Төрийн бүх шатанд ChatGPT ашиглахыг хориглоё!

Төрийн бүх шатанд ChatGPT ашиглахыг хориглоё!

Төрийн бүх шатанд ChatGPT ашиглахыг хориглоё!

Төрийн бүх шатны байгууллагууд хиймэл оюун ухаан, ChatGPT-ээс албан бичиг хөтлөлт, мэдээлэлдээ ашиглаж болохгүй гэдгийг Соёлын яамны соёлгүй эмгэнэл харуулав. Сүүлийн үед амтай болгон гэдэг шиг гар утастай, интернет орчин хэрэглэж байгаа бүхэн ChatGPT-ээс асууж, орчуулуулж, бичүүлдэг болсон.  Дэлхий нийтээр хиймэл оюун ухааны эрин ирж, хүний хийдэг бүхнийг хиймэл оюун ухаан хийж байгаа ч төрийн албан ёсны орчуулга, төрийн албан ёсны бичиг хэргийн хөтлөлт энэ бүхнээс ангид байх ёстойг сануулав. Мэдээж хүнд хэрэгтэй юмаа авч ашиглах, шаардлагатай тохиолдолд орчуулуулах, шинэ санаа оноо асуух ёстой ч үүнийгээ дахин боловсруулах, хянах, нягтлах зэргээр “ажиллах” шаардлагатай гэдэг нь олон зүйл дээр ажиглагдаж байна.

ChatGPT (монголоор "Чат жпт") гэдэг нь OpenAI компанийн 2022 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн хиймэл оюун ухааны (AI) чатбот юм. "Generative Pre-trained Transformer" (GPT) технологи дээр суурилсан бөгөөд хүний хэлээр харилцах, асуултанд хариулах, текст бичих, код хийх, орчуулах зэрэг олон чадвартай. 200+ сая идэвхтэй хэрэглэгчтэй дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй AI үйлчилгээ. Үнэгүй болон үнэтэй хэрэглэх боломжтой.

Ядаж төрийн албаныхан "AI" чатбот ашиглахдаа сүүлийн үеийн, төлбөртэй хувилбарыг нь ашиглаасай.

Монголчуудыг залуучуудын орон гэдэг. Энэ хэрээр ажиллах хүчин залуужиж, GenZ үеийнхэн ажлын талбарт гарчихсан энэ цагт хиймэл оюун ухааныг ажилдаа, өдөр тутамдаа ашиглаж болох ч тэр нь төрийн албан ёсны бичиг хэрэг, хэрэглээнд шууд нэвтрүүлэх нь олон алдаа, асуудал дагуулж болохыг харуулж байна. Төр илүү ухаалаг, цахимжсан болох ёстой нь үнэн ч иргэдэд өгч буй үйлчилгээ нь хурдтай, шуурхай, цахим болох ёстой болохоос төрийн албан бичиг хэрэг, албан ёсны мэдээллүүдийг хиймэл оюун ухаанаар хийлгэж, шууд ашиглах нь илүү хортой байж болох жишээг Соёлын яамны эмгэнэл харуулав. Ялангуяа төрийн сайдын мэдэгдэл, албан мэдээ, төрөөс гаргаж байгаа шийдвэрүүдийг олон нийтэд энгийн бөгөөд тодорхой, оновчтой хүргэх, шуурхай хүргэх нь зөв ч боловсруулаагүй, буруу, алдаатай мэдээлэл олон нийтэд хүргэх, түгээх нь өөрөө ямар эрсдэл дагуулж болохыг төрийн бүх шатанд анхаарч, ашиглахдаа ч зөв, хянуур, чанартай ашиглах хэрэгцээ үүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-05-12 66.181.161.69

ХОУ-г хэрхэн ашиглах тухай асуудал. Ийм мангар юм ярьж болохгүй ээ. ХОУ-г ашиглахгүй байх ямар ч боломжгүй болсон. Ашиглаагүй, ашиглаж сурахгүй бол чи хоцрогдолд орно.

Avatar

Нэргүй 2026-05-12 103.168.34.109

өөрөө ажлаа мэдээд хийчихдэг хүнгүй болсрон шүү дээ. Учралыг хар баахан балай гаруудаа томилдог. Хйисэн юмаа хийж байна гэж дахин дахин шоу хийдэг. AI гүй бол бүр дордоно

Avatar

зочин 2026-05-12 103.229.122.196

СОЁЛЫН ЯАМНААС ГАРГАСАН ЭМГЭНЭЛИЙГ ChatGPT АШИГЛАН БИЧСЭН НЬ ЗӨВХӨН ЭНЭ ЯАМ ТӨДИЙГҮЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХУВЬД НИЙТЛЭГ ҮЙЛДЭЛ ШҮҮ ДЭЭ. ТОЛГОЙГООРОО АЖИЛЛАХГҮЙ, ХИЙСЭН ЗҮЙЛЭЭ ШАЛГАДАГГҮЙ, БАГА ЦАГТ AI
АШИГЛАЖ АЖИЛ ХИЙСЭН БОЛЧООД ХОВ БАЗАЖ ХОР НАЙРУУЛААД Л, ЦҮНХ БАРЬЖ, ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛД САНААРХААД Л.
БИД ЯАЖ ХӨГЖИХИЙН БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ МААНЬ ИЙМ БОЛОХООР

