Трамп дотоодын шатахууны татварыг цуцална гэж мэдэгдэв

Трамп дотоодын шатахууны татварыг цуцална гэж мэдэгдэв

Трамп дотоодын шатахууны татварыг цуцална гэж мэдэгдэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шатахууны үнэ өсөж байгаатай холбоотойгоор дотоодын шатахуунд ногдуулдаг 18 центийн татварыг түр хугацаанд цуцлах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. АНУ, Израиль, Ираны хоорондын хурцадмал байдлын улмаас газрын тос болон шатахууны үнэ өссөөр байна. Улмаар шатахууны үнэ буурах хүртэл татварын хөнгөлөлт тодорхой хугацаанд үргэлжилнэ гэж Трамп өчигдөр (2026.05.11) хэлжээ.

Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч энэ татварыг дангаараа цуцлах эрхгүй. Шатахууны татварыг зогсоохын тулд Конгрессын зөвшөөрөл шаардлагатай. Тиймээс Бүгд найрамдах намын сенатор Жош Хоули Трампын саналыг дэмжсэн хуулийн төсөл өргөн барина гэж мэдэгджээ. Үүнээс өмнө Ардчилсан намын сенатор Марк Келли мөн энэ оны аравдугаар сар хүртэл татварыг түр зогсоох санал гаргаж байсан.

Холбооны шатахууны татвар нь АНУ-ын зам, дэд бүтцийн санхүүжилтэд ашиглагддаг бөгөөд ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларын орлого бүрдүүлдэг.

Ойрхи Дорнодын мөргөлдөөн эхэлсэн хоёрдугаар сарын 28-наас хойш АНУ-д шатахууны үнэ огцом өссөн байна. Америкийн автомашины холбооны мэдээлснээр, энгийн бензиний дундаж үнэ нэг галлон нь 2.98 ам.доллараас 4.52 ам.доллар болж нэмэгджээ. Трамп Ирантай байгуулсан гал зогсоох хэлэлцээр “маш эмзэг байдалд байна” гэж мэдэгдсэний дараа газрын тосны үнэ мөн өссөн байна. Brent төрлийн газрын тосны үнэ баррель нь 104 ам.доллараас давж, АНУ-ын газрын тосны үнэ 100 ам.долларт ойртжээ.

Трамп мөн түлшний өндөр зардлаас болж зогсонгид ороход эрсдэлтэй байгаа агаарын тээврийн салбарт одоогийн байдлаар төрөөс санхүүгийн тусламж үзүүлэх төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдсэн байна. Энэ сарын эхээр "Spirit Airlines" компани 34 жилийн үйл ажиллагаагаа зогсоож, үүний шалтгааныг дэлхийн хурцадмал байдлаас үүдсэн түлшний үнийн өсөлттэй холбон тайлбарласан. Мөн "United Airlines" компани шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор нислэгийн тасалбарын үнээ 20 хувиар нэмэгдүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СЛАВА РОССИИ 2026-05-12 66.181.177.183

АМЕРИКИЙН БӨМБӨГДӨЛТӨӨС БОЛЖ ИРАНЫ АХЛАХ СУРГУУЛИЙН 7-12 НАСНЫ 200 ОРЧИМ ХҮҮХЭД, ТЕГЕРАНЫ ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛД БАЙСАН ГЭМ ЗЭМГҮЙ 1200 ЗОРЧИГЧ, АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД АМЬ ЭРСДСЭН ТУЛ ТРАМПЫГ ОУЭШ-ЭЭС БАРИВЛАХ ТОГТООЛ ГАРГАХ ЁСТОЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж