүртэл Хятадын талд ажиллаж байсан бөгөөд энэ тухайгаа АНУ-ын засгийн газарт мэдэгдээгүй байна. Тэрбээр мөн “US News Center” нэртэй вэбсайт ажиллуулж, Хятадыг дэмжсэн мэдээ, суртал ухуулга нийтэлдэг байжээ. Тус вэбсайт нь Хятад гаралтай америкчуудад зориулсан мэдээний сайт гэж тодорхойлогдсон байв.
АНУ-ын хуулиар улс төрийн болон суртал ухуулгын үйл ажиллагаанд гадаадын засгийн газрын өмнөөс ажиллаж буй хэн бүхэн холбооны засгийн газарт бүртгүүлэхийг шаарддаг. Ван уг үүргээ гүйцэтгээгүй гэж холбооны прокурор мэдэгдсэн бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
Ван тухайн вэбсайтыг Яонин Сан гэх Калифорни мужид амьдардаг эрэгтэйтэй хамт ажиллуулж байсан. Сан 2025 оны аравдугаар сард Хятадын хууль бус агент байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, дөрвөн жилийн хорих ял авчээ.
Прокуроруудын мэдээлснээр, Ван Шиньжян дахь уйгар үндэстнүүдийн эсрэг геноцид үйлдэж байна гэх мэдээллийг няцаасан Хятадын засгийн газрын нийтлэлийг өөрийн вэбсайтдаа нийтэлж байсан аж. Улмаар Ван өчигдөр (2026.05.11) хотын захирагчийн албан тушаалаасаа огцорчээ. Түүнд хамгийн ихдээ 10 жилийн хорих ял оноож магадгүй байна. Түүний өмгөөлөгчид Ван хувийн амьдралдаа гаргасан алдааныхаа төлөө уучлал хүсч байгаа гэж мэдэгдсэн байна. Тэд мөн энэ хэрэг нь түүний хувийн медиа платформтой холбоотой бөгөөд хотын захирагчийн ажлынх нь үйл ажиллагаатай холбоогүй гэж тайлбарлажээ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын туслах ерөнхий прокурор Жон А. Эйзенберг энэ хэргийг “маш их түгшүүр төрүүлсэн” гэж мэдэгдсэн байна. Учир нь энэ хэрэг АНУ болон Хятадын төрийн тэргүүн нарын уулзалт болох гэж буй үеэр ил болсон бөгөөд талууд Ирантай холбоотой мөргөлдөөн, худалдаа, Тайванийн асуудал зэрэг сэдвүүдийг хэлэлцэх төлөвтэй байна.
3,576.03






















































Нэргүй 2026-05-12 202.126.90.234
Манай гужаагийн хурлийз шарлийзууд хятадыг дэмжсэн агуулгатай пост коммент маш ихээр бичдэг болсон ер нь утгаараа гужаагийн тролл ботууд болдог тагнуулын байгууллага анхааралдаа аваасай
Нэргүй 2026-05-12 203.158.35.175
Сагс тайлбарладаг батэрдэнэ ч билүү нөхөр улайм цайм хятадыг дагана гэж хуцдаг болсон байна лээ. Хятадын хүч нөлөө ихсээд ирэхээр эрлийзүүд нуугдаж амьдрах шаардлагагүй гэж үзээд захаасаа ил гарч эхэлж
Нэргүй 2026-05-12 103.168.34.142
Яг яг эрлийзүүд оросын задралыг далимдуулан дундад улсын өвөрт орох таатай мөч гарч ирлээ гээд бээжин рүү захидал бичиж байсан одоо бүр эрээ цэрээгээ алдаад байгаа
Нэргүй 2026-05-12 103.168.34.104
USA-d ingej shurgalsan bhad delhiin haana ch shurgalsan bhiin bna doo