Эрчим хүчний салбарын хоёр албан тушаалны хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллагаас тэднийг 5-50 сая төгрөгийн хахууль авсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон учраас хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Д.Бямбасүрэн нь Эрчим хүчний үндэсний төвийн захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Эс…” ХХК-д Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт баригдах уурхайн барилга байгууламжийн цахилгаан хангамжийн техникийн нөхцөлд тавигдах шаардлагын тодорхой заалтуудыг техникийн нөхцөлөөс хасах, зохих журмын дагуу техникийн нөхцөлийг батлуулаагүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьж буй цахилгаан дамжуулах агаарын шугам 1500 кВА дэд станцыг Эрчим хүчний үндэсний төвөөр ажлын зургийн магадлал, техникийн хяналт хийлгэж, улсын комисст хүлээлгэн өгөх давуу байдал бий болгохоор техникийн комиссын гишүүдэд нөлөөлж, 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдөр 5 сая төгрөгийн хахууль авсан, “Эс…” ХХК-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн Ц.М нь дээрх ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Харин В.Адъяа нь "Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Р…” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ийн “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд … суманд баригдаж буй эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлт гаргуулах, санхүүжилт авах, ашиг сонирхлын үүднээс 50 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн талаар мэдээллээ.
3,576.03






















































Нэргүй 2026-05-12 103.212.116.247
Ийм хархнуудыг газар дээр нь няц гишгэж бай. Гадгаш халдварлахааас нь өмнө устага.
Нэргүй 2026-05-12 202.21.124.29
ханш унагаад ийм багийг аваад байхдаа яахав дээ
Нэргүй 2026-05-12 202.126.89.127
хялбаршуулсан хэргийн шүүх гэж юуг яриад хэлээд бнаа..
ЗочинУ 2026-05-12 202.131.225.242
УИХ-ын гишүүн байсан Тлеайхан гэж хасагийг сайн шалгах хэрэгтэй.Тэр нөхрөөс их юм гарна шүү
Нэргүй 2026-05-12 122.201.23.75
5-50 тэрбум байргүй дээ. Сая төгрөг гэвэл эд нарын өдрийн цайны мөнгө шдээ.
Т1т 2026-05-12 202.9.46.249
50,500 сая төгрөг байлгүй дээ, Алдаатай мэдээ бизз.
Нэргүй 2026-05-12 66.181.160.89
Хоёр жижиг жараахай барьжээ!!!
Зочин 2026-05-12 202.9.46.149
жижигхэн өт шумуулуудыг барьжээ.
Нэргүй 2026-05-12 103.57.95.178
Манай АТГ жижигхэн өт хорхойгоор л занималдах юмдаа. Харамсалтай. Хуурамч банкны баталгаагаар ард түмний 500 тэрбумыг хэн нэг нь х***а нарт өгсөн гэх. Энэ бүүр таг шүү.
Нэргүй 2026-05-12 192.82.64.247
jaraahainuudiig l barih yum da
Зочин 2026-05-12 202.9.46.149
100 саяас 1 тэрбумыг жараахай гэнэ.
Нэргүй 2026-05-12 202.126.89.53
энэ хоёр тэхээр ТҮРС байх нь ээ