Avatar

Нэргүй 2026-05-12 66.181.160.42

AI гэдэг бол зөвхөн нэг хэрэгсэл. Ашиглах хэрэгтэй, бүр илүү сайжруулах ёстой. Харин хүн өөрсдөө хийж байгаа юмандаа хариуцлага хүлээх, AI д даатгах бус удирдах ёстой шүү дээ. Ажил хийж сураагүй их зантай бацаанууд ингэж л холион бантан хутгана даа ккк. AI г их юм гээд бодчихож. Бүх хариулт өгнө гээд ойлгочихож.

Avatar

Цахим зайран С. Лхагважав 2026-05-12 202.126.89.130

хүн бичсэнийг иргэд яаж мэдэгдэх вэ? “Энэ мэдээг AI боловсруулсан” гэсэн тэмдэглэгээ хийх журам хэзээ гаргах вэ? Огноог нь өг.
“Шуурхай хүргэх” = Зөв. “Боловсруулаагүй хүргэх” = Гэмт хэрэг.
Тоотой төр айдаггүй, тооцдог.
Тоогүй төр айдаг, нуудаг.
Цахимч С. Лхагважав

Avatar

Цахим зайран С. Лхагважав 2026-05-12 202.126.89.130

Соёлын яам, ЗГХМОНХэлтэс танаа. “Добрые деяния” хийж 3 тоо нэхье:
1. ХОХИРЛЫН ТОО: 1 алдаатай албан мэдээ олон нийтэд цацагдвал төрд учрах эдийн засгийн, нэр хүндийн хохирол дунджаар хэдэн төгрөг вэ? Эрсдэлийн үнэлгээ хийсэн үү? Тоогоо өг.
2. ХУГАЦААНЫ ТОО: AI-аар бэлтгэсэн мэдээг нийтлэхээс өмнө “баримт нягтлах, эх сурвалж баталгаажуулах” ажиллагаанд хамгийн багадаа хэдэн минут зарцуулах стандарттай вэ? Стандарт байна уу? Тоогоо өг.
3. ИЛ ТОДЫН ТОО: Аль албан мэдээг AI-аар бэлтгэсэн, аль мэдээг

Avatar

Цахим зайран С. Лхагважав 2026-05-12 202.126.89.130

“ЭРСДЭЛИЙН 3 ТОО НЭХ”

AI-ИЙН 5 ТОО НЭХ постод хариу ирлээ. МН сайт: “Алдаатай мэдээлэл эрсдэлтэй” гэлээ.

Зөв. Эрсдэлтэй гэдгийг зөвшөөрч байна. Одоо “Эрсдэл” гэдэг үгийг тоогоор илэрхийлье.

Соёлын яам, ЗГХМОНХэлтэс танаа. “Добрые деяния” хийж 3 тоо нэхье:

1. ХОХИРЛЫН ТОО: 1 алдаатай албан мэдээ олон нийтэд цацагдвал төрд учрах эдийн засгийн, нэр хүндийн хохирол дунджаар хэдэн төгрөг вэ? Эрсдэлийн үнэлгээ хийсэн үү? Тоогоо өг.

2. ХУГАЦААНЫ ТОО: AI-аар бэлтгэсэн мэдээг нийтлэхээс өмнө “баримт

Avatar

Цахим зайран С. Лхагважав 2026-05-12 202.126.89.130

AI-ИЙН 5 ТОО НЭХ

Соёлын яам AI ашиглаж алдлаа гэнэ.

“Соёлгүй”, “тэнэг” гэж хараахгүй. Би бөө хүн. Хэрүүл хийхгүй.

Би “Добрые деяния” хийнэ. 5 тоо нэхье:

1. AI ашиглах журам хэддүгээр тогтоол вэ?
2. Төлбөртэй эрхэд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
3. Хэдэн албан хаагч сургалтад хамрагдсан бэ?
4. Хэдэн шатны хяналттай вэ?
5. Дарга, цэрэг хэнд хариуцлага тооцсон бэ?

Технологи буруутай биш. Тоогүй засаглал буруутай.

“Арын хаалга, авлига” ноёрхох үед үнэгүй AI ч авлигад идэгддэг.
“Төлбөртэй AI” биш.

Avatar

Нэргүй 2026-05-12 202.70.38.67

Зөв шүү ! Төрийн алба хиймэл оюун ашиглаад морь унасан толгойгүй юм шиг байж болохгүй ! Хиймэл ухаанаас давсан ухаантай байж улс орноо удирдах ёстой !

Avatar

Цахим зайран С. Лхагважав 2026-05-12 202.126.89.130

Соёлын яам AI ашиглаж алдлаа гэнэ.

“Соёлгүй”, “тэнэг” гэж хараахгүй. Би бөө хүн. Хэрүүл хийхгүй.

Би “Добрые деяния” хийнэ. 5 тоо нэхье:

AI ашиглах журам хэддүгээр тогтоол вэ?
Төлбөртэй эрхэд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
Хэдэн албан хаагч сургалтад хамрагдсан бэ?
Хэдэн шатны хяналттай вэ?
Дарга, цэрэг хэнд хариуцлага тооцсон бэ?
Технологи буруутай биш. Тоогүй засаглал буруутай.

“Арын хаалга, авлига” ноёрхох үед үнэгүй AI ч авлигад идэгддэг.
“Төлбөртэй AI” биш. “Төлбөртэй хариуцлага” хэрэгтэй.

Avatar

Иргэн 2026-05-12 66.181.165.93

Арын хаалга, ашиг сонирхол, авлига Монголд ноёрхож байгаа цагт ийм арчаагүй байдалд орж байна. Дарга нар нь залхуу хойрго, биеэ оторлосон, доод хүмүүсийнхээ хийж байгаа ажлыг хянах чадваргүй сэтгэлгүй байна даа хөөрхий. Эмгэнэлтэй юм.

Avatar

Нэргүй 2026-05-12 103.229.121.18

хиймэл оюун ухаан худлаа хортой аюултай хэрэггүй хөгжил дэвшил огт биш мөхөл гамшиг л болно маш буруу тeхнологи нэвтүүлсэн ш дээ

Avatar

ИРГЭН 2026-05-12 103.57.92.150

Нийгмээрээ давалгаалаж бн гэдэг маш их стресстэй хийх ажилгүй байгаагийн шинж шүү!!! Ер нь Монголчууд маань маш их сэтгэцийн өвчтэй болж байгаа!!! Гудамжинд тэр чигээрээ уур бухимдалтай хүмүүс хэрүүл хийх аяан шалтаг хайсаар шар өдрийг бор шөнтэй өнгрөөмөр аядаж бн даа!!

Avatar

Нэргүй 2026-05-12 103.212.117.132

Солиорооч. Харин ч бүр илүү ашиглаж тэнэгрэж өмхийрсөн тархи толгойгоо бага ч гэсэн цэнэглэх талын юм бодсон нь дээр шүү

Avatar

Нэргүй 2026-05-12 66.181.187.146

Одоо буруугаа компьютор луу чихсэн тэр амьгүй амьтан буруутан болов оо хөөрхий

Avatar

Нэргүй 2026-05-12 202.126.88.182

Яахнав, хөөрхий. Юү ч мэдэхгүй атлаа том ажилд оччихсон зарим хүнд Шпи шүү дээ. Харин тэндээс олсон мэдээллээ нягтлахгүй бол цаадах чинь хүн биш юм болохоор будилна ш дээ

Avatar

Нэргүй 2026-05-12 202.21.107.23

archaagui mal gololg comm ustgaj ntr cham shig maliig bailghaar tiim mal um hij bga um shde malaaa

Avatar

Нэргүй 2026-05-12 202.179.11.230

GEN Z nariin hel, bichig usgiin chadvar tun muu baina. Deer ni ajliig haltuurdana gene shuu.

Avatar

ИРГЭН 2026-05-12 66.181.181.113

АЛДАРЖАВХЛАН УЛААН НОЙЛ ХҮН ШҮҮДЭЭ

Avatar

Нэргүй 2026-05-12 66.181.166.134

нүдийг нь хараарай, сэтгэцийн хувьд эрүүл биш л дээ. багаараа ажиллана гээд юу ч мэдэхгүй улаан 0 авгай нарыг авчирсны гай ш дээ, хохь нь ээ?

Avatar

зочин 2026-05-12 103.229.122.196

АЛДАРЖАВХЛАН НОЁН УХААНГҮЙ АЛБАТУУДАА НОМ УНШУУЛАА. МОНГОЛООР НЭГ ШИВШИГЭЭ ДЭЛГЭЛЭЭ ШД.
СОЁЛЫН ЯАМНЫ ТУГИЙГ МАНДУУЛАХ ШИГ Л БОЛЛОО. ГАНЦ ХЭВЛЭЛИЙН АЛБАНЫ ХҮН ЯАХАВ БУСАД ДАРГА МЯНДАГТАН НЬ АРД ТҮМЭН ДҮҮРЧ АР ГЭРИЙНХНИЙГ НЬ ХҮНДЭТГЭЭД БҮТЭЛГҮЙ БИЧИГДСЭН ЭМГЭНЭЛИЙГ ХЯНААД ОЛОН НИЙТЭД ГАРГАЖ ТАВИХГҮЙ ДЭЭ. ЗАВХАРСАН ЯАМ БЭ.

Avatar

Нэргүй 2026-05-12 103.57.94.26

HUVIIIN AJ AHUINUUD BOL HEREGLEHGUI BGAAHSDEEE MEDEELEL ALDAH MASH AYULTAI HEREGSEL GEED GADNIIHAN BICHEED BAIGAAA.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж